Дэлхийн Цагуурын байгууллагаас дэлхийн хамгийн нарлаг газрууд буюу жилийн ихэнх өдрүүдэд нарлаг, тэнгэр нь цэлмэг, цаг агаар нь тогтуун байдаг газраар АНУ-ын баруун өмнөд хэсэг, Австрали, Өмнөд Африк, Хойд Африк, Ойрхи Дорнодын хэд хэдэн бүс нутаг, хотуудыг нэрлэжээ.
АНУ-ЫН АРИЗОНА МУЖ, ФИНИКС ХОТ
Аризона мужийн жижигхэн хот болох Финикс дэлхий бусад хотууцаас илүүтэй нарлаг. Нар жаргамагц хотын цэцэрлэгг хүрээлэн кофе шоп хүмүүсээр дүүрдэг. Нар жаргахыг харах гэж олон хүн гэрээсээ гардаг ажээ.
ОМАН УЛСЫН НИЗВА ХОТ
Арабын хойгийн зүүн талд байрлах Оман Улс дэлхийн хамгийн нарлаг улсын нэг. Оман нь хэмжээлшгүй эрхт султант улс боловч чамгүй эрх мэдэлтэй хууль тогтоох засаглалыг хэрэгжүүлэгч парламентгай. Оман нь Арабын хойгийн бусад улсын адил баян орон. Низва хот нь далайн түвшнээс 2000 метрийн өвдөрт өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог. Тус хотыг жилд хэдэн мянган уулчин зорьж очдог. Энд эцэс төгсгөлгүй нартай өдрүүд үргэлжилдэг бөгөөд хааяа нэг бороо орох үеэр оюутнууд нь хүртэл хичээлээ орхин гарч баярлаж хөөрдөг байна.
АВСТРАЛИЙН ДАРВИН
150 мянган хүн амтай тус хотод жилийн ихэнх өдрүүд нь нарлаг байдаг. Дарвин хотод амьдарч буй хүмүүст цаг агаарын мэдээ харах шаардлага бараг гардаггүй аж. Учир нь энд өдөрт бараг тогтмол цельсийн 32 градус байдаг. Харин арваннэгдүгээр сараас эхлэн борооны улирал эхэлдэг бөгөөд борооны улиралд хүмүүс тийм ч дуртай байдаггүй. Дарвин нь Австралийн бусад хоттой харьцуулахад жижигхэн, хүн ам нь тархаж суурьшсан.
ӨМНӨД АФРИК, ЙОХАННЕСБУРГ
Йоханнесбургт уур амьсгал тогтмол бус, нэг халахаараа хэтэрхий их, хүйтрэхээрээ цочир хүйтэрдэг байна. Хамгийн багадаа гурав хоног түүнээс олон хоногоор үргэлжлэн бороо орох нь энд хэвийн үзэгдэл.
ИОРДАНЫ АММАН
Энэ хотод өвлийн улиралд тэндээ цельсийн нэмэх таван градус хүрдэг. Тус хот нь Иорданы хамгийн олон хүн амтай хот бөгөөд ард иргэд нь амралт чөлөөт цагаа ууланд авирч, зугаалгаар явж өнгөрүүлдэг байна. Халуун орны хуурай уур амьсгалтай. Дундаж температур нь нэгдүгээр сард 8-14°С, долоодугаар сард 24-30°С, жилд 100-700 мм тунадас унадаг. Арван сараас таван cap хүртэл бороо орж, дараа нь хуурай зун эхэлдэг.