-
2016 оны 3 сарын 02
2016 оны гуравдугаар сарын 1-нийг “АСЕМ”-ийн өдөр болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ өдөртэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын талаар олон нийтэд зориулж илтгэл тавилаа. Тэгвэл манай сайт энэ удаагийн 24 баримтаа Ерөнхийлөгч АСЕМ-ын талаар илтгэлдээ юу онцлов сэдвээр үргэлжлүүлж байна.
-
2016 оны 3 сарын 01
...Мүүн 1995 онд Сөүл хотноо 360 мянган хосыг нэг дор гэрлүүлж байжээ. Мүүний шашинт хосууд диваажинд хүрэх замд хамтдаа тэмүүлэн, залбирч гэр бүл болох ёстой гэж үздэг. Тиймээс ч огт танихгүй хүмүүс хоорондоо гэр бүл болох нь элбэг...
-
2016 оны 2 сарын 28
Жүжигчин А.Ганчимэгийн анхны уран бүтээл нь “ Халуун сэтгэл ” кино ажээ. Тэрбээр 8-р анги хүртлээ бараг хонгоо хүрсэн урт үстэй байсан.
-
2016 оны 2 сарын 27
Дэлхийн 25 хэлээр чөлөөтэй ярьдаг хэмээн өөрийгөө тодорхойлдог Б.Аргогийн тухай 24 баримтыг хүргэж байна. Хамгийн сүүлд тэрбээр УИХ-д нэр дэвшихээ мэдэгдэж олны дунд дуулиан тариад байна.
-
2016 оны 2 сарын 25
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл ажлаасаа халагдсан Ж.Амарсанаа УИХ-ын үйл ажиллагааны талаар болон өөрийг нь огцруулсан асуудлаар байр, сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үгийг 24 баримт онцолж байна.
-
2016 оны 2 сарын 23
УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн дуучин Нара буюу М.Нарантуяагийн тухай 24 баримтыг хүргэж байна. Тэрбээр үе, үе цахим ертөнцөд дуулиан тарьдаг бөгөөд энэ удаа улс төрч болно гэдгээ зарласан нь олон хүнийг сошиалд талцуулаад байгаа юм. Ингээд дуулианы эзэн Нарагийн тухай сонирхолтой баримтуудтай танилцана уу.
-
2016 оны 2 сарын 14
Би зөвхөн хэн нэгэнд хайрлагдаад зогсохгүй өөрөө ч бас хайрламаар байна гэдэг үг бий. Валентины баяр бол дээрх хоёр утгыг хоёуланг нь илэрхийлэх боломж билээ. www.24tsag.mn Гэгээн Валентины өдрөөр хайраа илэрхийлэх 24 бүтээлч, романтик аргыг уншигч танд хүргэж байна.
-
2016 оны 2 сарын 14
Маргааш гэгээн хайрын буюу Валентиний баярын өдөр.
-
2016 оны 2 сарын 12
Дэлхийн улсуудад аюулын харанга дэлдээд буй Зика вирусын тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 2 сарын 09
Нэгэн үе зургаан залуу заан хоорондоо ана мана өрсөлдөж, бөхийн ертөнцийг доргиож байлаа. Одоо бөхийн хорхойтнууд тэдний гайхамшигт өрсөлдөөнийг дурсан ярьж, үгүйлж байдаг. Гэхдээ одоо тэднийг залгах нэгэн үе хүч түрэн гарч ирж, эхнээсээ цолоо ахиулах боллоо. Энэхүү шинэ үеийн төлөөлөл болсон бөхчүүдийн нэг нь улсын харцага Цэдэвийн Содномдорж юм. Энэ жил 30 нас хүрсэн түүнийг бөхийн хорхойтнууд илүү дээшээ барилдаж, том цол авах бөх хэмээн үнэлсээр ирсэн билээ. Ингээд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 2 сарын 05
...Би Г.Шийлэгдамбад хэрэг төвөгт орохоор юм хийж болохгүй, өөрсдөө хэрэг төвөгт орохоор юм хийчихээд, сүүлд нь над руу чихэх тийм юм байхгүй шүү, шууд хэлье гэж хэлдэг байсан....
-
2016 оны 2 сарын 04
Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ярилцлагаар энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.
-
2016 оны 2 сарын 03
УИХ-аар Сонгуулийн хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан. Харин өмнөх долоо хоногт Сонгуулийг тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай болон УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд техник, хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг баталсан. Иргэд сонгуулийн хуулийг хэрхэн, яаж өөрчлөгдсөн болон ямар хууль, журмаар явагдах эсэх талаар мэдээлэлгүй байна. Ингээд энэ тухай багц мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 2 сарын 02
Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба өчигдөр орой С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад хоёр сарын өмнө батлан даалтад гараад байгаа юм.
-
2016 оны 2 сарын 01
500 сая төгрөгийг ажлын өрөөндөө авлигалд авч байгаад саатуулагдсан гэх Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба олон нийтэд ил захидал илгээсэн нь шуугиан дэгдээгээд байна гэхэд хэлсдэхгүй. Тэрбээр ил захидалдаа миний авсан мөнгийг би биш намын дарга Н.Энхбаяр авсан. Мөн Н.Энхбаярт нэмж мөнгө өгөх ёстой байсан. Бас өөрийн хүсэлтээр Эрүүл, мэндийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй.Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн шахалтаар гарын үсгээ зурсан хэмээн бичсэн.
-
2016 оны 1 сарын 29
24 баримт: З.Энхболдыг УИХ-ын дарга болсоноос хойш маргаан тасраагүй гэдгийг ҮХЦ-ээс онцлов
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзэн албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Мөн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцээс тайлбар мэдээллийг хийгээд байгаа.
Иймээс манай сайт Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хууль зөрчсөн гэх асуудлын мөрөөр энэ удаагийн 24 баримтаа хүргэж байна.
Баримт 1: Жүгнээгийн Амарсанаагийн хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа.
Баримт 2: Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа нь сүүлийн 30 шахам жил 400 орчим хуулийн төсөл, олон улсын 20 орчим гэрээний төсөл бэлтгэх, гэрээнд нэгдэн ороход оролцсон гэдэг.
Баримт 3: Тэгвэл Ж.Амарсанаатай холбоотой асуудал хөндөгдөж, түүнийг хууль зөрчсөн учир хариуцлага тооцох ёстой гэдэг асуудал хурцаар тавигдаж эхэллээ.
Баримт 4: Тодруулбал, УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэгвэл уг хуульд өөрчлөлт орсноор өнөөгийн Үндсэн хуулийн цэцийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн гэж болохоор нөхцөл байдал үүсээд буй.
Иймээс Үндсэн хуулийн цэцээс уг хуулийн төслөөр маргаан үүсгэж, Ерөнхийлөгчид хандсан.
Баримт 5: Гэвч уг албан бичиг өдгөө асуудал дагуулж эхэллээ. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.
Баримт 6: Ийнхүү уг асуудлыг хуралдаан дээр танилцуулахдаа, Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг Улсын дээд шүүхээс ирүүлсэн хэмээгээд түүнийг Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг оруулсан юм.
Баримт 7: Гэвч энэ үеэр МАН-ын бүлгээс байнгын хороогоор хэлэлцүүлэх асуудалд оруулаагүй асуудлыг хэлэлцэж, хуралдааны дэг зөрчсөн хэмээгээд эл асуудлаар тав хоногийн завсарлага авахыг хүссэн ч байнгын хорооны дарга завсарлага өгөөгүй юм.
Баримт 8: Монгол Улсын Үнсэн хуулинд Монгол Улсын Үндсэн хуулийн дарга болон гишүүн хууль зөрчсөн бол эргүүлэн татах асуудлыг нэг бол Цэцийн шийдвэрээр нэг бол анх илгээсэн байгууллагын саналаар УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг.
Баримт 9: Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц тэр дундаа цэцийн удирдлага хууль зөрчөөд байгаа асуудлаар удаа дараа иргэдээс ч зарим гишүүдээс ч санал тавьсаны эцэст энэ асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Баримт 10: ҮХЦ-д ямар нэгэн баримт, нотлох үйл явц хангалттай хийгддэггүй.
Баримт 11: УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргаж байсан.
Баримт 12: Тэр нь ямар нэгэн баримтаар нотлогддоггүй байсан учраас хариуцлага тооцох асуудал хөндөгддөггүй байжээ.
Баримт 13: Улмаар Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаагаа Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсгээр хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоох тухай Цэцийн шийдвэр гараагүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хууль зөрчсөн байна.
Баримт 14: Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр явж байгаа бол тэр маргаантай асуудлаар цэцийн ямар нэгэн гишүүн урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг.
Баримт 15: Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан тоот явуулсан гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн зүгээс онцоллоо.
Баримт 16: Тэр албан тоот дээр хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлтээ маш тодорхой биччихсэн байсан аж.
Баримт 17: Ингээд цэцийн тамга бүхий өөрийнхөө гарын үсгийг зурсан байсан гэнэ.
Баримт 18: Үндсэн хуулийн цэцийн даргыг таван хууль зөрчсөн гэж зарим хуульчдын зүгээс тайлбарлаж байна.
Баримт 19: Тухайлбал Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Дээд шүүхийн бүрэн эрх рүү халдаж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна.
Баримт 20: Мөн Ж.Амарсанаагийн зүгээс хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог гэсэн юм.
Баримт 21: Цаашлаад “ҮХ-ийн цэцийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдах учиртай. Дараа нь асуудлаа дээд шүүхэд тавина. Улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоор УИХ-д бичиг ирүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд УИХ Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх дараагийн шатны асуудал яригддаг” гэлээ.
Баримт 22: Харин ҮХЦ-ийн зарим гишүүдийн зүгээс “Улсын дээд шүүхийн явуулсан хариуг санал мэтээр асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг. Энд нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед УИХ-аас ҮХ-ийн цэцтэй холбоотой алхамууд нь дандаа Үндсэн хууль зөрчсөн байгааг хэлэх хэрэгтэй” гэдгийг онцлов.
Баримт 23: Дашрамд хэлэхэд, УИХ-ын баталсан хууль нь ҮХ зөрчиж байгаа талаар иргэд ҮХЦ-д өргөдөл бичдэг байна.
Баримт 24: Мөн УИХ-ын дарга З.Энхболдын хувьд сонгогдсон өдрөөсөө маргаан дагуулсан гэнэ. УИХ-ын дарга хууль бусаар, Үндсэн хууль зөрчиж сонгогдсон гэх маргаанууд Үндсэн хуулийн цэцэд ирдэг байна.
-
2016 оны 1 сарын 27
...”Оюу-Толгой”-н асуудлыг хэн нэгэн үхэж байж анхааралдаа авах юм болов уу. Ер нь сүүлдээ хүний үхэл ч сонин биш болчихлоо...
-
2016 оны 1 сарын 26
БНХАУ-ын Эрээн, Бээжин хотод Монгол Улсаас элчин сайд суух болсоноос хойш янз бүрийн хэл ам тасардаггүй боллоо. Хууль бус үйлдэлд гар бие оролцож, зугтаж алга болсон, төсвийн мөнгийг шамшигдуулсан л гэх.
Тэгвэл БНХАУ-ын Эрээн, Бээжин хот дахв Монголын консулын газартай холбоотой асуудал хийгээд Т.Мураттай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээллийн мөрөөр ээлжит 24 баримтаа хүргэж байна.
-
2016 оны 1 сарын 24
Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж “хүү төрвөл хил манах хүнтэй боллоо, охин төрвөл гал манах үртэй боллоо” хэмээн бэлгэшээн угтдаг заншилтай. Монгол Улсын гурван сая дахь иргэн болж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлээс 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 27 минутад Монголжин охин мэндэлсэн. Ийнхүү морин жилийн бариан дээр гурван сая дахь иргэн болон мэндэлж элэг нэгт монголчууд биднийхээ магнайг тэнийлгэсэн Х.Монголжин охины өнөөдөр НЭГ НАС хүрч байна. Тиймээс манай сайт өнөөдрийн 24 баримтаараа Х.Монголжин охиныг онцолж байна.
-
2016 оны 1 сарын 21
...2012 оноос хойш Засгийн газрын бүтцэд хоёр удаа өөрчлөлт оруулсан. Хэрвээ Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулбал гурав дахиа Засгийн газраараа оролдсон үйл явдал болох нь. Ер нь өнгөрсөн 25 жилд ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүд хэрхэн суудлаасаа буусан болон буулгасан түүхийг 24 баримтаар хүргэж байна.