ЭШЛЭЛ 1
Хаалттай нийгэмд эрх чөлөөний тухай хэрхэн мэдсэн гэхээр Зөвлөлт холбоот улсад цэрэг байж байгаад дараа нь шалгалт өгөөд явсан. Тэнд очиход тухайн үед том үйл явдал давхацсан. Цэргийн сургууль өөрийн гэсэн дэгтэй. Орос сэтгүүлд тухайн тогтолцоондоо шүүмжлэлтэй ханддаг байсан хэвлэлүүдийг олж уншдаг байсан.
ЭШЛЭЛ 2
Тухайн үед цэргийн сургуулийн сэтгүүлийн анги байсан учраас улс төрийн орлогчоо орлогдог. Үйлдвэрээ ажиллуулж, бичдэг. Ачаалалтай таван жил байсан. Монгол оюутнууд дунд "Улаан оч" сонин гаргах гэж оролдоод хаагдаж байсан.
ЭШЛЭЛ 3
Хүмүүс та бүхний хүссэн ардчилал мөн үү гэж надаас асуудаг. Монгол Улс ирэх ёстой зам дээрээ л ирсэн. Сайхан байсан нийгмийг муухай болгочихсон зүйл байхгүй. Эрх чөлөөгүй байсан нийгмийг эрх чөлөөтэй болгосон. Монголчууд өнөөдөр шиг эрх чөлөөтэй хэзээ ч байгаагүй.
ЭШЛЭЛ 4
Энэ хувьсгалыг Монголын үе үеийн тэмцэгчид хийсэн. Тэр хүмүүсийн үргэлжлэл бид. Ардчилал өөрөө хүрээд ирсэн юм биш үү гэдэг. Тийм юм бол Ардчилсан Хойд Солонгос улс, Хятад улсад хүрээд ирэх нь яасан юм. 30 гаруй цуглаан болсны 27 орчмыг нь би өөрөө удирдсан. Жинхэнэ тулаан болж байсан үе. Тухайн үеийн бороонд норж байсан хүмүүс мэднэ дээ.
ЭШЛЭЛ 5
Хувьсгал хүүхдүүдээ барьж идэх юм байна гэж "Ардчилал" сонин дээр би бичиж байсан. Тухайн үед бичиж байсан үзэл санаа одоо ч хэвээрээ.
ЭШЛЭЛ 6
Тухайн үед С.Зориг агсан, Э.Бат-Үүл бид гурав Төрийн ордон руу орохгүй гээд ярьчихсан байсан. Гэвч Манай хоёр надтай уулзаад Улсын Бага хурал гэж байгуулагдана. Тэнд манайхаас 13 хүн орно. Энд чи орох хэрэгтэй байна. С.Зориг Ардчилсан холбоогоо, Э.Бат-Үүл Монголын Ардчилсан намаа хариуцаад Төрийн ордны гадна үлдье гэсэн. Та хоёр намайг оруулах гээд байна. Би ч бас Төрийн ордны гадна баймаар байна. Сэтгүүлчээ хиймээр байна гэж хэлж байсан. Улс төр рүү анх ингэж л орсон. Гол нь ямар шалтгааны улмаас орсон нь л чухал.
ЭШЛЭЛ 7
Ардчиллын үйл явцад оролцож байсан хүмүүс ардчилалдаа үнэнч байж ирсэн. Миний бие иргэд нь Төрийнхөө ордонд орж ирээд үгээ хэлдэг байя гээд Иргэний танхим байгуулж байсан. Би өөрийнхөө үзэл бодол, байр суурь дээр бат байхыг эрмэлзэж ирсэн. Магадгүй үргэлж зөв яваагүй байж болно. Гэхдээ монголын эрх ашгийн эсрэг хэзээ ч зогсож байгаагүй.
ЭШЛЭЛ 8
Одоогийн УИХ үнэхээр л хонгил байгуулах гэж гарч ирээгүй юм бол хуулийн байгууллагыг дуртай үедээ өөрчилдөг системээ хүчингүй болгох хэрэгтэй. Мөн ямар нэгэн албан тушаалтан тухайлбал, Ерөнхийлөгч ийм зүйл хийх гэж оролдвол албан тушаалаас нь огцруулдаг болгох хэрэгтэй. Бид сургамж авсан. Тэгвэл хийж өгөх ёстой түгжээг нь түгжье.
ЭШЛЭЛ 9
Бид энэ хорвоогийн бүх өргөсийг авч чадахгүй. Харин шийдэл нь бэлэн болчихсон зүйлийг цаг алдалгүй шийдье гэж хэлдэг байсан. Энэ л миний зарчим. Хууль хүчний байгууллагыг шударга ажиллуулахын тулд би 12 хууль санаачлаад Их Хуралд оруулж байсан. Эдгээрийг зүтгүүлж байгаад наймыг нь батлуулсны дараа шүүхэд итгэх иргэдийн итгэл 10 гаруй хувьтай байсан нь 68 хувь болж өссөн.
ЭШЛЭЛ 10
Ерөнхийлөгчид 13 бүрэн эрх байдаг. Ерөнхийлөгчийн хийх ажил гэж байна. Тэргүүн дипломат гэдгээрээ гадаад бодлого, Зэвсэгт хүчний ерөнхий команплагч гэдэг утгаар улс орны аюулгүй байдлын талаар хийхгүй бол би хийе гэж хэлж байсан. Шилэн дансны тухай хуулийг гурван удаа зүтгүүлж байж батлуулж байсан. Улс төрийн намыг журманд нь оруулж, санхүүжилтийг нь ил тод болгож байсан.
ЭШЛЭЛ 11
Монголын эдийн засаг 10 тэрбум ам.доллар байна. Энэ Их Хурал 30 тэрбум ам.доллар хүргэж чадахгүй. Цаад эзэд нь ч хийлгэхгүй.
ЭШЛЭЛ 12
Миний үед улстөрчидтэй холбоотой шүүх хуралд бүгдийг нь оруулдаг байсан. Иргэд мэдэх эрхтэй. Хэдэн цаас уншихдаа л хэвлэлүүдийг оруулдаг. Тийм юм бол шүүх хурлаа нээлттэй явуулах хэрэгтэй. Гэхдээ би өөрийгөө мэддэг учраас хуулийн байгууллагад зоригтой очдог. Миний ойр тойрныхон намайг бүгд мэднэ. 30 жилийн дотор хулгай хийж байсан бол анх Ерөнхий сайдаас буугаад л шоронд орчихсон байгаа.
ЭШЛЭЛ 13
Шүүгчдийн дотор өнөөдрийн байгаа дарамт, тархи угаалтад орчихсон хүн байж магадгүй. Шүүгч өөрийн итгэл үнэмшлээрээ л тасалдаг. Шүүгч ч гэсэн хүн. Нийгмийн оюун санааны материал тэгтлээ муудчихсан байхгүй юу.
ЭШЛЭЛ 14
Хэн дээрээс татаад, дохио өгөөд жүжиг дэглээд явсан ч хууль биелүүлэх үүрэгтэй. 30 жилд улстөрчдийн алдаж байгаа зүйл нь эрх мэдэлд дуртай буцааж өгөх дургүй. Эрх мэдэлд хүрэх дуртай, хийх дургүй ийм л байна.
ЭШЛЭЛ 15
Монголд намууд гээд хуваагдчихсан. Гэтэл үзэл санаанд хуваагдаагүй. Ардчиллын төлөө дуугарч байгаа хэдэн телевиз байна. Дийлэнх нь нэг хүний талд хуваагдаж байгаа. Юм гэдэг хоёр талтай. Бид нэг талыг нь л яриад байна. Үзэл санааг бий болгоход ойлголт хэрэгтэй. Ойлголт бүрэлдэхэд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг л би ойлголоо. Бид дэндүү их ухраад эсвэл доороо эргэлдээд байна.
ЭШЛЭЛ 16
Монголд ардчилалсан ч биш социалист ч биш утгагүй болчихсон. Нэг бол эрх чөлөөтэй. Нэг бол нэг л даргатай байя. Гэхдээ энэ 30 жилийн ачаар сая саяараа чөлөөт сэтгэлгээтэй ийм цуваа бий болсон. Энэ хүмүүсийг эргээд солиалист систем руу оруулж чадахгүй. Энэ бол том ололт.
ЭШЛЭЛ 17
Шавар шуурган дундуур явсан хүмүүс дахиад тэр замаараа явахдаа яавал дээр болох вэ гэдгийг мэддэг.
ЭШЛЭЛ 18
Би өрсөлдөөн дундуур явсан. Ялгарах шинж нь хөдөлмөрч л байх. Төр түмний мөнгөөр хулгайлахгүйгээр амьдарч чадна. Би ядуу хүн биш. Сэтгэлээрээ баян хүн. Сэтгэлээрээ баян бол алтны орд руу заавал гүйгээд байх шаардлагагүй. Надад улстөрөөс баяжих, хууль бус зүйл хийх шаардлага байхгүй. Би уран зургийн галлерей цуглуулдаг байсан. Бүгдийг нь шалгах хэрэгтэй. Намайг зургаан жил шалгаж байна. Сайн л биз.
ЭШЛЭЛ 19
Би бол монгол хүний удам. Миний удамд хятадын нэг ч цус байхгүй гэдэгт итгэдэг. Би баруун Алтайн ууланд төрсөн. Миний аав цастай уулын цаана, ээж наад талд нь төрсөн. Тэнд будааны соёлтой хүн амьдарч чадахгүй. Зөвхөн баатрууд л амьдардаг юм.
ЭШЛЭЛ 20
Манай улс хоёр хөрштэй. Гэхдээ зарим нэг асуудал дээр ажил хийгээд явж байхад хоёр хрөш нэг улс шиг болчихдог байсан. Орос хэрхэн явах нь оросынх, Хятадууд яаж явах нь хятадуудын асуудал. Харин Монгол Улс өөр. Иргэн нь эрх мэдэлтэй байх ёстой. Иргэнээ эрх мэдэлжүүлэх хуультай болох ёстой. Үүнээс буцах замгүй.
ЭШЛЭЛ 21
Ардчилал гэдэг бол хүн өөрийн сонголт хийх л хэлбэр. Энэ зам дандаа сайхан байхгүй. Миний бодлоор нийгмээ нээлттэйгээр нь л байлгах зөв.
ЭШЛЭЛ 22
Бид улс төр хийж явахдаа шуугиулж явсан. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, орон сууцнуудыг хувьчилна гэж шуугиулж явлаа. Би Ерөнхийлөгч байхдаа АСЕМ гэж хоёр тивийн удирдагчдыг авчирч шуугиулж байлаа. Өнөөдрийн Засгийн газар Оюутолгой шиг гурван гэрээ батлаад шуугиулж байх ёстой. 10 тэрбумын эдийн засгийг 50 тэрбумд хүргэж, чиний халаасанд байгаа мөнгийг долоо дахин нэмэгдүүлсэн байх ёстой. Тэд чадахгүй бол үүнийг би хийчихээд явна. Би хоёр жилийн дараа би шоронд орох байх.
ЭШЛЭЛ 23
Чингис хааны сайн ойлгосон зүйл нь олон овог аймгийг хуулиар зохицуулах ёстой гэдгийг ойлгосон явдал. Ардчиллын 30 жилд долоон жил нь л үр бүтээлтэй байсан. Энэ хугацаанд гаргасан шийдвэрүүд л монголыг өнөөдрийг хүртэл чирч яваа.
ЭШЛЭЛ 24
Ардчиллын төлөө хамт зүтгэж байсан хүмүүс надад хэлдэг юм. Зүгээр нэг дайрдаг, гутаадаг биш. Гүн агуулгатай бичдэг гэдэг. 30 жил ардчилал юу хийгээгүй гэхээр өмч хураагаагүй. Хүн цаазлаагүй.
Сэтгэгдэл (64)