БАРИМТ 1
“Ковид-19”-өөс үүдэлтэйгээр эдийн засгийн хүндрэлээр иргэд болон аж ахуйн нэгжүүд санхүүгийн томоохон сорилттой тулгарч буй энэ үед зээлийн тасалдал үүсгэхгүй байх, санхүүжилтийн өртөг зардал болон зээлийг хүүг бууруулах зэрэг бодлогын зорилттойгоо нийцэхээр шийдвэр гаргахаар Төвбанк зорьж байна. Бодлогын хүүг бууруулснаар зах зээл дээрх зээлийн хүү, ялангуяа сайн зээлдэгчийн хувьд санхүүжилтийн нөхцөлийг сайжруулна гэж харж байна.
БАРИМТ 2
Макро эдийн засгийн орчин муудах үед зээлийн хүү өсөх хандлагатай байдаг ч энэ оны долоодугаар сарын байдлаар зээлийн дундаж хүү 15,8 хувь буюу 2011 оноос хойших сүүлийн есөн жилийн доод төвшинд хадгалагдаж байна.Энэ бол цар тахлын сөрөг нөлөөг зөөлрүүлэхээр Төвбанкнаас хэрэгжүүлж буй багц арга хэмжээний үр дүн юм.
БАРИМТ 3
Төвбанк урт хугацаатай репо хэрэгсэл зах зээлд нэвтрүүлснээр эдийн засгийн хүндрэлтэй үед банкуудын хөрвөх чадвар дээшилж, эдийн засагт шинэ зээл нийлүүлэхээс гадна зээлийн хүү өсөхгүй байхад нөлөөтэй.
БАРИМТ 4
Банкууд тодорхой төрлийн сайн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалан Монголбанкнаас зах зээлийн зарчмаар урт хугацаатай санхүүжилтээр зээл гаргах нэмэлт эх үүсвэртэй болно гэсэн үг юм.
БАРИМТ 5
Засгийн газар болон Төвбанкнаас иргэдийн амьжиргааг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, өрхийн бодис орлого өсөлттэй, хөдөлмөрийн зах зээлийн статистик төдийлөн муудаагүй байгаа ч “Ковид-19-тэй холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна.
БАРИМТ 6
Мах, хатуу түлшийн үнэ харьцангуй тогтвортой, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагаад шатахууны үнийг боломжийн төвшинд хадгалж ирлээ.
БАРИМТ 7
Хүнсний ногооны үнийг наймдугаар сараас хямдруулснаар аль хэдийнэ нам түвшинд орсон инфляцыг илүү эрчимтэй буурууллаа.
БАРИМТ 8
Төвбанк өнгөрсөн гурван жилд инфляцын 8 хувийн зорилтоо үр дүнтэй биелүүлсэн тул цаашид зорилтыг бууруулж, 6 хувийн түвшинг интервалтай онилох бодлогод шилжинэ.
БАРИМТ 9
Гадаад орчинд “Ковид-19”-ийн тархалт үргэлжилж, дэлхийн эдийн засагт сорилт учруулсаар байгаа боловч гол эдийн засагт идэвхжил нэмэгдсээр байна.
БАРИМТ 10
Төвбанкуудын шийдвэрийн нөлөөгөөр гадаад зах зээл дээр ам.долларын санхүүжилтийн өртөг буурч байна.
БАРИМТ 11
Дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл, үйлдвэрлэл талаас өнгөрсөн хоёр улиралд 30 орчим хувь унаад байсан уул уурхайн салбарт сэргэлт ажиглагдахын зэрэгцээ агшилттай байсан үйлчилгээний салбарт хөл хориог цуцалж байгаа нь бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй.
БАРИМТ 12
Мөнгөний бодлогын хорооны гишүүд эдийн засагт дэмжлэг шаардлагатай гэдэгт бүгд санал нэгдсэн. Бодлогын хүүг анх 0,5 хувиар бууруулах саналыг хэлэлцсэн ч бодлогын орон зай байгааг харгалзан хүүг 1 хувиар буулгаж, зоримог гэж дүгнэж болох шийдвэрийг гаргалаа.
БАРИМТ 13
Бизнесийн байгууллагуудын энэ өвлийн бэлтгэл хангалт, дээр нь ирэх 2021 оны бизнесээ төлөвлөж буй үед хүүг бууруулах шийдвэр нь зах зээлд чухал дохио болох юм.
БАРИМТ 14
Хүүг бууруулснаар ханшид ирэх дарамт нь зээлийн сураг хэр хүчтэй ажиллаж улмаар импортыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэлд хэр зэрэг дарамт үүсэх эсэхээс, мөн валютын орох урсгал болон гадаад валютын албан нөөцөөс ихээхэн хамаарна. Зээлийн хувьд эдийн засгийг тэтгэх энэхүү санхүүгийн гол эх үүсвэрийг тогтвортой байлгах, санхүүгийн зуучлалын тасалдал үүсгэхгүй байх нь чухал.
БАРИМТ 15
Валютын орох, гарах урсгалын хувьд хэдэн эерэг өөрчлөлтийг нэрлэж болно. Үүнд, гадаад худалдааны тэнцэл дээр эсрэг харагдаж байна. Валютын нөөцийн хувьд импортын 7-8 сарын хэрэгцээг хангахад хүрэлцээтэй хэвээр, ханшийн огцом савлагааг үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг Төвбанк хэрэгжүүлж ирлээ.
БАРИМТ 16
Төвбанкны хувьд улсын валютын нөөц хангалттай хэмжээнд хуримтлагдан өсч байна.
БАРИМТ 17
Төвбанкинд бодлогын хэрэгслийн хувьд ч, хүний нөөц чадавхийн хувьд ч хангалттай нөөц боломж бий. Тэр хэмжээнд бэлтгэсэн институци болж төлөвшиж, хөгжсөн.
БАРИМТ 18
Цаашид гаргах бодлого шийдвэр маань зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлээр дамжуулж хэрэгжих мөнгөний бодлогын уналтын шокыг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжихэд үр дүнтэй. Харин нэгэнд ядуу эмзэг бүлэг болон үйл ажиллагаа нь бүрэн зогсчихсон аж ахуйн нэгжид зээл төдийлөн тус болохгүй учраас төсвийн зарцуулалт чухал юм.
БАРИМТ 19
Хямрал удаан үргэлжилсэн тохиолдолд зарцуулах санхүүгийн нөөцтэй байх, “Ковид-19”-ийн дараа эдийн засгийг сэргээх сангийн бодлогын орон зайг хадгалах нь чухал юм.
БАРИМТ 20
Энэ удаагийн хүндрэлийг манай эдийн засгийн буруу бүтцийг сууриар нь засах боломж гэж харж байна. Төр нь ч, хувийн хэвшил нь ч санхүүгийн шийдвэр гаргахдаа одоогийн ажлын байр, өсөлтийн статистик гэхээсээ илүүтэй ирээдүйд эдийн засгийн аль салбар, ямар бизнес моделийг дэмжиж хөгжүүлэх вэ гэдгийг нухацтай бодох шаардлагатай.
БАРИМТ 21
Дэлхий нийтээрээ шинэ нөхцөл байдалд дасан зохицохоор тэмүүлж, эрэл хайгуул хийж байгаа энэ үед бид хоцорч болохгүй.
БАРИМТ 22
Мөнгөний бодлогын хорооны хурлаас хойш төлбөрийн тэнцэл сайжирч, тухайлбал, худалдааны тэнцэл наймдугаар сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарч, оны эхний хагаст үүсээд байсан алдагдлаа нөхсөн.
БАРИМТ 23
Чанга хөл хорионы нөлөөгөөр дэлхийн гол эдийн засаг хоёрдугаар улиралд хүчтэй агшсан ч, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн хэдэн сард идэвхжиж эхэллээ. Гэхдээ вакцингүй үед вирусийн эрсдэл хэвээр, зарим оронд цар тахлын хоёрдахь давалгаа үүсч болзошгүй байна.
БАРИМТ 24
Монголбанкны хувьд хүндрэлийн үед цалин орлого эсвэл борлуулалт нь хумигдсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хөрвөх чадварын түр зуурын эрсдэлийг цааш гүнзгийрэхээс сэргийлэх, хүндрэлийг зөөллөхөд зорьж, ажиллаж ирлээ.