БАРИМТ 1
Анх Япон бэрийн дүрээр олны өмнө гарч байсан жүжигчин бүсгүйг өнөөдөр хүмүүс “Шинэ үе”-ийн гэж тодотгон ярьдаг, таньдаг болсон.
БАРИМТ 2
Ц.Алдармаа багадаа аавыгаа ер унтуулахгүй гурилын элдүүр бариад асуулт асуугаад явдаг байсан аж. Зурагтаар гарсан өдрийн мэдээг цээжилчихээд өдөржин толины өмнө өөрийгөө хараад дуржигнатал уншдаг байжээ. Тэрбээр айлын бага. Гэхдээ тийм ч эрх биш.
БАРИМТ 3
Харин түүний ах айлын ганц хүү гэдгээрээ Ц.Алдармаагаас эрх байж. Хүмүүс түүнийг Ц.Алдармаа хэнэггүй гэдэг. Хэнд ч загнуулсан бай тэр үедээ л гомддог, төд удалгүй л мартчихдаг хүүхэд байжээ.
БАРИМТ 4
Багаасаа л сэтгүүлч болж тоглодог байсан болохоор магадгүй тэрбээр жүжигчин болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан биз ээ.
БАРИМТ 5
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдаж, бие биерүүгээ халуун ус цацсан хэрэг гарч, жүжигчин Ц.Алдармаа "аавын хаалга" татсан.
БАРИМТ 6
“Шинэ-Үе” продакшны жүжигчин Ц.Алдармааг царай зүс сайтайн дээр өв тэгш бие хаатай сайхан бүсгүй гэж үзэгчид дуу нэгтэй хэлдэг. Тэрбээр арван жилдээ шилмэл загварт явдаг загвар өмсөгч байсан. Ингээд оюутан болохдоо жүжигчний ангид элсэн орсон юм.
БАРИМТ 7
Япон бэр: Тэрбээр анхны дүрийнхээ талаар “Нэг тоглолт дээр япон бэрийн дүрд бүтээсэн. Номон дээр хөлөө ачаад удаан суудаг юм. Дүрийн төгсгөлд босох гэтэл хөлийн шөрмөс татаад, босч чаддаггүй сандарсандаа тайзаар нэг доголон гүйж билээ. Тухайн үед би гурав дахь дүрээ л бүтээж байсан байх. Арай олон удаа тайзан дээр гарчихсан байсан бол тэр эвгүй байдлаас аятайхан гарчихгүй юу” гэжээ.
БАРИМТ 8
“Буруу эргэлт” кино түүний хамгийн анхны дэлгэцийн бүтээл юм. Тэрбээр өөрийнхөө чадна гэсэн болгонд л хүчээ сорьж үзнэ гэж боддог. Болж өгвөл кинонд тоглох нь түүний сонирхол. “Кинонд гол дүр бүтээнэ гэдэг маш хэцүү, гэхдээ киногоо үзээд сууж байхад үнэхээр жаргалтай” энэ бол түүний хэлсэн үг. Түүнчлэн “Гарал угсаа” кинонд дүр бүтээжээ.
БАРИМТ 9
Ц.Алдармаагийн гэр бүлд урлагийн хүн байдаггүй аж. Аав нь Архангай, ээж нь Баянхонгорынх.
БАРИМТ 10
Тэрээр багаасаа л урлагт дуртай хүүхэд байсан гэдэг. Арван жилд байхдаа загвар өмсдөг байжээ. Тэр үед нэг өдөр толгойгоо салаавчилж хэвтэж байгаад л ээжээ би жүжигчин болно гээд шууд шийдвэр гаргасан гэнэ. Харин тэр үед ээж нь их дэмжсэн байна.
БАРИМТ 11
Ингээд СУИС-д шалгалт өгөөд тэнцсэн. Сонирхуулахад, нэг инээдтэй юм нь тэрээр өөрийгөө чамлаад ээжээ хоёулаа кино урлагийн дээд сургууль орох уу гээд улсын сургууль босго өндөр болохоор нь их айж байсан аж. Гэтэл ээж нь СУИС нь дээр байх гээд шалгалт өгчээ.
БАРИМТ 12
Япон бэр маань их эмзэг хүн. Шалгалт өгөх гээд ортол шалгалтын комисс түүнээс чи тэгээд жүжигчин болж чадах юм уу? гэж асууснаа за чи уйлаадах гэсэн аж. Тэгтэл тэрбээр нүдээ хоёр анивчаад л шууд уйлсан гэдэг. Сүүлдээ бүр эхэр татаад уйлаад байсан чинь Чаминчулуун багш түүнийг татаад “Хүүе ээж аав чинь зүгээр үү одоо болно болно” гэжээ.
БАРИМТ 13
Дээрх шалгалтыг өгч байхад Алдармаад ээж нь бодогдсон аж. Тэрбээр “Миний ээж хоёр хоног гадаа намайг яах бол гээд шороонд хүлээгээд сууж байгаа” гэж бодоод л хичээсэн гэнэ.
БАРИМТ 14
Улмаар сургуулиа төгсөөд л “Шинэ үе” продакшнд орсон гэдэг. Алдармаа захирад Бооёотойгоо ойлголцож чаддаг. Ер нь бол найзууд шиг л байдаг.
БАРИМТ 15
Жүжигчин бүсгүй маань бүжиглэх дуртай.
БАРИМТ 16
Хүн хүнээрээ л байх хэрэгтэй гэж боддог. Тэдний гэр бүлийн хүмүүжил ч гэсэн тийм. Аав нь хүүхдүүддээ байнга “Санаа сайхан бол заяа сайхан” гэдэг байж.
БАРИМТ 17
Алдармаа өөрийгөө илэрхийлэхдээ: Үндсэрхэг үзэлтэй. Гэхдээ үнэхээр хайр сэтгэлтэй бол хүлээн зөвшөөрөх л байх. Үндсэрхэг гээд л заавал Монгол залуутай гэрлэхгүй болов уу.
БАРИМТ 18
Жүжигчин Энхтуулыг маш их хүндэлж явдаг. “Сайхан ч бүсгүй, сайн ч жүжигчин. Хүнийхээ хувьд ч гэсэн. Энхтуул эгч шиг жүжигчин болох юмсан” гэжээ.
БАРИМТ 19
Нэртэй дуучид, жүжигчид гээд л олны танил хүмүүс нүцгэн зургаа үнэд хүргэн зарах тохиолдол ихэссээр байгаа. Тэгвэл саяхан Алдармаа өөрийн Facebook хуудсандаа шалдан шахуу өгзөгөө ил гаргасан зургаа тавьсан гэдэг. Үүний дараахан түүнийг Монгол “Playboy” сэтгүүлд нүцгэн зургаа татуулсан гэсэн яриа ч гарсан юм.
БАРИМТ 20
Эрчүүдийн “нүдний хужир” болсон залуу жүжигчин Ц.Алдармаагийн хүүг Мөнхбаатар гэдэг.
БАРИМТ 21
Ц.Алдармаа анхны бие даасан киногоо "Эхиймаа" хэмээн нэрлэж, өөрийн амьдарлын бараан сүүдрээ олонд дэлгэв.
БАРИМТ 22
Тэрбээр аавын хаалга татсан талаараа "Эцгийнхээ нэрийг дуудуулж, тоонд зогсож, байх мэдрэмж үнэхээр гутамшигтай байсан" хэмээв ярьжээ.
БАРИМТ 23
Харин өөрийн анхны уран бүтээлээ эх хүний сэтгэлийг мэдрээсэй гэсэндээ Эхиймаа киногоо хийсэн байна. Түүнээс хэн нэгнийг буруутгаж өөрийгөө зөвтгөх санаа агуулаагүй байна.
БАРИМТ 24
Ц.Алдармаа амьдралд хөл алдаж, эргэн урлагт ирэхдээ "Байтаг богд " кинонд тоглож, үзэгчидтэйгээ уулзсан.
Сэтгэгдэл (18)