БАРИМТ 1
УИХ-ын ээлжит бус чуулганаар СЕХ-н дарга Ц.Содномцэрэнг чөлөөлж оронд нь П.Дэлгэрнаранг томилсон. Төрийн албанд долоон ажилласан. Төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй.
БАРИМТ 2
Харин тус албаны нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томилсон. Д.Даваа-Очир нь эрх зүйч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Профессор цолтой.
БАРИМТ 3
Мөн өдрийн ээлжит хуралдаанаар СЕХ-н гишүүнээр Э.Түвшинжаргалыг томилсон. Академийн Удирдахуйн ухааны сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Глобал телеком” компанид хуулийн зөвлөх, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, “Тэрэлж Алтай” ХХК-ийн захирал, Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн хэлтэст зөвлөх, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2016 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна.
БАРИМТ 4
ТЕГ-ын Одонбаатарыг энэ сарын 2-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилсон. Тэрбээр уг албан тушаалд томилогдохоосоо өмнө ТЕГ-ын тэргүүн дэд даргын албыг хашиж байсан. Тагнуулын байгууллагад тасралтгүй 19 жил ажилласан туршлгатай. Хуульч мэргэжилтэй.
БАРИМТ 5
Харин дэд даргаар нь томилогдсон С.Хүдэрчулуун хуульч-эрх зүйч мэргэжилтэй. Цэргийн хурандаа цолтой. Тагнуулын байгууллагад 2003 оноос хойш ажилтан, ахлах ажилтан, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын даргаас дэд дарга хүртэл дэвшин ажиллаж байна.
БАРИМТ 6
Засгийн газрын наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргад Н.Ууганбаярыг томилсон. Н.Ууганцбаяр нь Цагдаагийн дээд сургуулийг төгссөн. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг дүүргэж, АНУ-ын Фениксийн их сургуульд магистр хамгаалсан. Өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.
БАРИМТ 7
Харин тус газрын дэд даргаар Д.Мөрөнг үлдээжээ. Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль, ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга, 2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын даргаар ажиллаж байна.
БАРИМТ 8
Наймдугаар сарын 19-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагвыг чөлөөлж Б.Бат-Эрдэнийг томилсон. Тэрбээр МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай. Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр, БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгссөн.
БАРИМТ 9
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томилсон. Тэрбээр Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр зэргээр, БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Азийн Хөгжлийн банкны төслийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх, Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх, Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.
БАРИМТ 10
ЦЕГ-ын даргаар тус газрын дэд даргаар ажиллаж байсан Ж.Болдыг дэвшүүлсэн. Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй. Хэнтий аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга, 2017 оноос Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.
БАРИМТ 11
Засгийн газрын энэ сарын 2-ны ээлжит хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дэд даргын албанаас чөлөөлөгдсөн Б.Энхсүхийг Оюуны өмчийн газрын даргаар томилсон. Б.Энхсүх нь Тагнуулын Ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, 2014-2016 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын газрын хэлтсийн дарга, 2016 оноос Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан
БАРИМТ 12
Ээлжит томилгоогоор Ерөнхий сайдын зөвлөх Б.Цэнгэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар дэвшүүлсэн. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй. Дархан хотын Ардын шүүхийн нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж НИТХ-д зохион байгуулагч, тус газрын хуулийн зөвлөх, Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга, Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга, Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, Гаалын ерөнхий газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
БАРИМТ 13
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянг тус газрын даргад томилсон. Г.Ариунбуян Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргааны их сургуульд захиргаа, эрхзүй, төрийн удирдлагаар магистр хамгаалжээ. Герман, орос хэлтэй.
БАРИМТ 14
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар Д.Загджавыг томилсон. Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийг төгссөн. 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2016-2020 онд УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байсан.
БАРИМТ 15
Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын даргад томилогдсон Я.Эрдэнэсайхан нь ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.
БАРИМТ 16
Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэхэн дарга Д.Дэлгэрсайхан Монгол Улсын Техникийн их сургуулийн баклавр, магистр, доктор зэрэгтэй. Компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажилласан.
БАРИМТ 17
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хорооны референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос УБЕГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн.
БАРИМТ 18
МХЕГ-ын даргаар дэвшсэн Т.Гантулга түүх, нийгмийн багш, улс төр судлаач, эрх зүйч, Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор зэрэгтэй. МАН-ын нарийн бичгийн дарга, Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан.
БАРИМТ 19
ЗГХЭГ-ын дэд даргаар томилогсдон Б.Солонгоо нь 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль, 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Англи, унгар хэлтэй. "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч, "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
БАРИМТ 20
Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун нь ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд “Геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул мэргэжлээр суралцан төгсөж, “Уулын инженер-геологич” мэргэшил эзэмшсэн. Докторын зэрэгтэй. Геологийн салбарт 28 жил тасралтгүй ажилласан.
БАРИМТ 21
Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороог шилжүүлсэн. Тус газрын даргаар Ц.Шаравжамцыг томилсон юм. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нь 2015 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын зөвлөх, 2016 оноос Чингэлтэй дүүргийн БТСГ-ын дарга, 2017 оноос БСШУСЯ-ны харьяа БТСГ-ын даргаар ажиллаж байжээ.
БАРИМТ 22
Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Идэрбатыг томилсон. Өмнөх засгаар Н.Ганбямба ажиллаж байсан юм. Ц.Идэрбат нь багш, Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн, залуу боловсон хүчний нэг юм. Өмнө нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, Чингис хотын захирагчийн албыг хашиж байжээ.
БАРИМТ 23
Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог БХБ-ын дэд сайдаар томилсон нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. Э.Золбоо нь АНУ-ын Индианагийн их сургуульд улс төр судлаачаар суралцаж төгссөн. Ингэхдээ төрийн сангийн зээлээр суралцсан бөгөөд зээлээ төлөөгүй гэсэн асуудал өмнө нь яригдаж байв. 2017 онд Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
БАРИМТ 24
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар П.Батааг дахин томилсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн онд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудалтай холбогдуулан түүнийг ТТХГ-ын даргын албан үүргээс нь чөлөөлж байсан удаатай.
Сэтгэгдэл (10)