-
2016 оны 1 сарын 17
Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах challenge хөдөлгөөн фэйсбүүк хуудсанд идэвхтэй өрнөж байхтай зэрэгцэн дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих асуудлаар салбарынхан ярилцав. Тодруулбал, Аж үйлдвэрийн яам (АҮЯ)-наас төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвөлгөөн”-ийг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Уг зөвөлгөөний онцлог нь юу байсан, зорилго нь хаашаа чиглэгдсэн болон гарах үр дүн нь ямар байх зэргийг 24 баримтаар хүргэж байна. Мөн уг арга хэмжээний үеэр Аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд шагналыг дотоодын үйлдвэр эрхлэгч шилдэг 9 байгууллагад гардуулсан юм.
-
2016 оны 1 сарын 15
...Улс төрийн намуудын сонгуульд ачааны хүндийг бүсгүйчүүд үүрдэг. Бүх ажлын төгсгөлд бүсгүйчүүд л үлддэг. Тэгэхээр би эмэгтэйчүүдээ дэмжинэ. Учир нь би намын жирийн гишүүн эмэгтэйгээс өөрийгөө олж хардаг...
-
2016 оны 1 сарын 14
...Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэвтрүүлэгийн төрөх явц ч амаргүй байсан бөгөөд уран бүтээлчид нь багагүй дарамтанд орж байжээ...
-
2016 оны 1 сарын 13
“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгаан өнөөдөр ч таавар хэвээр байгаа.
Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж байгаа ч талийгаачийн ар гэрийнхэн хэргийг хэрэгсэхгүй болгож, замхрахвий гэхээс эмээж байна. Олон нийтийн зүгээс ч уг хэргийн үнэн мөнийг олж тогтоохыг шаардсаар байгаа гэхэд хэлсдэхгүй.
-
2016 оны 1 сарын 12
...Татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2010 оноос хойш гарсан бол энэ жил амжиж тайлангаа өгч хөнгөлөлтөө эдлэх боломжтой юм байна...
-
2016 оны 1 сарын 11
...Би охиноо ямар нэгэн муу зүйлийн золиос болж, ямар нэгэн муу мэдээ дуулдах вий гэхээс айж байна. Ямар ч байсан миний охин нөхрөө өнөө маргаашгүй Ерөнхий сайд болох гэж байна гэхэд бусадтай нийлээд хөнөөх хүн биш. Тийм зүйл байх ёсгүй...
-
2016 оны 1 сарын 08
24 баримт: О.Баасанхүү “МАХН аль ажил ярьсан хүнээ хөөчихдөг”
Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага олны анхаарлыг ихэд татаж байна. Тэрбээр МАХН хийгээд Н.Энхбаярын талаар “хатуухан” гэмээр ярилцлагыг өгсөн. Тэгвэл түүний ярилцлагаас энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.
1. Өдгөөгөөс 90 жилийн өмнө МАХН гэсэн ганцхан нам байсан. Дараа нь 5-6 нам “мэндэлсэн”. Тэр үед эдгээр тав, зургаан намыг нэг нам болгоё гээд тухайн үеийн МАХН-ын нөлөө бүхий залуучуудыг нэгтгэж Ардчилсан намыг байгуулсан түүхтэй. Тэгэхээр АН, МАН хоёр нэг угшилтай нам болж байгаа юм. Энэ тухай С.Зориг агсан мэддэг болохоор эсэргүүцэж байсан. Гэвч С.Зориг ч алагдаж, ард түмэн ч энэ тухай мартжээ.
2. Нийтлэлч Баабар “сэхээтний” гэдэг энэ намыг “Жижигхэн боовтой нам” гэж тодотгосон. Тэгэхээр МАН, АН бол нэг нам. Ард түмэн гуравдагч хүчин гээд байгаа хэдий ч үнэн чанартаа улс төрийн хоёрдогч хүчин үгүйлэгдэж байна.
3. Иймээс Дээд шүүхэд бүртгэлтэй намууд нэгдээд гуравдагч хүчин болохоор саналаа нэгтгээд Сонгуулийн хуулийг боловсруулсан боловч зөвшилцсөн гэх сөрөг хүчин тэднээс нүүрээ буруулж, АН-тай нэгдэж жижиг намуудыг гаргаж ирэхээргүй хууль баталсан.
4. Юуны түрүүнд намыг бус хүн дугуйлах ёстой. Дараа нь хар машины тооллого.
5. Миний хувьд хар машины тооллогын 10-15 хувийг хакердсан гэж харддаг. Тэгэхээр эргэлзээг тайлахын тулд хөндлөнгийн аудит оруулах хэрэгтэй
6. Үнэндээ АН, МАН-ынхан 48 тойргоо өмчлөөд авчихсан. Амархан шүү дээ. Тухайлбал, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэхэд Өмнөговь аймгийн 15 мянган хүний саналыг худалдаад авчихна. Хүн бүрт 30 мянган төгрөг өгөхөд л хангалттай. Дөрвөн жилийн хугацаанд нэг хүний саналыг 30 мянгаар худалдаад авах олигархиуд Монголд олон бий.
7. Үндсэн хуулийн Цэц айдастай болчихсон. Цэцийн гишүүдийг тэтгэврийн насных гээд хэлчихсэн, тэд ажилгүй болчихож магадгүй гэсэн айдастай байна. Цэцийн гишүүдийн баруун бөөрөнд хутга шаачихсантай адил.
8. Манай нам бүлгийн даргаа ч томилж чадахгүй байна. Хэвлэлээр О.Баасанхүү бүлгийн дарга болох донтой гэсэн байна билээ. Энэ захиалгатай нийтлэл гэдгийг мэднэ ээ. Үнэндээ би биш МАХН бүлгийн дарга болох донтой юм.
9. Тэр дөрвөн үсэгтэй намд давхар дээлгүй ганцхан гишүүн байгаа нь Д.Тэрбишдагва. Тэр хүнийг бол гэсэн ч татгалзсан.
10. Хамгийн наад зах нь Төсвийн хүрээний мэдэгдэл хийх үед онигоотой юм болсон шүү дээ. Эсэргүүцсэн мэдэгдлийг бүлгийн дарга Н.Батцэрэг унших болоход Төсвийн хуулиа эсэргүүцдэг Засгийн газрын гишүүн байж болохгүй болж таарсан. Иймээс аргагүйн эрхэнд би уншсан. Ингэж бүхэл бүтэн 200 мянган хүний саналыг уландаа гишгэж болохгүй
11. Тэгэхээр ингэж барьцаалагдаж, хов живээр ард түмнээ хулхидаж, Монголын иргэдийн сонголтыг доромжилж болохгүй. Тиймээс би МАХН-ын дарга Н.Энхбаярт миний бие ядаж байнгын хорооны дарга гэсэн энэ хоёр хүнээсээ бүлгийн даргаа сонгооч ээ гэж гуйсан.
12. Уг нь манай бүлэг МАН, АН-ыг нэгтгэхгүйн тулд Засгийн газарт орсон. Гэтэл одоо албан тушаалдаа мансуураад завхарсан юм болж байна.
13. МАХН аль ажил ярьсан хүнээ хөөчихдөг шүү дээ. Тухайлбал, Д.Өрнөхбаяр, С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр, Ю.Атар, Р.Барсболд гээд олон хүнийг хөөсөн. Хөөгдөөгүй хэн байгаа юм.
14. Би бол өөрийнхөө хүсэлтээр гарахгүй. Миний хувьд ажил хиймээр байна гэдэг ганцхан шаардлага тавьдаг. Хөгжлийн хөтөлбөрийг эрдэмтэн, доктор, хуульчдыг нийлүүлсэн томоохон багтай хамтарч боловсруулсан.
15. Монголын ард түмнийг энэ хоёр том нам нэг нь ядууруулъя, нөгөө нь мунхруулъя гэсэн уралдаан зарлаж.
16. Аливаа хуулийг зөвхөн өөрийнхөө бүлгээс асууж байгаад шийддэг. Ямар сайндаа би АН-ын бүлгийн гишүүн болдог юм бил үү гэж бодож байгаа. Миний бие 26 хууль санаачилсан. Тэгэхээр АН-ын бүлэгт орвол хуулиа дэмжүүлж магадгүй. АН, МАН-ынхан надтай уулзаад бушуухан зургаан сар өнгөрөөд чи зайлаасай гэдэг юм.
17. Манай намынхан заримдаа намайг Женкотой айхтар харддаг.
18. Н.Энхбаяр дарга хорих ангид өлсгөлөн зарлаад 11 хоноод яг амь тавих гэж байхад би ангийнхаа найз А.Гансүх дээр гүйж очоод “Женко” Х.Баттулгатай уулзуулаадах гэсэн юм. Тэгээд Женкогийн өрөө рүү дайрах шахан ороод “Н.Энхбаярын өмгөөлөгч байна. Хоёулаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч рүү явъя” гэсэн.
19. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу яриад Н.Энхбаяр даргыг 461-ийн эмнэлэгт хэвтүүлсэн юм. Тэгээд өлсгөлөнгөө зогсоосон.
20. Х.Баттулга амийг нь аварсан хүн. Гэтэл амийг нь аварсан хүний хүн гээд намайг хардах юм.
21. Уг нь манай намын дарга хүн бүр гурван тойрог услаарай гэсэн. Миний хувьд Дорнод, Чингэлтэй, Эрдэнэт гэсэн тойрог аваад Чингэлтэй дүүрэгт усалгаа хийх гээд тэр газрынхаа намын даргыг авах санал тавьсан.
22. Уг нь намын гишүүд нь намайг намын дарга болгохыг дэмжсэн. Гэвч Н.Энхбаяр дарга зөвшөөрөхгүй дөрвөн жил боллоо.
23. Үнэндээ намайг ирэх жилийн сонгуульд нэр дэвшүүлэх, үгүйг мэдэхгүй юм.
24. Өргөн барих гэж байгаа олон хуулийн төсөл ч байна. Тэр хуулиудаа ямартай ч ард түмнээрээ хэлэлцүүлээд, батлуулж байж УИХ-аас сална даа.
-
2016 оны 1 сарын 04
Өнгөрсөн оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм.
-
2015 оны 12 сарын 30
Бид бүхэн 12 сарын 31-нд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Тэгвэл эрт дээр үед он тооллоос хамаарч шинэ жилийг янз бүрийн өдөр тэмдэглэж, янз бүрийн ёс журамтай байсан байна. Энэ тухай сонирхолтой баримтуудыг та бүхэнтэй хуваалцъя.
-
2015 оны 12 сарын 28
Нийгэмд нэлээн хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн хуулийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Уг хууль яаж батлагдсаныг 24 баримтаар хүргэж байна.
-
2015 оны 12 сарын 26
2015 оны Бөртэ чоно наадмын шилдгийн шилдэг тамирчнаар дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг тодорлоо. С.Батцэцэг ”Дасгалжуулагч нар, спортын сэтгүүлч нарт баярлалаа. Рио 2016 олимпийн наадамд Монголын тамирчид олуулаа медаль авах болно оо. Үргэлж дэмжиж явдаг та бүхэндээ баяртай байна” гэв. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Батцэцэгт шилдгийн шилдгийнх нь цомыг гардуулан өгч ”Энэ жил С.Батцэцэг маш сайн байсан. Бөртэ чоно наадмын шилдгээр тодрох нь гарцаагүй байсан. С.Батцэцэг дэлхийн аваргын хошой алтан медальтай болсон. Олимпийн аварга болох бүрэн боломж бий. Монгол Улсад олимп, дэлхийн аварга болсон хүн одоогоор байхгүй чамд боломж байгаа шүү” гэж хэлээд амжилт хүссэн юм.
-
2015 оны 12 сарын 22
24tsag.mn-ийн “24 баримт” булан энэ жилийн хамгийн супер үгсийг хүргэж байна. Эдгээр үгсийг нийгэмд үзүүлсэн нөлөөлөл, өрнүүлсэн маргаан, тарьсан дуулианаар нь сонгов. Бас олон түмний ам дамжин ярих нь сонгох нэг шалгуур болов. Эзэд нь мэдээж олны танил эрхэмүүд. Албан тушаал, нэр хүндийн эрэмбэ дараа, оочер дугаар гэсэнгүй. Зүгээр л жагсаав.
-
2015 оны 12 сарын 18
Харин бид УИХ-д өргөн баригдаад буй дөрвөн өөр сонгуулийн талаар болон түүний эргэн тойрон дахь мэдээллийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2015 оны 12 сарын 17
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн гэх тодотголтой “Нүүрс’’ хөтөлбөрийн хэрэгт Б.Мөнгөнтуяа гэх залуухан нягтлан бүсгүй холбогдсон. Тэгвэл Б.Мөнгөнтуяа шүүх хурлын дараа анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн юм. Түүний энэ үеэр хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.
-
2015 оны 12 сарын 16
“Цензургvй яриа” нэвтрvvлэгт энэ удаагийн дугаарт нэг хэсэг шалгагдаж, бүр хоригдож байсан “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяр оролцож, олон сонин зүйлийн талаар ам нээлээ. Тэрбээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай хэрэгт холбогдож авлига өгч, авалцсан гэдгээр шалгагдаж байв.
Тэгвэл тэрбээр суллагдсаныхаа дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нарын талаар онцлов.
Тиймээс энэ удаагийн 24 баримтаараа Х.Анхбаяр-ын ярилцлагаас хүргэж байна.
1. Нийт 17 сар хоригдсон. Цаг нь ирэхээр цагаатгах ёстой л гэж боддог.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Харамсалтай нь, нас барсан хойно нь шүүх хурал болсон. Ийм бараан зvйл дотор нэг гэгээлэг зvйл байсан. Тэр нь Улсын дээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүгээр бол талийгаачийн хэргийг л хэрэгсэхгүй болгосон байдаг. Би бол гэм буруутай хэвээрээ vлдсэн.
3. Анх Ашигт малтмалын газрын удирдлагуудтай холбож, хугацаа нь дууссан лицензүүдийг хvчингvй байсныг сунгасан гэх хэрэгт буруутгасан. Бас нэг хэрэг нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх vндэслэлээр саатуулсан. Мөн мөнгө угаасан хэрэгт буруутгасан байдаг.
4. Яагаад намайг мөнгө угаасан гэх хэрэгт гvтгэснийг одоог хэр нь ойлгодоггүй, эргэлздэг. Тэнд бол мөнгө угаасан зvйл байхгүй. Цэвэр хөрөнгө оруулалтын ажил байсан.
5. Манай компанийн нэр дээр 45 лиценз байсан. Эндээс ямар нэгэн албан тушаалтнаас авсан лиценз байхгvй. Дандаа л Монголын компаниуд өөрсдөө “Бид ажиллаж чадахгvй байна. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэхээр нь бид гадаадаас холбоо бариад тэрхvv лицензvvдийг худалдаж авч байсан.
6. Хоригдож байх хугацаандаа би зөөлөн эдийн хавдар гэх өвчин туссан. Хоригдож байхдаа нэг удаа хагалгаанд орсон. Суллагдсаныхаа дараа тэр маань давтагдсан учир удаан хугацаагаар эмчилгээ хийх шаардлагатай болсон. Тvvнийгээ vргэлжvvлж байна.
7. Хоёр жил шахам энэ хэрэгт холбогдож, хоригдож байх хугацаанд ажил маань зогссон. Эрvvл байж л ажлаа цааш vргэлжлvvлэх байх л даа.
8. 2009 онд Н.Энхбаяртай танилцсан. Яг Ерөнхийлөгчийнхөө суудлаас бууж байхад нь танилцаж байсан. Д.Тэрбишдагва гишvvн танилцуулж байсан юм
9. Анх УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва танилцуулж байсан. Тодорхой хугацааны дараа нэг өдөр над руу Энхбаяр өөрөө утасдаад “Анхаа танайх аялал жуулчлалын бизнес эрхэлдэг юм чинь нэг хvн урьчихаач” гэсэн. Гадны хvн гэсэн. Мэдээж хvн нэг хvнийг урьчихаач гэхээр “За” л гэнэ шvv дээ. Тэр нь Жон Андрей Горчетта гэдэг Итали гаралтай Английн иргэн байсан. Тэр хvн ирээд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хvv Э.Батшугартай тодорхой хэмжээгээр найзалсан гэдгийг нь сvvлд мэдсэн. Тэр хоёр хоорондоо ажилласан гэж ойлгож байгаа.
10. 2008-2009 оны хямралын vе. Энэ vед манай компани ч хямралд өртсөн. Гадны хөрөнгө оруулалт зогсчихсон байсан. Баахан ажил эхлvvлчихсэн, баахан лицензvvд байдаг, баахан ажилчин залуучууд байдаг. Тиймээс бид тэр vед эхлvvлсэн ажлуудаа аль болохоор л vргэлжлvvлэх юмсан бодолтой байсан. Энэ бvгдийг эхлvvлэхийн тулд өөрийн зардал гэж бий. Гадны хөрөнгө оруулалтыг аль болох чадах, ядахаараа хайж байсан. Тэр дунд уулзаж байсан хvмvvсийн нэг нь Энхбаяр Ерөнхийлөгч.
11. Түүни хувьд “Тэнгри”-ийг. Ашигт малтмалын лицензvvд цугларсан байсан тэр л компанийг сонирхож байгаа шvv дээ. Энэ процесс нэлээд удаан vргэлжилсэн. 2010 он дуустал.
12. Би хөрөнгө оруулалт хайж яваа хvн. Мэдээж улсын тэргvvн байсан хvн танил тал байгаа. Би тvvнийг нь ойлгож байсан. Хэрэв тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт олоод өгчихвөл тvvнийгээ дагаад манай компанид өмөг тvшигтэй юм болов уу, тусалж дэмжих юм болов уу, бvхэл бvтэн улсыг аваад явж байсан хvн чинь манай компанид зааж зөвлөх юм байх л байлгvй гэж бодсон.
13. Ингээд би санхvvгийн бэрхшээлтэй байсан учраас тэдний компаниас буюу “Эскон”-оос зээл авсан. Тэр нь нэг сая ам.долларын хvvтэй зээл.
14. Зөвхөн “Эскон” компаниас ч зээл авсан юм биш. Хонгконгод бvртгэлтэй компаниас сая долларын зээлтэй байсан. Бас бус газруудаас санхvvгийн эх vvсвэр татсан байсан. Хэлэлцээр маань бараг жил шахам vргэлжилсэн шvv дээ.
15. Эцэст нь миний бодож байгаагаас өөр санал Н.Энхбаяр Ерөнхийлөгч манай компанид тавьсан.
16. Тодруулбал, 10-15 хувь нь танайд байж байг. Санаа зовоод хэрэггvй. Манай хөрөнгө оруулагчид энийг чинь цааш нь аваад явъя гэсэн. Энэ бизнесийг анхнаас нь эхлvvлээд аваад явж байсан хvн эцэст нь 15 хувьтай vлдэнэ гэхээр чинь...
17. Тэр vед уучлаарай би энэ саналыг чинь хvлээж авч чадахгvй юм байна гэсэн. Анх би чинь хөрөнгө оруулалт хvсч явсан шvv дээ. Эцэст нь багахан шиг хувьтай vлдэнэ гэдэг дvр зураг харагдахаар нь би тэр хэлэлцээрийг зөвшөөрөөгvй.
18. Энэ хvн Монгол Улсын Шадар сайд болох тал дээр “Арай vгvй байлгvй дээ гэж бодож байна. Намаас бол санал өгчихсөн л байна лээ. Гэхдээ хуваагдчихсан байгаа нийгэмд чинь би ойлгохгvй юм байна” гэв.
19. Д.Тэрбишдагва долоон жилийн өмнө “ТБД” андууд компани тендерт оролцох гэсэн юм. 320 мянган ам.доллар хэд хонуулаад өгнө” гэж авч байсан. Хэд хоноод єгнє гэхээр юм бодолгvй өгчихсөн байхгvй юу. Одоо тал орчим хувийг нь төлж барагдуулсан.
20. Шадар сайд байхад нь харамсалтай нь хоригдож байсан. Мөнгөө нэхэж чадаагүй.
21. Шоронд байхад Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва хоёр бидэнтэй ямар ч хамаагvй гэж харамсалтай нь хэлээгvй. Тэрбишдагва гишvvн нэг ярилцлагадаа дурдаад єнгєрсєн. Танина, мэднэ. Тэр боловсролтой залуу байгаа гэж хэлсэн. Тэгээд л єнгєрсєн.
22. Н.Энхбаяр өөрөө ч гэсэн хэрэгт орооцолдоод л явсан. Тэгэхдээ өөрийгөө бол хэлмэгдсэн гэх асуудлыг тавьж байсан. Хэлмэгдэж байгаа хvн бvрийн төлөө дуугарна гэж хэлж байсан санагдаад байгаа юм. Би тухайн vедээ хоригдож байхдаа өөрийгөө хэлмэгдэж байна л гэж бодож байсан. Одоо ч гэсэн тэгж л бодож байна.
23. Ажил хэргийн шугамаар бол зөндөө л хvмvvстэй уулзаж, учирдаг. Харамсалтай нь, энэ хоёр хvнтэй байхгvй зvйл дээр нэр холбогдоод, учир битvvлгээр сонин, хэвлэлд бичигдээд хоригдоод байдаг нэг ийм л зvйл болсон доо.
24. Шvvх хурлын тов гарсан даруйд манай гэрийнхэн рvv хандаж эхэлсэн гэдэг. Ц.Элбэгдоржийн нэрийг бариад энэ лицензээ өгчихвөл нөхрийг чинь гаргаад өгий гэх утгатай зvйл хэлсэн байна лээ. Ийм зvйл бол хэд хэдэн удаа гарсан.
“Цензургvй яриа” нэвтрvvлэгт энэ удаагийн дугаарт нэг хэсэг шалгагдаж, бүр хоригдож байсан “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяр оролцож, олон сонин зүйлийн талаар ам нээлээ. Тэрбээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай хэрэгт холбогдож авлига өгч, авалцсан гэдгээр шалгагдаж байв.
-
2015 оны 12 сарын 15
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нийтлэлч Баабар ажилласан жилээ нэмэгдүүлж улсын мөнгийг шамшигдуулсан гэсэн баримт, фактуудыг дэлгэсэн. Үүнтэй холбоотойгоор ардчиллын идеалогийг түгээгч, шударга ёсыг зарлан тунхаглагч гэгдэх Баабар эрхмээс яагаад шударга бус үйлдлийн эзэн болсон талаар тайлбар авчээ. Түүний тайлбараас энэ удаагийн 24 баримтаа хүргэж байна.
1. Би хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй. Тэрийг өөрсдөө хийсэн байхгүй юу. Эхлээд занганд оруулаад дараа нь хэрэгт оруулах чинь шоронгийн арга.
2. Хулгай хийж үү үгүй юу гэдэг чинь гол асуудал болохоос миний бүх амьдралыг сөхвөл сонин сонин юм гарч ирэх байх л даа. Энд тэнд тийм хүүхэнтэй явалддаг, хүүхэд хийсэн энэ тэр гэсэн асуудал гарахыг би яаж мэдэх вэ дээ.
3. Би 1954-10-26 төрсөн. Өнгөрсөн жилийн сүүлээр тэтгэвэрт гарсан.
4. Нам, хувьсгал гээд бүртгүүлэлгүй ажиллаж байсан үед хэсэг зай гарчихсан юм. Тэгээд татварынхан ирж шалгаад онгорхой зайныхаа мөнгийг төлөөд тэтгэвэрт гар гэсэн. Тэгээд тэтгэвэрт гарахын тулд 10 сая 400 мянган төгрөг тушаасан.
5. Дараа нь тэтгэвэр рүү шалгалт орлоо гээд тэтгэврийг маань хаачихсан.
6. Эрдэнэс холдинг гэдэг компанийг би ерөөсөө мэдэхгүй.
7. Дүүргийн тэтгэврийн газрын дарга нь Эрдэнийн бэр юм байна. Тэгээд өөрсдөө “Эрдэнэс Холдинг” руу ярьж намайг занганд хийсэн байгаа юм.
8. Дараагаар нь тэтгэвэр хааж шалгалт оруулаад нөгөөдхөө гэмт хэрэг болгож илрүүлж байгаа байдал.
9. Би тэтгэврээр амьдардаг хүн биш ээ. Би 200 мянган төгрөг илүү авчих гээд л хуурамч бичиг бүрдүүлээд явдаг хүн биш.
10. Манай компани гэхэд сүүлийн 10 жилд улсад 2 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн. Би гэхэд Монголын зах зээлд 600 мянган ном борлуулсан хүн. Надад 200 мянган төгрөг илүү авах гэж үхээд байх ямар ч хэрэг байхгүй.
11. Би Эрдэнэд зориулсан нийтлэл бичиж байгаагүй. Гэхдээ олон нийтлэлд нийгэм балайраад байна. Нийгэм чинь өөрөө хулгайч, дээрэмчин, эрүүгийхнээр дүүрээд байна гэж бичихдээ олон удаа Эрдэнээр жишээ татаж байсан.
12. Эрүүгийн хэрэгтэн. Нийгмийн газрын дарга байхдаа л шоронд орж байхад нь АН ялсан үедээ эргүүлээд гаргаад авч байсан. Нийгмийн даатгалын нилээн хэдэн тэрбум төгрөгөөс одоо 200 сая төгрөг л байна. Бусдыг нь энд тэнд байрлуулаад хүүг нь хусаал явж байна. Хэдэн мянган нас барчихсан хүний тэтгэврийг аваад л явж байна. Хөгшин хүмүүсийг худлаа амруулж байгаа нэрээр улсаас мөнгө авч байна.
13. Бид нар яагаад ийм хүмүүсээс салж болдоггүй юм бэ.
14. Энэ мэтээр би айхгүйгээр С.Эрдэнээр жишээ татаж бичдэг.
15. Энэ улсын менежментийг хийж байгаа ихэнх хүмүүс чинь хулгайч, луйварчин, дээрэмчин, эрүүгийнхэн эсвэл мэдрэлийн өвчтэй хүмүүс болчихоод байна.
16. Улс орноо бодооч ээ. Тоноод дууслаа. Бид нар үр хүүхэддээ ямар газар үлдээх юм бэ. Энэ улс чинь онхолдлоо, сүйрлээ. Хараад суугаад байх юм уу.
17. Нөгөө цагдаа, АТГ, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу.
18. Би хуулийн нэг ч заалт зөрчихгүй. Хамгийн гол нь би ард түмнийхээ өмнө шударга харагдах гээд байгаа юм биш. Би цэвэр үхмээр байна. Би нэр төртэй үхмээр байна.
19. Би хуулийн ямар ч зүйл заалт зөрчсөн түүнийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн. Бэлэн байгаагаа би байнга хэлдэг. Хууль зөрчдөггүй учраас айдаггүй.
20. Би Эрдэнийг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ямар нэгэн хууль зөрчсөн бол түүнийхээ хариуцлагыг хүлээдэг байх хэрэгтэй.
21. Би хүмүүст, ялангуяа ухамсартай, энэ нийгэмд ямар нэгэн нөлөөтэй хүмүүст хандаж ярьж байна. Түүнээс биш надад ямар нэг санаа байхгүй.
22. Би заргалдаж хэн нэгнийг шүүхэд өгч үзээгүй.
23. Манай компани пи-арыг голдуу сэтгүүл маягаар хийж өгдөг. Үүнд хууль бус юм байхгүй.
24. Ингэлээ гээд их удаж орцны үүдэнд зогсож хутгална биз, би хангалттай насалсан
-
2015 оны 12 сарын 12
Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримтыг хүргэе.
-
2015 оны 12 сарын 10
Монголын нийгэмд гурван жилийн хүлээлт үүсгээд байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хууль, холбогдох бусад хууль эхнээсээ батлагдсаар байна. Уламжлал ёсоор энэ бүх хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
-
2015 оны 12 сарын 08
”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан нь олны анхаарлыг татсан үйл явдал болсон. Тэгвэл энэхүү хувьчлалын дуулиан өнөөдөр ч намжаагүй байгаа юм. Ингээд дуулиан дэгдээгээд буй Абдул Карим гэгч болон хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.
-
2015 оны 12 сарын 05
Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл -2016” наадам хэдхэн хоногийн өмнө болж шилдэгүүдээ шалгаруулсан. Тэгвэл энэ оны “Топ модель” Х.Уянга шалгарсан юм. Ингээд шинэхэн топтой холбоотой сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.