Баримт 1.
Б.Саранчимэг нь Дундговь аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг Алтан медальтай төгссөн онц сурлагатан. 1987 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуулийг Удирдлагын автоматжуулалтын системийн инженер буюу IT инженер мэргэжлээр төгссөн.
Баримт 2.
Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн магистр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрт хамрагдсан.
Баримт 3.
УИХ-ын Тамгын газрын компьютерийн дотоод сүлжээг хариуцсан мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, Тамгын газрын анхны вэб хуудсыг гардан хийсэн эмэгтэй инженер.
Баримт 4.
Хамгийн анхны төрийн албан хаагчийн тангарагийг 1994 онд өргөсөн. УИХ-ын Тамгын газарт 7 жил ажилласан.
Баримт 5.
2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож, 2010 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар томилогдон ажилласан.
Баримт 6.
Б.Саранчимэг дэд бүтэцгүй хоосон газрыг хамт олныхоо уйгагүй зүтгэлийн хүчинд 5 жилийн хугацаанд байгуулж хотын ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг цэцэрлэгт хүрээлэнг бий болгож чадсан манлайлагч.
Баримт 7.
Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд анхны гэсэн тодотголтой хамгийн том усан оргилуур, 12км явган, дугуйн, гүйлтийн цогц зам, мод үржүүлгийн талбай гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлыг хийлгүүлсэн. Төсвийн мөнгийг хүлээж суугаагүй гадаадаас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан шилдэг менежер.
Баримт 8.
Б.Саранчимэг нь Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр 2011 оноос хойш ажиллаж, нийслэлийн 9 дүүргийн эмэгтэйчүүдийг нэгтгэн нийгэмд чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн манлайлагч.
Баримт 9.
2016 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон нэр дэвшигчтэй 51 дүгээр тойргоос /БЗД 4,5,14-р хороо/ Б.Саранчимэг сонгогдон гарч ирсэн. Б.Саранчимэг нь УИХ дахь Ман-ын бүлгийн дэд даргаар сонгогдон ажилладаг.
Баримт 10.
Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, нийгмийн бодлого боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооний гишүүн болон Монгол-Канадын парламентын бүлгийн даргаар ажилладаг.
Баримт 11.
2018 онд Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ ассамблейн 138 дугаар чуулганд Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
Баримт 12.
Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
Баримт 13.
НББСШУБХ болон БОХХААБХ-ноос гаргасан батлагдсан хуулиудын хэрэгжилттэй танилцах, хуулийн төслүүдэд санал авах, хэлэлцүүлэгт бэлтгэх бүхий 13 ажлын хэсэгт гишүүнээр ажилласан.
Баримт 14.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж, малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг 8 хуулийг төслийг бусад гишүүдийн хамт хамтран санаачилсан.
Баримт 15.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Мөн одоо Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаарх баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.
Баримт 16.
2019 онд Оросын Холбооны Улсад зохиогдсон Олон Улсын Парламентын гишүүдийн дундах шатрын тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд аваргалсан.
Баримт 17.
Монгол Улсын парламентын гишүүндийн дунд жил бүр зохиогддог “Цэцэн түшээ” шатрын тэмцээний 2 удаагийн аварга.
Баримт 18.
Оюуны спортыг хөгжүүлэх, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч, Ногоон бэрс шатрын клубыг Баянзүрх дүүргийн 10 гаруй цэцэрлэг, сургуулиудад байгуулсан.
Баримт 19.
Тус хөтөлбөрийн хүрээнд 8000 гаруй өрхийг шатаржуулж, тэдний дунд тэмцээн сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг.
Баримт 20.
Б.Саранчимэг нь 2012 онд экологийн боловсролд хувь нэмрээ оруулах үүднээс “Ногоон ном”-оо уншигчдын хүртээл болгосон. 2019 онд шатрын спортыг хүүхэд залуучуудад таниулах, шатартай нөхөрлүүлэх, амьдралын сургамж түүхүүдийг багтаасан “Шидэмгий Нүүдэл” номоо гаргасан.
Баримт 21.
Б.Саранчимэг өөрийн туулсан амьдрал, туршлагаасаа хуваалцаж, шатрын спортын үнэ цэнийг таниулах зорилгоор бичсэн “Шийдэмгий нүүдэл” ном нь уншигчдын дунд эрэлт ихтэй номоор нэрлэгдэн, бэстселлер ном болжээ.
Баримт 22.
Экологийн тэнцвэрт орчныг бий болгох, иргэдэд амьдарч буй орчноо сайжруулах, цэцэрлэгжүүлэх зорилготой ногоон хашаа төслийг санаачлан ЕБС, цэцэрлэг, эмнэлгүүдэд 20 мянга гаруй мод бутыг тарьж ургуулсан. Мөн иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор эко сургалт мэдээллийн төвийг байгуулж, “Ногоон дэвтэр”, “Бондгор тонтгор” хүүхдийн буддаг номыг гаргасан.
Баримт 23.
Б.Саранчимэг гишүүн нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг дахин сэргээж, нийслэл хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл, амралтын ногоон бүс болгох, нийслэлдээ дахин нэг цэцэрлэгт хүрээлэн бий болгоход анхааран ажиллаж байна.
Баримт 24.
Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, УИХ дах шатрын лобби бүлгийн ахлагчаар ажилладаг. ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээнд УИХ-ыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон байдаг. ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг 8 орны парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 50 гишүүд дотроо 5-р байр эзэлсэн бол Б.Саранчимэг гишүүн эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлсэн юм. Түүний хувьд энэ удаагийн сонгуулиар Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвшихээр болоод буй.
Сэтгэгдэл (15)