-
2016 оны 7 сарын 01
УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн өчигдөр зарлагдаж, өнөөдөр ялалт байгуулсан нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна.
Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, АН ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард түмний сонголтыг хүндэтгээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийн болоод шинэ парламентийн бүрэлдэхүүн ямар байх талаар 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 29
Та иргэний үүргээ биелүүлж сонгуульд саналаа өгөхөөр гэрээсээ гарах гэж байна уу. Тэгвэл иргэн та санал өгөх хэсгийн хороо руу ямар бичиг баримт авч очих, саналаа өгөхдөө юуг анхаарах болон өнөөдрийн болох үйл явдлын мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 28
Сонгуулийн сурталчилгааны хугацаа урд шөнө 00 цагт дуусч, өнөөдрөөс зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа эхэлж байна. Тэгвэл маргааш өглөөнөөс эхлэн монголчууд эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгох учиртай. Сонгууль маш хариуцлагатай, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг албанхан цохон тэмдэглэж байгаа юм. Харин гадны улс оронд сонгууль хэрхэн болдог, сонгуулийн талаарх хамгийн сонирхолтой зүйлийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 27
УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч Бадарчийн Хэрлэнгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 26
Сонгуулийн санал авах хугацаа хаяанд иржээ. Монголчууд эрх барих дээд байгууллагын төлөөллөө ирэх лхагва гарагт сонгоно. Тэгвэл сонгуулийн санал авах газар, хугацааг хэрхэн зохион байгуулах, гадаад улсад байгаа иргэдийн санал авах газар, хугацаа ямар байх талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 25
МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын даргаас УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга тэндээсээ ”Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, Барилгын хот байгуулалтын сайд хүртлээ дэвшиж чадсан энэ эмэгтэйг хүмүүс дэндүү азтай нэгэн гэдэг. Харин тэрбээр энэ талаараа ”Хөдөлмөрч, тууштай хүнийг аз үргэлж дагаж явдаг юм” хэмээн тайлбарлажээ. Ингээд СХД-ийн 72 дугаар тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгийн тухай 24 баримтыг хүргэе. Түүнийг улс төрд зөв төлөвшлийг олж чадсан гишүүн гэж олон нийт үнэлдэг билээ.
-
2016 оны 6 сарын 23
Ард түмэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, нэр дэвшигчид ухуулах сурталчилгаагаа энэ өдрүүдэд хийж байгаа юм. Тэгвэл сонгуулийн саналыг хэрхэн авах, санал авах ажиллагаа хэрхэн явагдах, саналын хуудсыг ямар тохиолдолд хүчингүйд тооцох талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 22
Монголчууд долоо хоногийн дараа буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт эрх барих дээд байгууллагын төлөөлөл, аймаг нийслэлийн ИТХ-ын гишүүдээ сонгоно. Энэхүү сонголт нь бидний цаашдын ирээдүй хөгжлийг тодорхойлох учиртай. Тиймээс ч ард түмэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, нэр дэвшигчид ухуулах сурталчилгаагаа энэ өдрүүдэд хийж байгаа юм. Тэгвэл сонгуулийн саналыг хэрхэн авах, санал авах ажиллагаа хэрхэн явагдах талаарх 24баримтыг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 19
Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг байна. Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар 1600-гаад жилийн түүхтэй аж. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.
-
2016 оны 6 сарын 15
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр улс орон даяар эхэлнэ. Энэ жил ЭЕШ-ыг 37 мянга гаруй хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэ жил ЭЕШ-ын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон бөгөөд элсэгчид чухам юун дээрх анхаарах ямар өөрчлөлтүүд орсон талаарх мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 14
Сонгуулийн сурталчилгаа эхлээд хоёр хонож байна. Энэ хугацаанд нэр дэвшигчид ёстой л нэр ”авч өгч” байна даа. Зарим нэг нь бүр манай гэр бүлийн гишүүн болчихсон тууж явах аж. Тиймээс ч иргэд сонгуулийн сурталчилгааг арай бодитой, үнэмшилтэй явуулахыг хүсч байна. Ер нь сонгуулийн сурталчилгаа нэлээд эртнээс итгэл үнэмшил багатайгаар эхэлсэн гэдгийг энд тодотгох нь зүйтэй болов уу. Ямартай ч бид жил гаруйн өмнөөс эхэлсэн гишүүдийн ”тэнэг” сурталчилгааг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 12
24 баримт: Монголчуудын цалин ба хэн хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
Монголчуудын цалинтай холбоотой олон сонирхолтой баримт байдаг аж. Бид энэ удаагийн “24 баримт” буландаа монголчуудын цалинг онцолж байна.
1. Энэ оны зургадугаар сарын байдлаар монгол хүний дундаж цалин 850 мянган төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
2. Эрэгтэй хүний дундаж цалин 920 мянган төгрөг бол эмэгтэй хүн 780 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. /ҮСХ/-ны мэдээлэлд үндэслэв.
3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг. Нийт ажиллагсдын 5.3 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг байна.
4. Барилга, уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/ 358,848 төг байдаг бол дундаж нь 1,2 сая төг байдаг байна. Гэхдээ барилгын салбарынхан сайдын гаргасан мөнгөөр дүнгээс хэд дахин доогуур цалин авдаг бөгөөд ихэнх нь гүйцэтгэгч компаниудаас болж хохирдог байна.
5. Цалингийн тогтоолд “Ажилчны цалин өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүрэлцээтэй байх ёстой” гэж заасан байдаг хэдий ч монголчуудын цалин уг тодорхойлолтод нийцсэн цалинг авч чаддаггүй.
6. Ажиллагсдын 21 хувь нь 500-700 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнд, эмч, багш, сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс багтдаг аж.
7. 18.4 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай. Үүнд, Тогтмол цалинтай, үйлчлэгч, туслах багш, асрагч, харуул хамгаалалтын ажилтан гэх мэт хүмүүс багтаж байна.
8. Нийт ажил хийгчдийн 10.7 хувь нь 192-300 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнд, үйлчлэгч, цагийн ажилтан, үйлчлэгч нар багтдаг аж. Харин 9 хувь нь 150-160 мянган төгрөгийн цалинтай аж.
9. Уул уурхайн салбарын ажилчдын дундаж 1 700 000 төгрөг. Үүнээс дээш, доош хэлбэлзэнэ. Харин менежер – 1 600 000 төгрөг, Зочид буудал, зоогийн газар, орон сууц аж ахуйн салбар 700 000 төгрөг, Ой, загас агнуурын салбар 400 000 төгрөгийн цалинтай байна.
10. 100 хүртэлх ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалин 631.7 мянган төгрөг байсан бол эрэгтэй ажиллагчдынх 654.1 мянга, эмэгтэй ажилчдынх 609.7 мянган төгрөг байга аж.
11. 100 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 826.2 мянган төгрөг /эрэгтэй ажиллагчдынх 955.8 мянга, эмэгтэй ажиллагчдынх 716.0 мянга/ байжээ.
12. Хувьцаат компанид ажилчдын дундаж цалин 902.5 мянган төгрөг байгаа бол хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага нь 168.5 мянган төгрөг байгаа ажээ.
13. Дэлхийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 34 орны цалингийн доод хэмжээнд дүн шинжилгээ хийхэд монголчууд хамгийн бага буюу цагт 1090 төгрөгийн цалин авдаг байна. Үүнийг долларт шилжүүлбэл 55 цент болж байна. Энэ нь Эстони, Латви зэрэг орны цалингаас доогуур үзүүлэлт болж байна.
14. Австрали, Люксембургийн иргэд цалингийн доод хэмжээ бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр буюу цагт 9 ам.долларыг авдаг.
15. Монголчуудын цалин өсдөггүйтэй холбоотой нэгэн онигоо байна. Тодруулбал, Бид чинь дандаа цалин бууна гэж ярьдаг юм байна. Цалингаа авах бүрдээ цалин өснө гэж байх хэрэгтэй юм байна даа. Юу хэлнэ түүнийгээ л хүртэнэ шүү дээ.
ХЭН ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ ВЭ?
16. Нисгэгчид 10 сая төгрөгийн цалин авдаг. Үндсэн цалин таван сая байснаа сүүлд долоон сая төгрөг болжээ.
17. Оюутолгойн ТУЗ-ын гишүүд болох Да.Ганболд, Б.Бямбасайхан Ч.Отгочулуу нар жилд 100 мянган долларын цалинг хувааж авдаг. Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүсийн тоонд орж байна.
18. Шүүгч нар гурван сая төгрөгийн цалинтай. Ирэх оны төсвийн тодотголоор тэдний цалин багасгах төлөвтэй байна.
19. УИХ-ын гишүүд нэг сая гаруй мянган төгрөг байдаг. Тэд унаа, утасны төлбөрийн мөнгөө цалингаасаа гадна авдаг. Тэдний цалин 30 хувиар хасагдахаар байгаа.
20. Ерөнхийлөгч 3 сая төгрөгийн цалинтай гэж хэвлэлд бичжээ.
21. Үндсэн хуулийн цэцийн дарга 1.5 сая төгрөгийн цалинтай.
22. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч 3.3 саяын цалин авдаг. Танхайн хэрэг шийддэг дүүргийн шүүгч 2.7 сая, Цэцийн гишүүн 1.4 сая төгрөгийн цалин авдаг.
23. ҮХЦ-ийн гишүүн П.Очирбат Энержи Ресурс компанид зөвлөгөө өгөөд тус компаниас 24.000 мянган долларын цалин авдаг байна.
24. Цагдаа, эмч, багш нарын дундаж цалин 500-700 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг бол ажилд дөнгөж орсон ОБЕГ-ын албан хаагч 250 мянган төгрөгийн цалин авдаг байна. Таван жил ажиллаж байж л 400 гаруй мянган төгрөгийн цалинд хүрдэг гэнэ. Дээр нь цол, онцгой байдлын үеийн гээд бага сага нэмэгдэл байдаг аж.
-
2016 оны 6 сарын 11
Монголчууд эрх барих дээд байгууллагаа сонгох хариуцлагатай мөч удахгүй болно. 2016 оны сонгуульд нэр дэвшигчид тодорхой болж удахгүй сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэхээр зэхэж байгаа. Тэгвэл Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулиар ямар ямар зүйлийг хориглодогийг 24 баримтаар онцолж байна.
-
2016 оны 6 сарын 08
Энэ жилийн УИХ-ын сонгууль өмнөх жилүүдийнхээс өвөрмөц, содон нэр дэвшигчтэйгээрээ онцлог болох нь. 2016 оны сонгуульд ах, дүү, худ, базууд гээд төрөл садангийн хүмүүс өөр өөр намаас нэр дэвшиж, хоорондоо өрсөлдөхөөр болжээ. Тэгвэл төрөл садангийн холбоотой нэр дэвшигчдийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 07
2016 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Нам, эвсэл, бие даагчид УИХ-ын гишүүнд горилогчдын нэрсийн жагсаалт хэдийнэ олон нийтэд ил болж, ард түмэнд дэнслээд эхэлжээ. Энэ удаагийн сонгуульд 2012 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж, улмаар УИХ-ын гишүүн болсон 76 эрхмээс 67 нь дахин нэр дэвшиж байгаа юм. Тэгвэл гишүүн болохоос татгалзсан эрхмүүдийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 06
Энэ жилийн сонгуульд сонин содон нэр дэвшигчдээр дүүрэн байгаа. Олны нэрлэж заншсанаар гудамжны жагсагчид ч эх орончид болохоор сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлжээ. Эрх баригчдын хэлсэн үг, хийсэн үйлдлийг эсэргүүцэн жагсан, өлсөж хүртэл явсан тэмцэгчид “дайсантайгаа” нэг танхимд сууж ижилсэхээр сонгуульд өрсөлдөх нь. Тэгвэл гудамжны жагсагчид хэмээн олонд танигдсан нэр дэвшигчдийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 05
онгол айл өрхүүд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бүгд хувийн өмчийнх гэсэн үг. Энэ үзүүлэлтээс харахад бид маш баян юм шиг өрхөд ноогдох орчин үеийн сууцны тоогоор эсрэг үзүүлэлттэй гарах буй за.
-
2016 оны 6 сарын 04
Лувсандагвын Сайнтөгс. Энэ эмэгтэй сүүлийн үед Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудыг дахин төлөвлөлтөөр байртай болгож, нийслэлд дэд төвүүдийг байгуулахаар ажиллаад тун завгүй байна. 2012 оны НИТХ-ын гишүүнээр сонгогдсон тэрбээр эхлүүлсэн ажлаа дуусгахаар энэ жилийн сонгуульд ч мөн нэр дэвшиж байна. Ингээд түүний хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагаас нь онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 03
Монголчууд эрх барих дээд байгууллагаа сонгох хариуцлагатай мөч удахгүй болно. 2016 оны сонгуульд нэр дэвшигчид тодорхой болж удахгүй сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэхээр зэхэж байгаа. Тэгвэл Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулиар ямар ямар зүйлийг хориглодогийг 24 баримтаар онцолж байна.
-
2016 оны 6 сарын 02
Энэ жилийн сонгуульд сонин содон хүмүүс нэр дэвшиж буй нь олны анхааралд байна. Тухайлбал дуучин, бөх, уяач, бизнесмин гээд олон төрлийн мэргэжилтэй, олонд танигдсэн эрхмүүд энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа билээ. Тэгвэл 2016 онд нэр дэвших сонин содон хүмүүсийг 24 баримтаар онцолж байна.