ЭШЛЭЛ 1
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэхийг Ерөнхийлөгч уриалга гаргаад шийдчихдэг зүйл биш. Сонгуулийг хойшлуулах эсэх бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг. Коронавирусний халдварын тархалт УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдалд хүрсэн үгүй эсэхийг тооцоо судалгаа, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсох зэргээр асуудалд олон талаас нь хандах ёстой. Эх сурвалж News.mn
ЭШЛЭЛ 2
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Үндсэн хуулийн 25.2 дээр онцгой нөхцөл байдал гэдгийг тодорхой заасан байдаг. Үүнд хүн амын эрүүл мэнд, байгалийн гамшгийн сөрөг нөлөөлөл зэрэг тусгагдсан байдаг. Эдгээр зүйл заалтад тулгуурлан тодорхой шийдвэр гаргаж болно.
ЭШЛЭЛ 3
Өнөөдөр ганц манай улс биш дэлхийн 198 улсад аюулт өвчний дэгдэлт гарсан байна. нийт хагас сая гаруй иргэн халдварлаж, 40 мянга орчим иргэн анс барсан байна. Нөцөл байдал цаашид хэрхэхийг мэдэхгүй. Тиймээс нөхцөл байдалд зөв дүн шинжилгээ хийж зохицуулалт хийх нь зөв.
ЭШЛЭЛ 4
Үндсэн хууль болон бусад хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж байгаа учраас тйим зүйл байхгүй. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд УОК-ын эрхийг ҮАБЗ-д шилжүүлнэ. Зөвлөл УИХ-д оруулах зарим хуулийг оруулна зэрэг зохицуулалт бий. Энэ хууль 1995 онд хийгдсэн байдаг.
ЭШЛЭЛ 5
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн саналтай танилцсан. Би түүнийг улсын төсвийг тодотгох, төрийн удирдлагыг гартаа авах, сонгуулийг хойшлуулах гурван хүсэлтэй байна гэж ойлгосон. Нэгт, сонгуулийг хойшлуулж болохгүй. Харин ч урагшлуулах ёстой. Явах хүнээр ачаа бүү татуул гэх үг бий. Иргэд шинэ парламентаас их зүйл хүлээж байна. Зээлийн хүүг царцаах, хойшлуулах гэх мэт шийдлийг ард иргэд дэмжиж байгаа. Гэвч энэ Засгийн газар хийхгүй байна. Юм хийхгүй байгаа Засгийн газрыг түргэн буулгах нь зөв.
ЭШЛЭЛ 6
Хоёрт, төсөв тодотгох хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Тэвчиж болох зардал, жишээлбэл цэцэрлэгийн багш нарт нөүтбүүк авч өгөх гэхчлэн санхүүжилтийг танах бол өөр хэрэг. Харин сонгууль явуулах төсвийг тодотгоно гэдэг утгагүй.
ЭШЛЭЛ 7
Хойшлуулсан ч нэг л өдөр энэ сонгуулийг хийж таарна. Сонгууль хойшлуулбал Ерөнхийлөгчид л ашигтай, өөр хэнд ч ашиггүй Шулуухан хэлэхэд Монгол улсын иргэд дундаас вирусийн халдвар илрээгүй. Онц байдал зарлаагүй байна. Онц байдал зарлах эсэхийг УИХ шийддэг”
ЭШЛЭЛ 8
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: Ерөнхийлөгчийн гаргасан уриалгатай холбоотойгоор манай намын Улс төрийн зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргана. Наана нь дан дангаараа байр суурь илэрхийлэхгүй. Эх сурвалж News.mn
ЭШЛЭЛ 9
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: У.Хүрэлсүхийн Засгийн газар вирусийг оруулж ирэхгүй барьж байгаа нь сайн хэрэг, нөгөө талд УИХ-ын гишүүд нь ажлаа хийж төсөвт тодотгол хиймээр байна. Хүндрэлтэй энэ үед эрүүл мэндээс гадна эдийн засгийн хүнд байдалд оруулахгүйн тулд шаардлагатай бодлого шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй. Энэ утгаараа УИХ ажлаа хийж, сонгуулийг хойшлуулахыг бид уриалж, санаачилж байна.
ЭШЛЭЛ 10
Ерөнхийлөгчийн уриалгын тухайд дотор нь хэд хэдэн ноцтой үг, өгүүлбэр байна. Тухайлбал, “Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна” гэсэн нь Ерөнхийлөгч онцгой нөхцөл байдлыг далимдуулж төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн нь ардчиллыг устгах гэсэн санаа цухалзаж байхыг үгүйсгэхгүй.
ЭШЛЭЛ 11
Дэлхийн олон оронд байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдлыг далимдуулж төрийн эрх мэдлийг авсан тохиолдлууд цөөнгүй бий. Ийм байдал үүсэх вий гэдгээс болгоомжилж байна. УИХ-ын шийдэх бүрэн эрхийн асуудалд нэг хүн хандах нь ардчиллын эсрэг үйлдэл. Эх сурвалж News.mn
ЭШЛЭЛ 12
Хуульч О.Мөнхсайхан: Утсаа хаагаад нямба хийх зуур Eрөнхийлөгч уриалга гэгч санаархлаараа айхтар юм цухуйлгажээ. Дөнгөж сая уншив. Ковид 19-г дагаж гарч буй тулгамдсан асуудлыг яаралтай, зөв шийдвэрлэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн дагуу сонгогдсон УИХ, түүний байгуулсан Засгийн газар хийнэ, хийж ч байна.
ЭШЛЭЛ 13
Гэтэл, хажуугаар нь Eрөнхийлөгч хуулиас гадуур Онц бүрэн эрхт "комисс" байгуулна, төрийн удирдлагыг өөртөө төвлөрүүлнэ гэнэ үү? (сонгууль хойшлуулах эсэх нь бол зайлшгүй нөхцөл байдлаас хамаарч шийдэгдэх тусдаа асуудал тул энд бичихээс түр азная) Чоно борооноор гэж үг бий. Ардчиллыг устгах нэг арга нь хямралыг далимдуулж эрх мэдэл өөртөө төвлөрүүлээд хэнд ч хянагдахгүй болох, энэ эрх мэдлээрээ өөрийнх нь эсрэг бүгд (улс төрчид,иргэний нийгмийнхэн, чөлөөт хэвлэл гэх мэт)-ийг нухчин дардаг. Eрөнхийлөгчийн уриалга гэгчийг дагавал ийм зам руу орох өндөр эрсдэлтэй.
ЭШЛЭЛ 14
Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Ерөнхийлөгчийн уриалга дотор хэд хэдэн ноцтой эшлэлүүд байна. Онц байдалд хэмнэлт гаргая гэдэг ч юм уу. Бусад үед нь хэмнэлтгүй байх ёстой юм уу. Авлига хээл хахууль, шүүх засаглалын шударга байдал, худал хуурмагтай тэмцээч гэдгийг олон нийт хүсч байгаа. Хоёрдугаарт, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн нь дарангуйлал. Эх сурвалж News.mn
ЭШЛЭЛ 15
БНН-ын Б.Жаргалсайхан: Зөвхөн санал төдий асуудал биз дээ. Эцсийн шийдвэр биш. Сонгуулийг хойшлуулахгүй байлгүй дээ. Ерөнхийлөгч ямар ч санал гаргаж болно. Заавал дагах албагүй. Эх сурвалж News.mn
ЭШЛЭЛ 16
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр: Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын дэглэмийг Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөх буюу “төвлөрүүлэх” нь төрийн эргэлтэд тооцогддог. ҮАБЗ-ийн хүрээнд онц байдлын журмаар ажиллах, арга хэмжээ авах гарц мухардаагүй. Онц байдлын үед төрөө оролдож, хүчгүйдүүлэх нь маш аюултай.
ЭШЛЭЛ 17
Электорат хөдөлгөөний гишүүн Б.Болдсайхан: Халдварт өвчин гарлаа гээд Үндсэн хуульд байхгүй удирдлагын бүтэц байгуулж, УИХ, Засгийн газрын дээр гарах заалт Үндсэн хууль ба бусад хуульд байхгүй. Өөр нэг ч орон ийм алхам хийгээгүй. Конгресс, Засгийн газраараа л хэлэлцэж ажиллаж байна.
ЭШЛЭЛ 18
Нийтлэлч Д.Болор-Эрдэнэ: Түүхч, философич зэрэг судлаачид гэдэг аливаа юмны зүй тогтлыг судлаад цаашдын трэндийг тодорхой хэмжээнд хэлж өгдөг. Ердөө өглөөхөн Хараригийн нийтлэлийг гаргасан. Онцгой нөхцөл байдлыг далимдуулан төрийн хяналтыг нэмэгдүүлэх авторитар санаархал газар авна шүү гэж анхааруулсан байсан. Хэдхэн цагийн дараа яав? Ерөнхийлөгчөөс "Төрийн удирдлагыг төвлөрүүлэх" санаархал бүхий уриалга гаргалаа.
ЭШЛЭЛ 19
Үе үеийн түүхэнд айдас гэдэг иргэд эрх чөлөөнөөсөө татгалзаж хүчтэй удирдагчид хувь заяагаа даатгах, улмаар эргээд тэднийхээ дарангуйлалд орох нөхцлийг бүрдүүлж ирсэн байдаг. Цар тахлаас айсан айдас, амьд амьтны амиа хамгаалах төрөлх зөнг чинь улстөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх санаархалд ашиглаж болзошгүй байна. Коронавирусээс илүү ийм санаархалтай улстөрчөөс айх хэрэгтэй!
ЭШЛЭЛ 20
Хуульч Ч.Өнөрбаяр: Тусгай комисс байгуулна гэдэг бол эргэлзээтэй зүйл. Ээлжит бус сонгуулийн тухайд миний ойлгож байгаагаар тогтмол сонгууль гэдэг бол парламентын засаглал, Үндсэн хуульт ардчиллын том тулгуур багана. Үүнийг өөрчлөх нь болгоомжтой хандах асуудал.
ЭШЛЭЛ 21
Миний ойлгож байгаагаар тогтмол сонгууль гэдэг нь парламентын засаглалтай, Үндсэн хуультай орны үндсэн тулгуур нь. Үүнийг өөрчлөх асуудалд болгоомжтой хандах ёстой гэж харж байна. Нөгөө талдаа Монгол Улс буруу жишиг тогтоодог байж болохгүй.
ЭШЛЭЛ 22
Өөрөөр хэлбэл, нэг асуудал гарвал сонгуулийг хойшлуулдаг жишигтэй болчих вий. Парламентын сонгууль нь ардчиллын дархлаа болохоор онцгой зүйл. Яагаад Үндсэн хуульд парламентын гишүүний бүрэн эрхийг дөрвөн жил гэж тусгаад байна вэ? Хэн нэгэн урт хугацаанд нэг албан тушаалд хадаатай байгаад байж магадгүй тул Үндсэн хуулиар энэ бүхнийг зохицуулдаг. Тиймээс Үндсэн хуульд заасан энэ хугацааг нарийн баримтлах нь зөв гэж бодож байна.
ЭШЛЭЛ 23
Хуучин Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсанаас үл хамааран шинэ хууль хэрэгжихэд өөрчлөгдөх ёстой. УИХ хуульд нийцүүлж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэхээс өөр арга байхгүй. Одоо байгаа 17 гишүүнээс аль дөрвөн гишүүнээ авч үлдээд, хэнийгээ явуулах вэ гэдгийг Ерөнхий сайд, энэ олонх шийдэх эрхтэй. Өөрсдийнхөө баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэрэгжүүлэх ёстой.
БАРИМТ 24
Мөн тангараг өргөх нь бэлгэдлийн чанартай биш байх ёстой болов уу. Тангаргаа биелүүлэхгүй бол ямар хариуцлага тооцох вэ, тухайлбал Засгийн газрын гишүүнээс чөлөөлдөг байх уу гэх мэтийг тодорхойлох хэрэгтэй. Эх сурвалж iKon.mn
Сэтгэгдэл (30)