БАРИМТ 1
Я.Санжмятав Дархан хотын политехникумыг 1981 онд дүүргэж, “Эрдэнэт” үйлдвэрт ажилчнаар хуваарилагджээ. 1984 оныг хүртэл тус үйлдвэрт бригадын дарга хүртэл дэвшин ажиллаж байгаад Хөдөө аж ахуйн дээд сургууль Мал зүйч мэргэжлээр 1989 онд төгсчээ.
БАРИМТ 2
Дээд боловсрол эзэмшсэн тэрбээр 1989-1997 оныг хүртэл Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч, Залуучуудын холбооны Гүйцэтгэх хороонд нарийн бичгийн дарга, “Интер-М” нэгдлийн захирал, ерөнхий нарийн бичгийн дарга, Залуу удирдагч сангийн ерөнхийлөгчөөр ажиллажээ.
БАРИМТ 3
АН сонгуульд ялалт байгуулсан 1996 онд М.Энхсайханыг Ерөнхий сайдаар томилоход Нийгмийн бодлогын зөвлөхөөр нь 1998 оныг хүртэл ажилласан байна. М.Энхсайханыг Ерөнхий сайдаас огцруулахад АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1999-2000 оныг хүртэл Улсын нөөцийн газрын даргын албан тушаал хашжээ.
БАРИМТ 4
Дотоод зөрчлийнхөө улмаас гурван ч Засгийн газраа огцруулсан АН 2000 оны сонгуулийн дүнгээр парламентад нэг суудалтай үлдэхэд Я.Санжмятав Завхан аймгийн АН-ын хорооны даргаар ажиллахаар болсон юм. 2004 оныг хүртэл аймгийнхаа АН-ын хороог даргалсан тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж анх удаагаа гишүүнээр сонгогджээ.
БАРИМТ 5
Энэ хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаад 2008 оны сонгуульд дахин нэр дэвшсэн ч өвдөг шороодсон юм. УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон Я.Санжмятав шархаа нөхөхөөр орон нутгийн сонгуульд өрсөлдсөнөөр аймагтаа ялалт байгуулж, 2012 оныг хүртэл Засаг даргаар ажиллажээ.
БАРИМТ 6
Аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа УИХ-д дахин өрсөлдөх бэлтгэлээ хангалттай базаасан байдаг. Тухайлбал, 2011 онд 999 морин хуурчийг Сүхбаатарын талбайд тоглуулж, уг арга хэмжээндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцуулж байв. Улмаар Я.Санжмятав 2012 оны сонгуулиар сонгогдож, Н.Алтанхуягийн Засгийн газарт Хөдөлмөрийн сайдаар 2014 оныг хүртэл ажилласан юм. Энэ хугацаанд тэрбээр 2222 морин хуурчийг Завхан аймагт тоглуулж байв.
БАРИМТ 7
Улмаар 2016 оны сонгуульд дахин нэр дэвшиж гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа Завхан аймгийн Улиастай сумын Төв цэнгэлдэх хүрээлэнд “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтын хаалт болоод 3030 морин хуурчийн хамтарсан тоглолтыг зохион байгуулж байлаа. Түүний зохион байгуулсан морин хуурчдын тоглолтод Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож ““New York Times” сонин 2010 оны наймдугаар сарын 25-ны дугаартаа “…Монгол үндэстнийг нэгтгэсэн цорын ганц зүйл нь морин хуур ч байж мэднэ. Сэргэн мандлын замдаа шулуудсан морин хуур өнөөдөр эх орноосоо хальж, дэлхийн олон оронд дорнын соёлыг гайхуулан аялж явна…” гэж бичсэн байдаг. Үндэсний үнэт өв болохынх нь хувьд 2002 онд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн 17 тоот зарлиг гарч жил бүрийн Цагаан сараар Төрийн их хан хуурын сүлд аялгууг эгшиглүүлдэг уламжлал тогтсон.
БАРИМТ 8
2003 онд ЮНЕСКО Монголын морин хуур хөгжмийг дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дээжист бүртгэн тунхаглаж, батламж олгосон билээ. Завхан аймгийн үе үеийн удирдлагуудын санаачлагаар анх 999 хуурч нийслэлийн төв талбай дээр тоглож, дараа нь 2222 хуурч болон хүрээгээ тэлсээр өнөөдөр 3030 хуурч Монгол орны аймаг, нийслэл, сум дүүрэг бүрээс Завханд цугларч морин хуурын аялгуугаар та бидний зүрх сэтгэлийг дүүргэн эзэмдлээ” гэв байв.
БАРИМТ 9
Я.Санжмятавыг бусад УИХ-ын гишүүд шигээ элдэв асуудалд орооцолдож, түрүүчээсээ хуулийн байгууллагын хаалга татаагүй нэр цэвэр, цөөн хүний нэг гэвэл үгүй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, хууль хяналтын нөлөө бүхий албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдлаа ашиглан, хамаарал бүхий компанидаа ЖДҮ сангаас зээл авсан асуудалд олон нийтэд ил болоход парламентын дэд дарга Я.Санжмятавтай холбоотой баримт ч дэлгэгдсэн байдаг.
БАРИМТ 10
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс дэлгэсэн баримтад Я.Санжмятав дарга ХХААХҮЯ, ЖДҮХС руу хэрхэн холбогдож, нөлөөлж байсан талаарх мэдээллийг дурдсан байдаг юм. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2009 онд байгуулагдсан “Фрэш эйр” ХХК-ийнхан ХХААХҮ-ийн сайдын 141 тоот тушаалаар 2018 оны есдүгээр сарын 28-нд 300 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ компанийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэмжжээ.
БАРИМТ 11
Энэ талаар ЖДҮХС-гийнхан мөн л сайд Б.Батзоригт дуулгахад “Материалыг нь нөхөж бүрдүүлж ав” гэсэн чиглэл өгчээ. Энэ дагуу “Фрэш эйр” компанийн захирал ЖДҮХС-гийнхантай очиж уулзаад материалаа нөхөж өгсөн байна.
БАРИМТ 12
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг хоёрыг суулгаж байгаад УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын гэх “Фрэш эйр” ХХК-ийн нэрийг өгчээ. Ингэхдээ цаасан дээр “Санжмятав 9911.......” гэж гар утсыг нь тэмдэглүүлсэн байна.
БАРИМТ 13
Мөн “Я.Санжмятавын нэрийг нь өгсөн компани хөргөлттэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг шүү. Өгсөн дугаараар заавал холбогдоорой” гэж захижээ. Бас “Энэ компанийн төслийг санхүүжилтэд заавал оруулна шүү” гэж үүрэгдсэн байна.
БАРИМТ 14
Үүний дагуу ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг сайдынхаа өгсөн гар утасны дугаарт залгахад эмэгтэй хүн утсыг нь аваад “Захирал амарч байна, 20 минутын дараа залга” гэсэн байна. С.Төгсбилэг энэ талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хэлэхэд “Одоо хүртэл холбогдож чадахгүй байгаа юм уу.
БАРИМТ 15
Улс төрийг тэнцвэржүүлж авч явах ёстой” гэж нэлээд бухимджээ. Ингээд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн дэргэд УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай утсаар ярьсан байна. Удалгүй С.Төгсбилэгийн утас руу Б.Батзориг сайдын өмнө нь өгсөн 9911.... дугаараас “... “Фрэш эйр” компанийн захирал байна” гээд нас тогтсон гэмээр хоолойтой эрэгтэй хүн залгаж ярьжээ.
БАРИМТ 16
“Фрэш эйр” компанийн төсөл хүлээж авах хугацаанд багтаж ирсэн ч материал нь бүрдлийн шаардлага хангаагүй байна. Энэ талаар ЖДҮХС-гийнхан мөн л сайд Б.Батзоригт дуулгахад “Материалыг нь нөхөн бүрдүүлж ав” гэсэн чиглэл өгчээ.
БАРИМТ 17
Энэ дагуу “Фрэш эйр” компанийн захирал ЖДҮХС-гийнхантай очиж уулзаад материалаа нөхөж өгсөн байна. Ингэж УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын гэх “Фрэш эйр” ХХК тушаалд багтаж, санхүүжилт авчээ.
БАРИМТ 18
Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг Я.Санжмятавын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажилласан нэгэн. Сонгуулийн үр дүнгээр Х.Баттулга ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Я.Санжмятавыг АН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажилласных нь “шагнал”-д гавьяат эдийн засагч цол хүртээж байлаа. Тухайн үед мал зүйч мэргэжилтэй Я.Санжмятавыг гавьяат эдийн засагч болсныг гайхаж, эгдүүцэх хүн цөөнгүй байв.
БАРИМТ 19
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав 2016 оны сонгуулиар З.Нарантуяаг гишүүнээр сонгогдоход нь томоохон нөлөө үзүүлсэн байдаг. УИХ-ын сонгуульд Гэвч ирэх сонгуулиар тэрбээр З.Нарантуяа гишүүний оронд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханыг зүтгүүлэхээр болсон тухай мэдээлэл гарах болсон.
БАРИМТ 20
Өөрөөр хэлбэл, З.Нарантуяаг гишүүнийг Я.Санжмятав замын дундаас “жийж” өөр хүнийг УИХ-д сойхоор болсон хэрэг. Улс төрд мөнхийн найз, дайсан байхгүй. Зөвхөн мөнхийн эрх ашиг байдаг гэсэн үгийн бодит илрэл нь Я.Санжмятав даргын үйлдлээр тодорсон нь энэ.
БАРИМТ 21
Д.Батсайханы хувьд Төрийн банкны захирлаар ажиллаж байгаад 2016 оны орон нутгийн сонгуулиар Завханд АН ялалт байгуулахад Засаг даргаар нь очиж байв. Тэрбээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын шадар хүн нь гэгддэг.
БАРИМТ 22
Аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн үеэсээ Завхан аймгийг өөрийн Вант улсаа болгосон Я.Санжмятав ирэх сонгуульд дахин нэр дэвших хүмүүсийн тоонд зүй ёсоор багтаж буй. Ялгаатай нь, АН-ын дэд дарга З.Нарантуяагаа ямар ч хамаагүй аргаар замаасаа зайлуулж, өөрийн төлөөний хүн Д.Батсайханыг хөтөлгөө морь шиг сойхоор болсон нь Я.Санжмятавыг итгэж болохгүй хүн гэдгийг илтгэх мэт.
БАРИМТ 23
УИХ хоёр дэд даргатай. Сөрөг хүчин болон эрх баригч намын бүлгээс тус бүр нэг УИХ-ын дэд дарга сонгодог. Харин АН бүлэггүй болсноор тус намын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэд даргынхаа ажлыг өгөх үү гэдэг асуудал үүсч байсан юм. Гэвч энэ талаар УИХ-ын гишүүн, дэд дарга Я.Санжмятав “УИХ-ын тухай хуульд нам нь тарсан, эсвэл эвсэл задарсан бол УИХ-ын дэд даргыг чөлөөлсөнд тооцно гэсэн заалт байхгүй.
БАРИМТ 24
Тэгэхээр Бүлэг тарсан ч би ажлаа өгөх хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг өгч байв. Тэрбээр, 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ дахь АН Бүлэг байгуулагдсаны дараа УИХ-ын дэд даргын албан томилогдсон юм.
Сэтгэгдэл (10)