ЗӨВЛӨМЖ 1
Сурахыг хүссэн гадаад хэлнийхээ сургалтад явах.
ЗӨВЛӨМЖ 2
Биеэ чийрэгжүүлэхийн тулд усан сан, фитнесс, бүжгийн дугуйланд явахыг зөвлөж байна. Учир нь энэ бүгдийг хийхэд зун цаг л хамгийн тааламжтай улирал билээ. Басхүү зугаатай.
ЗӨВЛӨМЖ 3
Загварын зургууд үзэж байгаад таалагдсан хувцсаа өөрийнхөө гараар хийж өмсөх.
ЗӨВЛӨМЖ 4
Өвөл өвдөхгүйн тулд хөдөө явж сүү, цагаан идээ сайн идэж, амрах.
ЗӨВЛӨМЖ 5
Хэрвээ та 18 нас хүрсэн бол жолооны курст сур. Маш их ажлыг төвөггүй амжуулж сурах хэрэгтэй шүү дээ.
ЗӨВЛӨМЖ 6
Шүлэг юм уу өгүүллэг бичих гэж оролдох.
ЗӨВЛӨМЖ 7
Гэр бүлийнхээ зургийн цомгуудыг бүгдийг нь гаргаж ирээд эхнээс нь үзэх.
ЗӨВЛӨМЖ 8
Өөрийнхөө хамгийн дуртай дуунуудыг нэг cd-н дээр бичээд, дээр нь “Миний амьдралын soundtrack-ууд” гэж хаяглах.
ЗӨВЛӨМЖ 9
Ямар нэг дуртай киноныхоо эх зохиолыг уншиж үзэх. (Ямар ч кино зохиолоо гүйцдэггүй).
ЗӨВЛӨМЖ 10
Өдрийн тэмдэглэл эсвэл блог хөтөлж эхлэх.
ЗӨВЛӨМЖ 11
Нэг өдрийг номын санд өнгөрүүлж үзэх.
ЗӨВЛӨМЖ 12
Ямар нэгэн ужиг өвчтэй бол өвчнөө эмчлүүлж эдгэрэх. Зуны улирал хүний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг учраас тэр хэрээр өвчин эдгэрэх нь хурдан байдаг байна.
ЗӨВЛӨМЖ 13
Юм нэхэж сурах.
ЗӨВЛӨМЖ 14
Гэртээ хөгжмөө чангалж байгаад ганцаараа ханатлаа бүжиглэх.
ЗӨВЛӨМЖ 15
Найзуудтайгаа нэг оройжин лонх эргүүлж тоглоод, шөнөжин сэрүүн юм ярьж хонох.
ЗӨВЛӨМЖ 16
Цэцэг тарьж үзэх.
ЗӨВЛӨМЖ 17
Боулинг, гольф тоглохоор явах.
ЗӨВЛӨМЖ 18
Ямар нэг юм цуглуулж эхлэх.
ЗӨВЛӨМЖ 19
Имиджмейкэр дээр очиж зөвлөгөө авах. Стилээ “зад” өөрчилж үзэх.
ЗӨВЛӨМЖ 20
Ямар нэг хөгжилтэй видео бичлэг хийгээд Youtube дээр тавих.
ЗӨВЛӨМЖ 21
Өөрийнхөө хөргийг зуруулах.
ЗӨВЛӨМЖ 22
Өөрийнхөө хагас нүцгэн зургийг авч үзэх.
ЗӨВЛӨМЖ 23
Загасчилж үзэх. Эх орныхоо үзэсгэлэнт байгальтай газраар аялах.
ЗӨВЛӨМЖ 24
Найзуудаараа нэг жижиг хэмжээний хөгжилтэй кино хийх.
Сэтгэгдэл (1)