-
2015 оны 12 сарын 18
Жолооны эрх сэргээх шалгалтыг цахимаар өгнө
-
2015 оны 12 сарын 18
Чингэлтэй дүүргийн прокурор Л.Бадралт, Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга П.Батбаатар нарын 2015 оны 10 сарын 29 ны өдөр хамтран баталсан “-Ломбард “ хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд туслах прокурор Г.Чагдар нь дүүргийн нийт прокуроруудыг оролцуулан 1-09 хорооны хэсгийн байцаагч нартай хамтран хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон эд зүйлийг барьцаанд тавьсан эсэх, барьцаалан зээлдүүлэх газруудад бүрэн хяналтын камер суурилуулсан эсэх, барьцаалан зээлдүүлэх газрын харуул хамгаалалт шаардлага хангасан эсэх талаар холбогдох шалгалтыг хийж 2015 оны 12 сарын 09 ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороодын байцаагч нарт яриа хийжээ.
Мөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ажлын хэсгийн ахлагчаар тус зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, гишүүдээр дүүргийн прокурорын туслах Г.Чагдар, цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Р.Төмөрбаатар, 2 дугаар хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Сүмбэрхүү нарын бүрэлдэхүүнтэй “Хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагаас 2015 онд хийсэн ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх “ шалгалтыг 2015 оны 12 сарын 14, 15 ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна.
-
2015 оны 12 сарын 18
Улаанбаатар хотод 443 279 тээврийн хэрэгсэл байна
-
2015 оны 12 сарын 18
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авахыг “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханд санал болгож, хүсэлт хүргүүлсэн байгаа. билээ. Одоогоор Ц.Баатарсайхан нийслэлийн Өмчийн харилцааны газарт албан ёсны хариу өгөөгүй байна. Хэрэв Ц.Баатарсайхан тус хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авахгүй, газрыг эзэмшихгүй гэвэл дахин нийслэлийн Өмчийн харилцааны газраас нээлттэй худалдаа явуулахаар төлөвлөжээ. Тэгвэл түүний хувьд өнөөдөр хүсэлтийн хариугаа өгөх сүүлчийн өдөр юм. Хэрвээ тэрбээр худалдан авахаас татгалзлаа гэх хариу өгөх юм бол дараагийн дуудлага худалдааг нээлттэйгээр зарлах юмаа. Уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаанд оруулсан билээ. 2698 метр квадрат бүхий эзэмшил газартай тус барилгын дуудлага худалдаанд зургаан иргэн, гурван аж ахуйн нэгж оролцсон. Дуудлага худалдаа Монгол Улсын иргэн Абдул Карим, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, иргэн Б.Отгонжаргал нарын хооронд өрнөж, Абдул Карим 24 тэрбум төгрөгийн санал хэлснээр уг барилгыг авахаар болсон юм. Гэвч иргэн Абдул Карим монголчууд гэр бүлийн нэр хүндэд нь халдсан гэх шалтгаанаар уг барилгыг худалдан авахаа татгалзсан албан бичгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгсөн байдаг.
-
2015 оны 12 сарын 18
Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт хийгээд цаг үеийн асуудлаар өчигдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-
2015 оны 12 сарын 17
“Хөршийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, засаг захиргааны анхан шатны нэгжид хөтөлбөрт заагдсан ажлуудыг үр дүнтэй зохион явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар хамтран Чингэлтэй дүүргийн 5,15 дугаар хороодыг Нийслэлийн хэмжээний жишиг хороо болгохоор сонгон авч, хөршийн хяналтын хөтөлбөрт заагдсан ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
Дээрх хороодод хэрэгжүүлсэн ажлын туршлагыг бусад хороодод нэвтрүүлснээр 2016 оны эхний сард “Хөршийн хяналт” хөтөлбөр бүрэн хэрэгжиж, иргэд, оршин суугчдын дэмжлэгтэйгээр хөршийн хяналтын бүлгийн үйл ажиллагаа идэвхжих юм.
-
2015 оны 12 сарын 17
ЦЕГ-ын шуурхай удирдлагын төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэдээлэл хүлээн авах ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг сэтгэн бодох ур чадвар, яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах, мэдээлэл сонсох, сонссон мэдээллүүдийг бүртгэж авах чадвар, найруулга зөв бичих дүрмийн мэдлэг, багаар ажиллах чадвар зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулсан юм. 101 дугаарын оператуудаас цагдаагийн дэслэгч И.Жаргалцэцэг, 102 дуудлагын операторуудаас цагдаагийн ахлах дэслэгч Л.Чинбат, 103 дугаарын операторуудаас цагдаагийн дэслэгч Д.Баяржаргал нар тэргүүн б айр эзлэжээ.
-
2015 оны 12 сарын 17
Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хуульч эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс “ХҮНИЙ ЭРХ-ХАРИУЦЛАГА” сэдвийн хүрээнд орон нутгийн хуулийн байгууллагууд болон Сайн цагаан сумын засаг дарга, Аймгийн засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Мерсикор, Хариуцлагатай залуу манлайлагч клуб, такси үйлчилгээ эрхлэгчид мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Дээрх сэдвийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой нөлөөллийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр болсон байна.
Хэлэлцүүлгийн явцад Дундговь аймгийн прокурор П.Батболд зам тээврийн хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, зам тээврийн ослоос урьчдилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн телевизэд ярилцлага өгчээ.
-
2015 оны 12 сарын 17
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамтран амьдарч эмэгтэйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь автомашиндаа ачиж явсан хэрэг өчигдөр шөнө гарсан билээ. Эл хэргийг 02.00 цагийн үед тус дүүргийн эргүүлийн цагдаагийнхан нийтлэг ажиллагааныхаа үеэр илрүүлж, сэжигтэн этгээдийг саатуулсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийг шуурхай илрүүлж, ажилласан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын удирдлагууд хүлээн авч, баяр хүргэлээ.
Тухайн үед Чингэлтэй дүүрэгт дэслэгч Г.Батсайхан, ахлах ахлагч Н.Доржгочоо нар үүрэг гүйцэтгэж байжээ.
Эргүүл хийж байсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дэслэгч Г.Батсайхан “Тухайн үед сэжигтэй тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Тэгэхэд хүний цогцос олдсон. Хамгаалалтыг сайн хийсэн болохоор сэжигтэн этгээдэд ямар нэг эсэргүүцэл үзүүлэх боломж олгоогүй” гэв.
Одоогоор эл хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
Хэргийг Чингэлтэй дүүргийн оршин суугч 30 настай Э гэх залуу үйлдсэн бөгөөд хамтран амьдрагч талийгаач А-г хоёр удаа хутгалж, амийг хөнөөсөн байна. Тэрээр хэргийг үйлдсэнийхээ дараа цогцсыг нь хээр аваачиж, хаяхаар яваад ийнхүү баригдсан аж.
-
2015 оны 12 сарын 17
Чингэлтэй дүүргийн прокурор Л.Бадралт, Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга П.Батбаатар нарын 2015 оны 10 сарын 29 ны өдөр хамтран баталсан “-Ломбард “ хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд туслах прокурор Г.Чагдар нь дүүргийн нийт прокуроруудыг оролцуулан 1-09 хорооны хэсгийн байцаагч нартай хамтран хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон эд зүйлийг барьцаанд тавьсан эсэх, барьцаалан зээлдүүлэх газруудад бүрэн хяналтын камер суурилуулсан эсэх, барьцаалан зээлдүүлэх газрын харуул хамгаалалт шаардлага хангасан эсэх талаар холбогдох шалгалтыг хийж 2015 оны 12 сарын 09 ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороодын байцаагч нарт яриа хийжээ.
Мөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ажлын хэсгийн ахлагчаар тус зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, гишүүдээр дүүргийн прокурорын туслах Г.Чагдар, цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Р.Төмөрбаатар, 2 дугаар хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Сүмбэрхүү нарын бүрэлдэхүүнтэй “Хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагаас 2015 онд хийсэн ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх “ шалгалтыг 2015 оны 12 сарын 14, 15 ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна.
-
2015 оны 12 сарын 17
Засгийн газрын үнэт цаасыг 22-нд арилжина
Хөрөнгийн бирж гишүүн брокер, диллерийн компаниудаараа дамжуулан энэ сарын 22-нд явагдах арилжааны захиалгыг авч байна. Үүнд, 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, 100 мянган ширхэг, мөн 156 долоо хоног буюу гурван жилийн хугацаатай, жилийн 15.75 хувийн хүүтэй, 100 мянган ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг анхдагч зах зээл дээр арилжих юм.
Хөрөнгийн биржийн арилжааны системд захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлж, баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалт хийх аж.
-
2015 оны 12 сарын 17
Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгг нийт 74 мянга 165 хүн хамрагджээ. Үүний 5560 буюу 7.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй болох нь тогтоогдсон байна. Энэхүү үзүүлэлт өнгврсвн долоо хоногийн дундаж үзүүлэлтээс
0.8 хувиар өсчээ.
Тухайлбал, Хан-Уул дүүрэгт томуу томуу, төст өвчин хамгийн өндөр буюу амбулаторийн үзлэгийн 10.3 хувь, Баянгол дүүрэг 8.7 хувь, Чингэлтэй дүүрэг 8.1 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 8 хувийг эзэлж баотда аж. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80.7 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 2078 дуудлагын 1242 буюу 60 хувь нь томуу томуу төст өвчтэй гэж оношлогджээ.
-
2015 оны 12 сарын 17
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй байгаа баруун болон төв, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллахаар орон нутгийг зорилоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зам, тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Эрүүл мэнд, спортын яамны холбогдох албаны хүмүүс багтаж байна.
-
2015 оны 12 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэл, Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 08 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор болон төв, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж байна.
ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Хэрлэнбаян-Улаан сумдын өвөлжилтийн байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмжөөр хангаж ажилласан байна.
Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 02 тоот албан даалгаврын хэрэгжилт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, орон нутаг дахь Улсын нөөцийн цэг салбарын үйл ажиллагаа, өвс, тэжээлийн хадгалалт хамгаалалт, дулааны шугам сүлжээ, эрчим хүч, цахилгаан станцын бэлтгэл бэлэн байдал, иргэд болон отор нүүдлээр яваа малчдад үзүүлж буй эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгч, хүндэрч болзошгүй автозам, давааг нээх, цэвэрлэх зориулалттай техник, хэрэгслийн бэлтгэл бэлэн байдалтай газар дээр нь танилцаж аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулжээ.
-
2015 оны 12 сарын 17
Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Авлигтай тэмцэх газар хамтран 2015 оны 12 дугаар сарын 15-наас 18-ний өдрүүдэд Прокурор, мөрдөн байцаагч нарт Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг олгох, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа хүссэн даалгаврыг үндэслэлтэй, зөв бичих дадал эзэмшүүлэх сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын “Сургалтын төв”-д зохион байгуулж байна.
Сургалтын үйл ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат нээж “Бидний өнөөдөр хэлэлцэх гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд, ялтан шилжүүлэх асуудал бол хамгийн тулгамдсан жилээс жилд тоо, хэрэгцээ нь өсөж байгаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны нэг хэсэг юм.
Бид энэ ажлыг амжилттай зохион байгуулж чадвал өнөөдөр бидний гар дээр байгаа асар олон хэрэг нэг мөр шийдвэрлэгдэх боломжтой болно. Бидний хамгийн их алдаж, туршлага дутаж, олон сар жилийн хөдөлмөрийг ганцхан цэг дээр аваачиж үр дүнгүй болгох эрсдэлтэй байгаа ажил бол эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх ажил болчихоод байна. Тиймээс бид энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм. Цаашдаа ч үргэлжлүүлэн нийт прокурор, мөрдөн байцаагчдыг хамруулсан сургалт болгон өргөжүүлэх төлөвлөгтөөтэй байна” гээд сургалтанд оролцогсдод амжилт хүслээ.
Энэхүү сургалтанд Нийслэл, дүүрэг, тээврийн прокурорын газар, Авлигтай тэмцэх газар, Мөрдөн байцаах газар, Тагнуулийн ерөнхий газраас нийт 54 Прокурор, мөрдөн байцаагч хамрагдаж байгаа юм.
Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Авлигтай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга А.Амарбат, Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Э.Зоригт болон Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор Г.Цэцэгмаа, Улсын Ерөнхий прокурорын газрын “Сургалтын төв”-ийн хяналтын прокурор О.Эрдэнэтуяа, Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын мэрэгжилтэн М.Мөнхалдар нар явуулж байна.
Түүнчлэн сургалтаар Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 16 дугаар бүлэг “Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцаа” хэсгийг тайлбарлах, нэгдсэн ойлголт өгөхөд оршино.
-
2015 оны 12 сарын 17
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл өгөх, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Семинарын үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээлэл хийлээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 319 зорилт дэвшүүлснээс 106 зорилт сайн хэрэгжилттэй, 182 нь хэрэгжих шатандаа, 31 зорилтын хэрэгжилт удаашралтай, 2015 оны эхний хагас жилийн байдлаар хөтөлбөрийн биелэлт 63.6 хувьтай байна. Засгийн газраас эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, дэд бүтцийн салбар, түүний дотор авто замын салбарыг хөгжүүлэх, зарим аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, иргэдийг орон сууцжуулах, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх зэрэг олон зорилтыг амжилттай хэрэгжүүллээ гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт онцолсон юм. Мөн Засгийн газраас бүрэн эрхийн үлдэж байгаа хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авах болно гэдгээ мэдэгдлээ. Үүнээс гадна төсөв, бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл хийж, зарим асуудлуудыг анхаарах шаардлагатай байгааг тодотгосон.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинарын үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын сайд нар оролцож, тухайн салбарт дэвшүүлсэн зорилт, орон нутгийн гүйцэтгэх үүрэг, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 17
Орхон аймгийн прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/103 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинжээч томилох, шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ, байцаан шийтгэх ажиллагааны зардалтай холбоотой тулгамдсан асуудлын талаар хэлэлцэн, харилцан мэдээлэл солилцох, цаашид шийдвэрлэвэл зохих зүйлийн талаар санал гарган нэгтгэх зорилгоор хамтарсан зөвлөгөөн 2015 оны 12 сарын 10-ны өдөр хийсэн байна.
Зөвлөгөөнд прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар болон эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагын төлөөлөл “Далай ван”, “Найдвар-Од аудит” ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн оролцжээ.
Хамтарсан зөвлөгөөнөөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгах явцад шинжилгээ хийлгэх, шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх ажиллагаанд учир буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах зүйлүүдийн талаар хэлэлцэж, то
-
2015 оны 12 сарын 17
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлеө газрын дарга Т.Аюурсайхан өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. ШӨХТГ- ын нэхэмжлэлтэй “Жаст Ойл”, “Магнай трейд” компанид холбогдох гурван шатны шүүх хурал өнгерсөн сард эцэслэж шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу тус газраас “Жаст ойл” компанийг 925.6 сая, “Магнай трейд” компани 2.1 тэрбум төгрөгөер торгохоор болсон байна. Мөн арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгааг ШӨХТГ-аас мэдэгдэж шүүхэд хандсан билээ. Анхан шатны шүүхээс арилжааны банкуудыг хууль зөрчөөгүй гэж үзсэн. Угхэрэгтхолбогдох давж заалдах шатны шүүх энэ сарын 23~нд болохоор товлогджээ.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын цэвэр усны хэрэглээ хангалтгүй байгааг судалж, сургуулиудыг ус цэвэршүүлэгчтэй болохыг шаардсан байна. Шалгалтын мөрөөр одоогийн байдлаар 674 ус цэвэршүүлэгчтэй байсан сургуулиуд 1031 болгож нэмэгдүүлжээ. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны хэрэглээ, төлбөрөө хянах боломжийг бүрдүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдээлсэн. Тодруулбал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани нийслэлийн хэмжээнд 671 цахилгаан щитийг өндрөөс буулгаж, 1.6 метрт байрлуулжээ. Мөн хэрэглэгчдэд үйлчилдэг төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт болон түүний зөрүүг бичиж хэрэглэгчийн хэрэг- лээний талаар мэ- дээллийг бүрэн өгдөг болсон гэлээ.
-
2015 оны 12 сарын 17
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал иргэдэд танилцууллаа.
Инженер хангамж
2013-2015 онд Улаанбаатар хотын 39.8 км урт дулааны шугамыг өргөтгөн шинэчилж, 12000 өрхийн цахилгааны хүчдэлийн уналтыг сайжруулж, шинээр 6154 өрхийг цахилгаан эрчим хүчинд холбосон. Ингэснээр 6500 орчим өрх цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Одоогоор шинэ суурьшлын бүсийн 52 байршлын эхний 8 байршилд цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлын зураг төслийг хийж байна.
2014 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Яармаг”, Япон улсын буцалтгүй тусламжаар “Гачуурт”, улсын төсвийн хөрөнгөөр “Буянт-Ухаа” усан хангамжийн эх үүсвэрүүд тус тус ашиглалтад орж, Улаанбаатар хотын усны нөөц хоногт 70 гаруй мянган метр кубээр нэмэгдлээ.
“Их тойрог” төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын нийт 124900 айл өрхийн 40 хувь буюу 49960 айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх боломж бүрдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45 хувь буюу 56205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар боллоо.
Хөрсний усны судалгааг хийж хот төлөвлөлтөнд шаардлагатай хөрсний усны суурь баазыг бий болгосон. Мөн үерийн эрсдэлийн менежментийн төслийг хэрэгжүүлж эрсдэлийг үнэлж, голуудын үерийн халилтын бүсийн зураглалыг боловсруулж, цаашид цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох боломжтой болсон.
Сүхбаатар дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт баригдсан 9х36 метр харьцаатай “Номын худалдааны төв”-ийн халаалтыг эрчим хүч хэмнэх, эрчим хүчийг ухаалгаар хувиарлах “POWER SAVER” төхөөрөмж ашиглан шийдсэн.
Хүнс, худалдаа үйлчилгээ
Хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр 7 журам шинээр болон шинэчлэн боловсруулж 213 сургуулийн 97504 сурагчдад “Хүнсээ зөв сонгоё” сургалтыг зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот” аяныг өрнүүлсэн. Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хууль, зохистой хэрэглээний талаар олон нийтэд сурталчиллаа. Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй 2000-3000 аж ахуйн нэгжид жил бүр хяналт шалгалт хийж, нийслэлийн хэмжээнд сар шинийн баяр,наадам, хичээлийн шинэ жил, Их хотын хямдралтай худалдаа гэх зэрэг томоохон арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх зорилгоор Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих шинэчилсэн журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг байсан 8 төрлийн баримт бичгийг 3-4 болгосон. Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хандаж зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүллээ.
Тохижилт, ногоон байгууламж
Улаанбаатар хотын Тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд дараахь ажлыг хийлээ. Үүнд:
Нийслэлийн ногоон байгууламжинд тарьсан мод сөөгний хэмжээ 16 дахин, зүлэг тарилт 3, зүлэгжүүлэлт 4 дахин нэмэгдсэн. Шинээр 200 цэцэрлэгчинг бэлтгэж, 240 цэцэрлэгчинг Япон улсын Жайка байгууллагатай хамтран давтан сургалтанд хамруулсан. Гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбайн зэрлэг ургамал устгал 3 дахин нэмэгдлээ.
Францийн JC Decaux компанитай хамтран нийслэлийн 127 байршилд орчин үеийн загвар бүхий автобусны буудлыг байршуулсан.
Шилдэг тохижилт, ногоон байгууламж бүхий цэмцгэр байгууллага, аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүд 45 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийлээ. Нийтийн эзэмшлийн зам талбайд 2165 сандал, 1196 хогийн сав байрлуулав.
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд хаягдал шил чулууг дахин боловсруулж хийсэн сандал байршуулж, хоёрдогч түүхий эд болох гялгар уут, хуванцарын хаягдлаар сандал үйлдвэрлүүлэн 50 метр тутамд байршуулсан.
Шинээр 226000 метр квадрат талбайд явган хүний зам тавьж, гэр хороолол болон орон сууцны хорооллын дотор 224 байршилд бичил тохижилтын ажил хийлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалд хүндрэл учруулж, нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байсан стандартын шаардлага хангаагүй гадна зар сурталчилгааны байгууламжуудыг 3 дахин бууруулсан.
145 хөшөө дурсгалд монгол англи хэл дээр тайлбар бүхий хаягжилт хийж, шинээр 39 баримлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд байршуулан, 12 усан оргилуурт урсгал засварын ажил хийлээ.
Монгол наадам цогцолбор 4600 автомашины зогсоол, 8,5 км автозам, сандал 3000, хогийн сав 143, нийтийн бие засах газар 34 гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлыг хийж нийслэлийн хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулж байна.
Нийтийн эзэмшлийн 9173,8 мянган метр квадрат зам талбайг өдөр бүр 755 зам талбайн үйлчлэгч цэвэрлэж байгаа. Орон тоо, цалинг нэмж, 2 жилийн зохион байгуулалтад оруулаад байна.
Зам талбайг угаах, тоос шороог соруулах тусгай зориулалтын 11 автомашинаар Чингисийн талбай, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө болон 72 гудамжийг угааж цэвэрлэдэг болсон.
Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлж 71 иргэдийн бүлэг байгуулагдан , 459 иргэн ажиллаж байна. Олон нийтийн байцаагч, иргэдийн бүлэг, тог тээвэрлэгч байгууллагууд хамтран ажиллаж байна.
Гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлт, ногоон байгууламжийн ажил, НИТХ-ын 63, 61-р тогтоолын хэрэгжилтэд хөндлөнгийн төрийн бус байгууллага хяналт тавин ажиллаж байгаа юм.
Тусгай зориулалтын хогны машины тоог 26 хувиар нэмэгдүүлж, жилд 6 удаа бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, олон жил хуримтлагдсан хур хогийн цэг 20-ийг устгав. Хог ангилан ялгах үйлдвэр ашиглалтад орж, шинээр нэг үйлдвэр баригдах гэж байна.
13 оршуулгын газрын хил хязгаар, талбайн хэмжээг тодорхой болгож, нийслэлийн газрын мэдээллийн санд оруулж 427,9 га талбай бүхий 7 байршилд оршуулга хийхийг зөвшөөрч, 176,5 га бүхий 6 байршилд байгаа оршуулгын газруудыг хаасан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 17
2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 460 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-8, зорчигч-2. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.