ЦЕГ-ын шуурхай удирдлагын төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэдээлэл хүлээн авах ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг сэтгэн бодох ур чадвар, яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах, мэдээлэл сонсох, сонссон мэдээллүүдийг бүртгэж авах чадвар, найруулга зөв бичих дүрмийн мэдлэг, багаар ажиллах чадвар зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулсан юм. 101 дугаарын оператуудаас цагдаагийн дэслэгч И.Жаргалцэцэг, 102 дуудлагын операторуудаас цагдаагийн ахлах дэслэгч Л.Чинбат, 103 дугаарын операторуудаас цагдаагийн дэслэгч Д.Баяржаргал нар тэргүүн байр эзлэжээ.