Чингэлтэй дүүргийн прокурор Л.Бадралт, Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга П.Батбаатар нарын 2015 оны 10 сарын 29 ны өдөр хамтран баталсан “Ломбард" хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд туслах прокурор Г.Чагдар нь дүүргийн нийт прокуроруудыг оролцуулан 1-09 хорооны хэсгийн байцаагч нартай хамтран хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон эд зүйлийг барьцаанд тавьсан эсэх, барьцаалан зээлдүүлэх газруудад бүрэн хяналтын камер суурилуулсан эсэх, барьцаалан зээлдүүлэх газрын харуул хамгаалалт шаардлага хангасан эсэх талаар холбогдох шалгалтыг хийж 2015 оны 12 сарын 09 ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороодын байцаагч нарт яриа хийжээ.
Мөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ажлын хэсгийн ахлагчаар тус зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, гишүүдээр дүүргийн прокурорын туслах Г.Чагдар, цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Р.Төмөрбаатар, 2 дугаар хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Сүмбэрхүү нарын бүрэлдэхүүнтэй “Хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагаас 2015 онд хийсэн ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх “ шалгалтыг 2015 оны 12 сарын 14, 15 ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна.