Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хуульч эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс “ХҮНИЙ ЭРХ-ХАРИУЦЛАГА” сэдвийн хүрээнд орон нутгийн хуулийн байгууллагууд болон Сайн цагаан сумын засаг дарга, Аймгийн засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Мерсикор, Хариуцлагатай залуу манлайлагч клуб, такси үйлчилгээ эрхлэгчид мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Дээрх сэдвийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой нөлөөллийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр болсон байна.
Хэлэлцүүлгийн явцад Дундговь аймгийн прокурор П.Батболд зам тээврийн хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, зам тээврийн ослоос урьчдилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн телевизэд ярилцлага өгчээ.