-
2015 оны 12 сарын 21
Голд осолдсон иргэний амийг аврав
-
2015 оны 12 сарын 21
Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээс сэрэмжил
-
2015 оны 12 сарын 21
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараахь үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Үүнд:
Явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг мэргэжлийн байгууллагууд цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах
Халтиргаа, гулгааг арилгах зорилгоор давс, бодис нөөцлөх талаар цаашид авах арга хэмжээний саналыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал танилцуулах
Гэмт хэргийн гаралт их байгаатай холбогдуулан “Хөршийн холбоо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингисийн талбайд 12 дугаар сарын 31-ний үдэш болох баярын цэнгүүнд нийт байгууллагууд идэвхтэй оролцох, баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах
Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудыг үүрэгжүүлж хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шаардлагатай тохиодолд ажиллах аюулгүй ажиллагааны бригадыг бэлэн байлгах, хяналт тавьж ажиллах
Баярын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудад хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавьж ажиллах
Баярын өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавьж ажиллах
Нийслэл, дүүргийн 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж төсвийг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд 2016 оны 1 дүгээр сард багтаан Үнэлгээний хороодыг байгуулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 21
Төрийн үйлчилгээг иргэдэд чиргэдэлгүй, шуурхай хүргэх үүднээс нийслэлийн гурван байршилд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар болсон. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд 2800 метр квадрат талбайд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах албан хаагчдаа бэлтгэх ажлыг зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд тус төвд ажиллах албан хаагчаа бэлтгэж байгаа юм. Харин нийслэлийн харьяа таван байгууллага тус төвд албан хаагчаа ажиллуулах боломжгүй гэж үзжээ. Нийслэлийн Засаг дарга ”Төрийн үйлчилгээний нэгдсэн” төвд албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлөхийг анхааруулав.
-
2015 оны 12 сарын 21
Даланзадгадчууд цэвэр, бохир усны шугамтай боллоо
Монгол Улсын Засгийн газраас аймаг бүрт дэд бүтэц байгуулах, 1000 айлын орон сууц барих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор өмнө нь Хөвс- гөл, Сүхбаатар аймгийн төвд цэвэр, бохир усны шугам сүлжээг ашиглалтад оруулаад байсан юм. Тэгюл энэ удаад Даланзадгад хотын гэр хороололд 14 км инженерийн шугам сүлжээг ашиглалтад орууллаа. Мөн тус хотын гэр хорооллын гадна усан хангамж ариутгах татуургын шугам
сүлжээг байнгын ашиглалтад байлгахаар өчигдөр залгасан байна. Ингэснээр тус аймгийн гэр хорооллын иргэд цэвэр, бохир усанд холбогдож байгаа юм. Ирэх хавраас 1000 айлын орон сууц хорооллууд барьж эхлэх юм.
-
2015 оны 12 сарын 21
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
-
2015 оны 12 сарын 21
Б.Гангаамаа Өмнөд v. Америкийн ноён оргилыг зорилоо
Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа хийхээр эх орноосоо мордлоо. Тэрбээр энэ удаа Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг болох Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962 м/ уулыг зорьж байна. Б.Гангаамаа өмнө нь 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан энэ ууланд авирч байжээ. Тухайн үед хамгийн энгийн замыг сонгож авиралт хийсэн байсан бол энэ удаа уулын хамгийн хүнд зам болох 1934 оны полыиуудын замаар авирахаар төлөвлөжээ. Түүний авиралтын хамтрагчаар Хонконгийн уулчин эмэгтэй явах аж. Эх орон, ард түмнийхээ хийморь лундааг их уулсын оргилд мандуулах уулчин маань 2016 оны нэгдүгээр сарын 16-нд эргэн ирэхээр төлөвлөжээ.
-
2015 оны 12 сарын 21
Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал “Хүний эрх” хүндэт тэмдэгээр шагналаа.
Ц.Мөнхбат нь 1985 онд УЕПГ-ын бичиг хэргийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Төв аймаг, Нийслэлийн болон УЕПГ-т прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар 30 гаруй жил ажиллахдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт тавих, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилт гаргасан тул ийнхүү шагнаж байгаагаа Комиссын дарга Ж.Бямбадорж илэрхийлжээ.
-
2015 оны 12 сарын 21
Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.
Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулатаар газар өмчлөх хүсэлтээwww.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.
Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм. Газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 21
Малчдад олгох арьс, ширний урамшууллын санхүүжилтийг Монголбанкин дахь “Малчин” дансанд байршуулсан бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн малчдын арилжааны банкин дахь дансруу шилжүүлэхээр болжээ.
Нийт 21 аймаг, нийслэлийн 54535 хоршооны гишүүнд 7.9 тэрбум төгрөгийг олгох юм байна. Тодруулбал үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бодын 159.654 ширхэг ширэнд 2 тэрбум 394 сая гаруй төгрөг, богийн 1 сая 854 мянган ширхэг арьсанд 5 тэрбум 564 сая төгрөг олгох аж. Нийт 2.4 сая арьс, ширэнд урамшуулал олгох аж. - See more at: http://www.uls.mn/10002095#sthash.K67ck5rT.dpuf
-
2015 оны 12 сарын 21
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/852 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах” журмын дагуу Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар чуулгад зохион байгуулах гэж байна. Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг Шилдэг манлайлагч, Шилдэг оюунлаг, Шилдэг бүтээлч, Шилдэг тамирчин, Шилдэг авьяаслаг гэсэн 5 номинациар тодруулна. Энэ жилийн шалгаруулалтанд сургууль, дүүргийнхээ шилдэг гэх 506 хүүхэд оролцсон байна. Дүүргийн “Оны шилдэг” хүүхдээр 45 хүүхэд шалгарч “Нийслэлийн шилдэг хүүхэд”-д нэр дэвшснээс 5 хүүхдийг шалгаруулах юм. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд, болон олны танил алдартай хүмүүс оролцож шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулна. Түүнчлэн нийслэлийн Шилдэг хүүхдээр шалгарсан 2013, 2014 оны хүүхдүүд оролцож, 2015 онд нэр дэвшсэн 45 хүүхдэд амжилт хүсэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 21
Хэвлэх үйлдвэрийн барилгыг музей болгоно
Төрийн ордны дэргэдэх хэвлэх үйлдвэрийн барилга “Таван богд” группын эзэмшилд шилжихээр болов. Өнгөрсөн сард болсон дуудлага худалдаагаар иран гаралтай Абдул Карим 24 тэрбум төгрөгийн үнэ хэлж ялагч болсон ч төд удалгүй татгалзсан билээ. Тэгвэл хуулийн дагуу дараагийн үнэ буюу 23.8 тэрбум төгрөг санал болгосон ’Таван богд” группын эзэн Ц.Баатарсайханд уг барилга шилжиж байна. “Таван богд” группээс гаргасан уг барилга, газрыг хэрхэн ашиглах талаар тайлбартаа ”Хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, “Gal¬leria Ulaanbaatar” худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлеөд байгаа. Энэ тевд Улаанбаатар хотын музейг байрлуулна. Хэвлэх үйлдвэрийн байрны арталд “Таван богд” группын эзэмшлийн газрууд байдаг. Эзэмшлийн талбайд 18 давхар цамхаг барих төсөл зураг гаргасан. Хас банк болон бусад хөрш байгууллагуудтай хамтран сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлеж байгаа” гэжээ.
-
2015 оны 12 сарын 21
Халагдсан тушаалыг гэрийнх нь хаягаар хүргүүлжээ
“Энержи ресурс” компани өнгөрс^ сарын сүүлчээр 200 орчим ажилтнаа цомхотгох тушаалыг гаргажээ. Энэ асуудлаар өнгөрсөн баасан гаригт ажилтнуудын төлөөлөл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран мэдээлэл хийсэн юм. Ажилтнуудын хэлснээр “Энержи ресурс” компани сүүлийн хэдэн сарын цалингаа өгөөгүй, хамтын гэрээг ажилчдын оролцоогүйгээр хийсэн гээд олон зөрчил гаргасныг хэлж байв. Энэ талаар тус компанийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Үнэнсайхан “Өнгөрсөн сарын 23-наас 200 гаруй ажилтныг халах шийдвэр гаргасан. Бид мэдэгдэх хуудсаа авахгүй, гарын үсэг зурахгүй гэсэн ч гэрийн хаяг руу албан бичиг илгээсэн.. Ажилтан компанийн хоорондын гэрээ ирэх сарын 4-нд дуусч байгаа. Тиймээс бид харилцан хоёр талаас нь хамтын гэрээг дахин хийх, хохирлоо барагдуулахыг шаардаж байна” гэв. Энэ талаар “Энержи ресурс” компанитай холбогдоход “Одоогоор мэдээлэл егөхгүй” гэсэн юм.
-
2015 оны 12 сарын 21
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагаас болно. Эн удаагий хуралдаанаар нийслэлийн өмчид хэдэн хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэхээс гадна газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай, “Тэжээл” дэд хөтөлбөр батлах тухай, П.Гэндэнгийн гудамжны 0,6 км автозамыг худалдаж авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.
-
2015 оны 12 сарын 21
Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ны өдрөөс эхлэх гэж байна. Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-25 хүртэл амрах аж. Харин 6-9 дүгээр ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 5-25 хүртэл 21 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл амрах юм байна.
Oрон нутгийн 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-25 хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-18 хүртэл амарна.
-
2015 оны 12 сарын 21
Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авах, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
-
2015 оны 12 сарын 20
Мөнгөний лаа
Мөнгөний хүрд хүйс хавьд оршино. Орлогыг нэмэгдүүлж, бизнесийн хөгжил, явцыг идэвхжүүлж, мөнгөн хуримтлал бий болох, санхүүгийн саад бэрхшээлийг даван туулахад тусална. Мөнгө, баялаг ба бусад материаллаг үнэт зүйлсийг татна. Төлөвлөсөн зорилгодоо хүрэхийн тулд 3 сар хүртэл хэрэглэж болно.
a) Орлогоо нэмэгдүүлж эд баялагаа тогтоохын тулд:
Тусгайлан нэг мөнгийг авч дээр нь мөнгөний лаагаа асаагаад 5 мин их хэмжээний мөнгө орж ирж байгаагаар бодоод хүйсээрээ 3 тойруулна. Ийм маягаар нийт 15 мин бодон бясалгаж 9 удаа хүйсээрээ эргүүлнэ.
Өглөө, оройд дуудаж болно. Тусгайлан авсан мөнгөө үрж болохгүй.
b) Мөнгөө цэвэрлэх:
Орсон орлогоо байнга цэвэрлэж авч байх нь мөнгө тогтох үндэс болдог. Тиймээс өдөрт орсон орлогоо нийлүүлээд цэвэрхэн салфетканд ороож тавиад дээр нь мөнгөний лаагаа 5 минут асаана. Энэ нь мөнгөнд шингэсэн шунал дэвийг цэвэрлэж мөнгөний цэвэр сайн энергийг бий болгоно.
c) Мөнгөө хүнээс авах:
Хүнд мөнгө зээлүүлээд алдсан юм уу, хүнээс авах мөнгөө дуудахын тулд урдаа толь тавиад мөнгөний лаагаа асааж хажууд нь аягатай ус тавина. Тэгээд тэр хүнээ мөнгийг чинь авчирч өгч буйгаар 15 мин бясалгаад усаа ууна.
Аура лаа
Энэ лаа нь гэрлэн биеийг цэвэрлэн энергийн алдагдлыг нөхөж гэрлэн биеийг бүтэн болгоно. Хөл, гар, цавь, суга бүгдийг тойруулан 7 хүрдээ нэг бүрчлэн 3 удаа эргүүлнэ.
Мэлмийн хүрдний лаа
Энэ хүрд нь нүд хөмсөгний хооронд байрлана. Зөн билэг, зөв мэдрэмжийг хөгжүүлж амьдралыг эерэг талаас нь харж зөв шийдвэр гаргах, мөн оюунлаг, алсын хараатай, амьдралаа зөв залахад тусална.
Ажлын лаа
Энэ хүрд нь хоолойд байрлах ба лаагаа барин бүтээх гэж буй ажлаа бүтэж байгаагаар төсөөлөн бясалгана. Ажлын хүрд нээгдсэнээр албан тушаал ахих, нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Бясалгах явцдаа лаагаа 5 мин болоод хоолойгоороо 3 эргүүлнэ. Ийм маягаар 3 удаагийн давталттайгаар хийнэ. (Нийтдээ 15 мин бодож 9 удаа эргүүлнэ.)
Зүрхэн хүрдний лаа
Энэ хүрд нь хоёр хөхний хооронд байрлана. Зүрх сэтгэл амгалан тайван болж сэтгэлийн эрх чөлөөг мэдэрнэ. Сэтгэл татах, дур булаам чанарыг өдөөж, эсрэг хүйстнийхээ сонирхлыг татахад нөлөөлж бусдын хайр хүндлэлийг хүлээнэ. Одоогийн амьдралд саад болж буй өмнөх бүтээгүй хайр дурлалаас үлдсэн сөрөг мэдээллийг устгана.
Амьдралын ноён нурууг тэгшлэх лаа
Амьдралд хань ижлээ олох, гэр бүл болоход тусалж гэр бүлийн доторх харьцааг сайжруулахад сайнаар нөлөөлж амьдралын ноён нурууг тэгшитгэнэ.
Орон гэрийн лаа
Хүний, ялангуяа өнгөрсөн хүний хувцас, эдлэл (толь, ор, ээмэг г.м.) нь сөрөг энергийг өөртөө шингээсэн байдаг. Иймээс орон гэрийг байнга энергийн цэвэрлэгээнд оруулж байх хэрэгтэй.
Энэ лаа нь орон гэрт үүссэн сөрөг муу энерги, гэрийн зовлон зүдгүүр, гай барцадыг хөөн зайлуулж гэрийн дотор халуун дулаан, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлнэ. Лааг хэрэглэхдээ цонхгүй өрөө (00, банн, харанхуй өрөө, коридор)-нөөс эхэлнэ. Өрөө тус бүрт 30 мин асааж дууссаны дараа цонх, хаалгыг нээж муу юмыг зайлуулна. 5 хоног буюу лаагаа дуустал хэрэглэнэ.
Архины эсрэг лаа
Архинд бузартах түүний дэв дон, архидан согтууруулах ундаа хэрэглэсэн газарт үүсч бий болсон хортой үлдэц, сөрөг энергийг шатааж устгах үйлчилгээтэй.
Гэр орныхоо цонхыг хааж лаагаа 30-40 мин асаана. Мөн өөрийгөө тойруулан хэрэглэнэ. Их эвдрэлтэй байранд 4-5 ширхэгийг зэрэг асаана.
Үйлийн үрийг устгагч лаа
Зовлон зүдгүүр, муу ёр, хорон санаа, хар цагаан хэл амнаас хамгаална. Лааг өрөөндөө болон хараал туссан хүний зурагны өмнө асааж тавина. Лаа нь таны өөрийн болон удмын хараал, үйлийн үрийг арилгахад тусалж шившлэг, атаа жөтөөг мохоож, танд саад болж буй хараалын гаралтай өвчин, азгүйтэл, асуудлуудыг бүрэн арилгана. Идэвхтэй үе нь хавирган сартай өдөр бөгөөд саргүй шөнө хэрэглэвэл илүү үйлчилгээтэй. Заслаа сайн, үр дүнтэй болгохын тулд 7 лааг зэрэг асааж хэрэглэнэ.
Хүүхдийн лаа
Хүүхдийн гэрлэн бүрхүүл буюу аураг хамгаалж, хар цагаан хэл ам, сөрөг мэдээллийг устгаж, хүүхдийг сэргэлэн цовоо болгоно.
-
2015 оны 12 сарын 20
Нийгэм цаг үеийн ороо бусгаа байдлаас үүдэн жил бүр 9000 гэр бүл гэрлэлтээ батлуулдагаас 3000 гаруй нь гэрлэлтээ цуцлуулж байна. Үүний цаана мэдээж хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, цаашлаад төрсөн эцэг эхээ танихгүй, ах дүү амраг садантай гэр бүл болох эрсдэл үүсч байгаа гэдгийг гэр бүл судлаач нар баталж байгаа юм.
Тэгвэл энэ байдлыг халж, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулахын тулд хүүхдийн тэтгэмж тогтоолгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Нөгөөтэйгүүр нийгмийн ороо бусгаа байдлыг далимдуулж, өөрийн үр үндэсээ хаа сайгүй цацан үүрэг хариуцлагаас мултарч буй залууст хариуцлагыг нь үүрүүлэх том алхам бол энэ тэтгэмж юм. Тиймээс хүүхдийн тэтгэмж хэрхэн тогтоолгодог тухай сурвалжиллаа. Танд хүүхдийнхээ эцэг /эх/-ээс тэтгэмжийн мөнгө авах зайлшгүй шаардлага үгүй байж болох ч хэрэв данс нээгээд хадгалчихвал хүүхдийн танд ирээдүйд хэрэг болох юм.
Хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг гэр бүлийн тухай хуулиар шийддэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод төвшинөөр бодож тооцон 11 нас хүртэлх хүүхдэд амьжиргааны баталгаажих доод төвшин буюу 192 мянган төгрөгийн 50 хувь, 11-18 нас хүртэл 100 хувиар тооцож эцэг, эхээс нь гаргуулна.
Үүний тулд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай 2 хувь нэхэмжлэл,
Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
Гэр бүлээ батлуулсан бол гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/,
18 нас хүрээгүй хүүхдийг эрүүл энх өсөн бойжиж буйг, өвчтэй бол эмчийн гаргасан тодорхойлолт,
16-18 насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт,
Хорооны засаг даргын тодорхойлолт,
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70 мянга 200 төгрөгийг Хаан банкны 5946025661 тоот дансанд тушаасан байх/ тус, тус хэрэг болох ба хэрэв нэхэмжлэгч нь өөрийн гэсэн орлогогүй бол хорооны мэргэжилтэнгээр тодорхойлолт гарган улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтой юм.
Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлсний дараа өөрийн харьяа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Шүүхээс танд 14 хоногийн дотор багтаж хариуг өгнө. Улмаар сар бүр хүүхдийн эцэг /эх/-ээс таны нэхэмжилсэн төлбөрийг гаргуулж өгөх ба үүнд нэхэмжлэгчийн оролцоо байхгүй. Хэрэв хариуцагч хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй өнжвөл шүүхээс албадан гаргуулж танд авч өгөх юм.
-
2015 оны 12 сарын 20
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны №08 тушаалаар байгуулагдсан өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр баруун болон төвийн бүсийн, зүүн болон говийн бүсийн чиглэлд замдаа гарлаа.
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэгт ХХААЯ, ЭМЯ, ЗТЯ, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнууд багтаж байгаа бөгөөд Өвөрхангай, Банхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн өчигдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Хархорин, Арвайхээр, Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт сумаар ороход өнтэй сайхан өвөл болж байна гэсэн халуун дулаан үг сонслоо.
Өвөрхангай аймгийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 292 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан, энэ өвөл нийт 15370 өрхийн 4,5 сая мал өвөлжиж байна. Өвс, хадлан тэжээлийн хувьд 27700 тн өвс, 5200 тн гар тэжээл, 520 тн ногоон тэжээл, 345 тн үйлдвэрийн тэжээл, 9220 тн хужир шүү бэлтгэжээ.
Аймгийн хэмжээнд уурын зуухнуудын засвар үйлчилгээг бүрэн хийсэн, нүүрс татан авалт 30 хувьтай, Баянтээгийн нүүрсний уурхайн хөрс хуулалт бүрэн хийгдсэн, нүүрсний чанар сайн байна. “АЗЗА” ТӨХК-ийн машин техник, хүн хүчний бэлэн байдлыг хангуулж, цаг агаарын улмаас цасанд хаагддаг АО301-АО302 улсын чанартай авто замын дагуу 2 ажлын хэсэг гарч ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Тогтохсүрэн “Энэ жил манай аймагт өвөлжилт өнөтэй сайхан байна. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангасан. Бэрхшээлтэй нэг асуудал нь Хайрхандулаан сумын хүн эмнэлэг шуурхай албаны үйлчилгээ явуулах түргэн тусламжний автомашин бүрэн зогссон, нөхцөл байдал хүнд байна. Дөнгөж сая дуудлаганд гарах автомашингүй болохоор нь аймгийн Засаг даргын тамгын газрын машиныг Хайрхандулаан сум руу хөдөлгөлөө” гэсэн юм.
Аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар алслагдмал газарт амьдардаг төрөх насны 33 жирэмсэн эхийг төв, суурин газарт байрлуулж, эхийн эндэгдэлгүй байгаа гэж Эрүүл мэндийн газрын дарга хэллээ.
Орон нутагт ажиллах үеэр тус аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн иргэдтэй уулзсан юм. Малчид ”Манай нутагт энэ жил үнэхээр сайхан өвөл болж байна. Малын амны устай, малчид ч өөрсдөө өвс, тэжээлээ боломжийнхоо хэмжээнд сайтар бэлтгэлээ. Харин баруун аймгуудын зарим нутгаар өвөлжилт их хүнд байгаа гэж сонслоо. Эдгээр малчдад Та бүхэн минь сайн тусалж, тодорхой арга хэмжээг авч өгөөрэй ” гэж өөр аймгийн малчиддаа санаа зовниж хэлж байсан юм.
Улсын онцгой комиссын Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад эхний ээлжинд Хайрхандулаан сумын хүн эмнэлгийн автомашины асуудлыг зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.
-
2015 оны 12 сарын 20
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан суманд ажиллав.
Тус аймагт 2015-2016 оны өвөл 20 сумын 104 багийн 11,859 өрхөд 3,7 сая мал өвөлжиж байна.
Гурванбулаг суманд Архангай аймгийн Хангай, Завхан аймгийн Отгон, Их-Уул сумаас 17 мянган мал орж ирсэн нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлжээ. Мөн Байдраг сумын хойд, Баацагаан сумын зүүн хойд, Баянлиг сумын ихэнх нутагт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ. Энэ нь өнгөрсөн зун зуншлага оройтсон, бэлчээрийн өвс, ургамлын ургалт гүйцээгүй, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүйгээс, мөн өнгөрсөн жил 2,6 сая байсан малын тоо 3,0 сая давж өссөн нь даац хэтрэхэд нөлөөлжээ.
Аймгийн хэмжээнд энэ жил нийт 6724 тн хадлан, 467 тн тэжээл, 483 тн гар тэжээл бэлтгэсэн байна. Аймаг, сумын нөөцөд 1250 тн өвс, 650 тн тэжээл бэлтгэхээс нийт өвсний 78 хувь, харин тэжээлийн 32,9 хувийг бэлтгэжээ.
Цасны хэмжээ тал газартаа 10-30 см зузаантай байна. Ялангуяа Байдраг суманд өдөр бүр цас хялмаалан орж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлжээ.
Өнөөдрийн байдлаар нийт 94 өрхийн 381 иргэн 5 аймагт отроор явж байна. 11 дүгээр сарын 20-ны өдөр цагийн байдал хүндэрч болзошгүй Баянбулаг, Гурванбулаг, Заг, Хүрээмарал суманд төрөлжсөн мэргэжлийн эимчийн баг томилж, үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвс үнэгүй, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулах шийдвэр гаргасныг дуулгаж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг санууллаа. Ялангуяа үнэгүй олгосон өвсийг өвөлжилт хүнд байгаа малчны хотонд хүргэх, хууль бусаар дамлан худалдаалах, борлуулахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан.
Мөн тус аймгийн Бөмбөгөр сумын хүн эмнэлэг, Баян-Овоо сумын Цагдаагийн тасагт улсын нөөцөөс автомашин олгохоор Засгийн газраас шийдвэрлэснийг аймгийн Онцгой комиссынхонд хэлсэн юм.
Аймгийн Онцгой комиссын зүгээс малчдад өвс, тэжээлийг үнэгүй болон хямдруулж өгч байгаа нь төр засгаас авч хэрэгжүүлж буй нүдээ олсон алхам боллоо хэмээн талархан хүлээн авсан юм. Яг энэ үед л малыг өвс, тэжээлээр тэнхрүүлэх нь чухлыг онцолж байлаа.
Одоогоор тус аймгийн Байдраг, Заг, Баацагаан, Баянлиг суманд өвөлжилт хүндэрч, бэлчээрийн даац хэтэрсэн, Баян-Овоо суманд цас орж хайлж, нэмж цас орсноос мөсөн ул тогтож, цагийн байдал хүндэрч эхлээд байна.
Иймд аймгийн Онцгой комисс шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлэх, ялангуяа өвөлжилт хүндэрсэн суманд байгаа жирэмсэн эх, өндөр настан, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхааралдаа авахыг үүрэг болголоо.
Одоогийн байдлаар тус аймгийн Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Гурванбулаг, Заг, Баянбулаг, Бууцагаан гэсэн 7 суманд өвөлжилт хүндэрч гуу жалгандаа 30-40 см, талдаа 10-20 см-ийн цастай, мал бэлчээрт гарахад хүндрэл учирч байна.