-
2015 оны 12 сарын 22
Арванхоёрдугаар сарын 22-нд болох үйл явдал
-
2015 оны 12 сарын 22
Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Албан байгууллага, найз нөхдөөрөө шинэ жилийн баяраа тэмдэглэж, хаа сайгүй баярын уур амьсгал оржээ.
Тэгвэл энэ үед “Pink tower” констракшн хэсэг залуусын хамтаар хотын захын хорооллын өрхийн хүүхдүүдийг баярлуулахаар сайн үйлсийн аян зохион байгуулжээ.
Хамгийн эхний айлаар Баянхошуу, Хайлаастайн дундах захын дэнж дээрх гэр хорооллын нэгэн өрх сонгогдсон байна. Тус айл ам бүл тавуулаа хэдий ч
-
2015 оны 12 сарын 22
СБД-20 Сэлхийн зам, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н зүүн замд амины Toyota Prius автомашины жолооч Г нь онхолдож жолооч Орхон аймгийн Баян-Өндөр суманд суух Г /21н, эр/ нарын 4 хүн гэмтсэн.
Жич: Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:2,18%
ЧД-19 Салхитын замд амины Samsung Эксковаторын жолооч О нь Манлай Инженер ХХК-ний /Toyota Land-Criuser/ У жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч БГД-н 10-р хороонд оршин суух У /21н, эр/ гэмтсэн.
Жич: Жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:1,66%
-
2015 оны 12 сарын 22
Улс төрийн шинжтэй гэж нэрлэгдээд буй Л.Гансүхийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж өнгөрлөө. Хувьдаа 5 тэрбум төгрөг завшсан гэх уг хэргийг шүүх хурал өчигдөр 22 цаг хүртэл үргэлжилсэн. Ингээд давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхэд анхан шатны шүүхээс оноосон 4,6 жилийн хорих ялыг нь хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан.
-
2015 оны 12 сарын 22
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс 01 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.
Нийслэлийн Ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нарт дараахь ажлыг үүрэг болгосон юм. Үүнд:
Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж, хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж, албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын талаар сургалт, семинар зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, тоо бүртгэлийн ажилд хяналт тавин ажиллах
Цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан иргэд, цэргийн үүрэгтнүүдэд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болонцэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах
Тоо бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд болон холбогдох албан тушаалтнуудыг татан оролцуулж, тоо бүртгэлийн журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах
Дүүргүүд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай мэдээ, тайлан, судалгааг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсэгт ирүүлэх
Цэргийн тоо бүртгэлийн явц, чанар, цэргийн үүрэгтнүүдийн хамралтад хяналт тавин ажиллаж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор мэдээ, судалгаа, тайланг нэгтгэн танилцуулж, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 22
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 54 настай, эмэгтэй А нь өөрийн гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-413 тоотод хурц ирмэгтэй зүйлээр биедээ олон удаа хатгагдсаны улмаас нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Уг хэрэгт талийгаачийн охин Б-г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Энэ эрүүгийн хэрэгт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна.
-
2015 оны 12 сарын 22
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Хиншүү хярвас гаргах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.
-
2015 оны 12 сарын 22
2015 оны 12 дугаар сарын 21-ний 20 цагаас 12 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 21
Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Ц.Бямбацогт, Тахарын Ерөнхий газрын, Тэргүүн тахар А.Азбаяр, Тахарын Ерөнхий газрын, дэд дарга Б.Батзориг, Тахарын Ерөнхий газрын, хуягласан хүргэлтийн дарга С.Хаш-Эрдэнэ нарыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Тахар болон Прокурорын байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, Тахарын албаны тухай хуулийн хэрэгжилтийн явц байдал, илэрч буй зөрчил, дутагдал түүнийг арилгуулах арга замын талаар ярилцлаа.
Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын заавар”-ыг хэрэгжүүлэх талаар Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Ц.Бямбацогт тодорхой үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын явцад Шүүхэд бүрт байдаг ялтныг тусгаарлан байрлуулж байгаа түр саатуулах байрны эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас хүний эрх зөрчигдөж байгаа асуудал, Улсын яллагчийн хамгаалалтын асуудал, Орон нутгийн прокурорын газрын байрыг хамгаалалтанд авах, Прокуророос хавтаст хэргүүдийг шүүхэд хүргэх үеийн хамгаалалтын асуудал, Тахарын албаны албан хаагчдын тусгай хэрэгсэл хэрэглэх талаар заавар, журам боловсруулж ажиллах, Прокурорын хяналтаас оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, Тахарын албанаас Прокурорын байгууллагад сар бүр ирүүлж байгаа бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг 2016 оны төлөвлөгөөнд тусгаж хамтран ажиллахаар хэлэлцэж тохиролцлоо.
-
2015 оны 12 сарын 21
Автозамыг нийслэлийн өмчид худалдан авахаар боллоо
-
2015 оны 12 сарын 21
Налайх дүүрэгт барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авав
-
2015 оны 12 сарын 21
Хэнтий аймгийн Прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь хууль тогтоомжинд хэрхэн нийцэж байгаа талаар шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч нараас захиргааны шийтгэл оногдуулсан 519 материалыг хянаж 12 шийтгэврийг өөрчилж, 2 албан хаагчийн хууль зөрчсөн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж аймгийн Цагдаагийн газарт хүргүүлжээ. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, хууль хэрэглээний талаар цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч нарт сургалт зөвлөгөөн хийсэн байна.
-
2015 оны 12 сарын 21
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газар, Сум дундын шүүх хамтран шинээр томилогдсон прокурор, туслах ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг дадлагажуулах зорилгоор Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол батлаж, шүүхэд шилжүүлсэн хэргийн шүүх хуралдааныг тус сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалан нээлттэй зохион явууллаа.
Тус нээлттэй шүүх хуралдаанд Бор-Өндөр дэх сум дундын шүүхийн шүүгч нар болон туслах ажилтнууд, Сум дундын прокурорын газрын ахлах прокурор, хяналтын прокурор туслах ажилтнууд, цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар оролцож хэргийг хэлэлцэж дууссаны дараа хамтарсан ярилцлага хийж Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Т.Болормаа, прокурорын газрын ахлах прокурор М.Энхбаатар нар хуулийн байгууллагуудын ажилтнуудад хандаж цаашид анхаарч ажиллавал зохистой асуудлын талаар мэдээлэл хийжээ.
-
2015 оны 12 сарын 21
Шинэ жилийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулав
-
2015 оны 12 сарын 21
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулж байгаа аж.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьж байна.
-
2015 оны 12 сарын 21
Таван богд дэнчингийн төлбөр тушаажээ
-
2015 оны 12 сарын 21
Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах үүргийн хүрээнд Зайсан, Нисэх, Богд уулын арын замд явуулын бригад 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, түүвэр цэвэрлэгээ хийв. Эдгээр газарт 20 тонн цас хайлуулах бодис цацжээ. Мөн байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайн хог, цас мөс цэвэрлэгээг тогтмол хийлгэх ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-ын 61, 63 дугаар тогтоолоор баталсан журмаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байгууллагуудад ”Гахай” наалт, сайн биелүүлсэн байгууллагуудад ”Инээмсэглэл” наах ажлыг хийж эхлээд байна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнууд энэ сарын 16-ны өдөр Боловсролын их сургуулийн автобусны буудлаас Бээжингийн гудамжны 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэв. Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж, Олимпийн гудамж, Намянжугийн гудамж, Сансар, Дамбадаржаа, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу, Хувьсгалчдын гудамж, Гэсэр, алслагдасан замууд болох 22-ын товчоо, Санзай, Био комбинат, Өлзийт, Шувуун фабрик зэрэг газруудын автобусны буудал болон явган зам, замын нуухны цэвэрлэгээг цас орсон тухай бүрт гараар болон цас түрэгч багажаар, мөстөж хөлдсөн хэсгийг цэвэрлэсэн байна.
-
2015 оны 12 сарын 21
Нийслэлийн хэмжээнд 2015 оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Дээрх үзүүлэлтийн дагуу дүгнэлт хийж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор “Нийслэл-Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилж байсан 259 оргодол этгээдийг тогтоож, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 428 хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 455, ажиллагааны явцад 915 хэргийг тус тус илрүүлэв. 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар өсчээ.
-
2015 оны 12 сарын 21
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа Мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгууллаа. Мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллоготой хамтран хашаа худгийн тооллого, гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэлийг шинэчлэн хийж байна. Энэ онд нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 345.5 мянган толгой мал тоологджээ. Үүнээс Багануур хамгийн их малтай дүүргээр бүртгэгдэв. Харин мал, тэжээвэр амьтдын тооллогын онлайн програмд 1144 малчин өрх, 3940 мал бүхий өрхийн 268.8 мянган толгой малын мэдээллийг оруулаад байна.
-
2015 оны 12 сарын 21
Голд осолдсон иргэний амийг аврав