-
2015 оны 12 сарын 22
Тэтгэлэг олгодог байгууллагуудад талархал илэрхийлэв
-
2015 оны 12 сарын 22
Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн ИТХ, түүний ажлын албаны хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд Хурлын төлөөлөгчид, бусад албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан дүнгийн талаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад Зөвлөмж хүргүүлэв.
Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна. Хурлын тэргүүлэгчид 2014 онд 231 тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар 190 тогтоол гаргасан байхад тэдгээрт оролцсон Тэргүүлэгчдээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн” тухай мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргуулж аваагүй байв. ИТХ-ын даргын 2015 оны 46 захирамж, ажлын албаны даргын 2015 оны 104 тушаалтай танилцахад үнэлгээний хороо, ажлын хэсэгт томилогдон ажилласан, дээрх хуулийн дагуу мэдэгдэл, тайлбар гаргавал зохих 50 албан тушаалтнаас 10-аас бусад нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй зэрэг зөрчил илэрчээ.
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 01/01 дугаар тогтоолоор Цэндийн Сандаг-Очирыг Нийслэлийн хурлын төлөөлөгчөөр, Багануур дүүргийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн жагсаалтаар дүүргийн Хурлын төлөөлөгчөөр тус тус баталж, бүрэн эрхийг зөвшөөрсөн нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянан нягтлах шаардлагатай байгааг Зөвлөмжид дурджээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаас хүсэв.
-
2015 оны 12 сарын 22
Чингис хааны зурагтай үнсний сав худалдаалахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хориглолоо. Үндэсний бахархалт хүний дүрслэл бүхий тамхины үнсний савны зориулалттай бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэж худалдаанд гаргахыг хориглолоо.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргасан эдгээр шийдвэрүүдийг томоохон дэлгүүр худалдааны төвүүд хүлээн авч, хуулийн дагуу ажиллахаа мэдэгджээ. Хойшдоо энэ мэт алдаа гаргахгүй байхыг ШӨХТГ-аас бусад худалдаа наймаа эрхлэгч, үйлдвэрлэгч нарт сануулж байна.
-
2015 оны 12 сарын 22
Улаанбаатар хотын цагдаагийн газар 2015 онд хийж гүйцэтгэсэн ажил, алдаа, оноо, амжилт бүтээлээ дүгнэн, тайлагнаж, хамт олноо хошуучлан ажилласан шилдэг газар, хэлтэс, алба хаагчдыг шагнаж, урамшуулах үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт ”Соёлын төв өргөө”-нд зохион байгуулагдах тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
-
2015 оны 12 сарын 22
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллаад иржээ. Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар зургаа нь өвөлжилт хүндэрсэн байна. Түүнчлэн Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см хүрснийг ажлын хэсгийнхэн мэдэгдлээ. Аймгийн хэмжээнд сүүлийн гурван сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваа, замыг хаасан байна.
-
2015 оны 12 сарын 22
Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт маргааш эхэлнэ. Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ноос ирэх сарын 25 хүртэл амрах аж. Харин 6-9 дүгээр ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 5-25 хүртэл 21 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл амрах юм.
Oрон нутгийн 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 1 хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-25 хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-18 хүртэл амарна.
-
2015 оны 12 сарын 22
Хэнтий Аймгийн прокурорын газраас Нэгдүгээр тойргийн Тахарын албаны Хэнтий аймаг дахь хэсэгтэй хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийжээ.
Зөвлөгөөнд аймгийн прокурор, орлогч прокурор, туслах прокурорууд болон Нэгдүгээр тойргийн Тахарын албаны Хэнтий аймаг дахь хэсгийн дарга, алба хаагчид оролцсон байна.
Тус зөвлөгөөнөөр Тахарын хэсгийн гүйцэтгэж буй яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах талаар явуулсан үйл ажиллагаа, түүний үр нөлөө, гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, аймгийн Прокурорын газар, Тахарын хэсгийн хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар тус тус хэлэлцэж цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар “ЗӨВЛӨМЖ” гаргасан байна.
-
2015 оны 12 сарын 22
асгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д өөрчлөлт орууллаа.
Энэ тогтоолоор 21 аймгийн бүх сумдын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн боловч Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, төсөл сонгон шалгаруулалт, түүний хэрэгжилтэд тавих хяналт сул байгаагаас сангийн хөрөнгө зорилтот бүлэгт хүрч чадахгүй, зориулалтын бусаар олгогдох дутагдал байсан. Иймд тус сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хяналтыг сайжруулах зорилгоор мэргэжлийн, төрийн бус байгууллага болох “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны төлөөллийг Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон хяналт тавих ажлыг хэсэгт оруулдаг байхаар шийдвэрлэлээ.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” төрийн бус байгууллага нь 24 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй байгууллага юм. Тус байгууллагын төлөөллийг Сум хөгжүүлэх сангийн зөвлөл, ажлын хэсэгт оруулснаар сангийн хөрөнгийг оновчтой зарцуулах, хяналтыг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих олон талын ач холбогдолтой гэж үзжээ.
-
2015 оны 12 сарын 22
Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 29-нд дуусах байсан ч тус өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” тохиож байгаа тул 30-ны 12.00 цагт хаахаар боллоо. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулж байна.
Газар өмчлөх өргөдлийг www.umch.ub.gov.mn цахим хуудсаар авч байна. Өмнө нь газар өмчлөх өргөдөл илгээж байсан иргэд өөрийн регистрийн дугаар болон анх бүртгүүлэхэд нь өгсөн нууц дугаарыг ашиглан дахин өргөдөл илгээх боломжтой юм. Харин шинээр бүртгүүлж байгаа иргэд бүртгүүлэх хэсэгт дарж, өргөдөл бөглөх хэсгийг дарж, бүх асуултыг бөглөн илгээх юм. Энэ удаагийн газар өмчлөлийн нэг онцлог нь иргэд ухаалаг утасны “Газар өмчлөл” аппликейшнээр дамжуулан өргөдөл өгөх боломжийг бүрдүүлээд байна.
-
2015 оны 12 сарын 22
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га бүхий талбайг нөөцөд авлаа гэж Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Ц.Мөнхтөр хэлэхдээ, ”Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Тост, Тосон бумбын нурууг нөөцөд авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Нөөцөд авна гэдэг нь тус бүс нутагт хайгуулын лиценз олгохыг зогсооно гэсэн үг.
Мөн өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлах юм” гэлээ.
-
2015 оны 12 сарын 22
Увс аймгийн прокурорын газраас санаачлан Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/01 дугаартай үүргийн хэрэгжилтийн талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр Цагдаагийн газартай хамтран “Түдгэлзүүлсэн хэргийг илрүүлэн шийдвэрлэх” аяныг үр дүнтэй зохион явуулан хамт олноо манлайлан ажилласан прокурор, мөрдөн байцаагч нарыг шагнаж урамшуулсан байна.
Уг уралдаанд Цагдаагийн газраас 1-р байрт Мөрдөн байцаагч д/ч О.Сүхбаатар ахлагчтай хэсгийн хамт олон, 2-р байр мөрдөн байцаагч д/ч Д.Алтангэрэл ахлагчтай хамт олон, 3-р байр мөрдөн байцаагч а/х Ч.Нансалжав ахлагчтай хамт олон шалгарч Аймгийн прокурорын Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, мөн Цагдаагийн газраас хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Төгсөөг Баярын бичиг, үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж урамшуулжээ.
-
2015 оны 12 сарын 22
ЯАРМАГИЙН ТҮР ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАЖ ДУУСЛАА
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
2015-12-22 11:01:49
Энэ сарын 02-ны өдөр Яармагийн түр гүүрэн дээр “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, ”Алтай констракшн” ХХК-ийн Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зам тээврийн ослоос болж 7 хүн гэмтэж, гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн юм.
Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу гүүрийг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн. Тус гүүрийг засварлаж дууссан бөгөөд өчигдөр хөдөлгөөнийг нээв. Одоогоор ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу Яармагийн түр гүүрийн засварын ажилд зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 22
“ЗӨВ АМЬДРАХ УХААН” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД 40 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОВ
-
2015 оны 12 сарын 22
:БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, ТБД андуудын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч нь явган зорчигч 49 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.
СБД-ийн нутаг Сэлхийн зам, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н зүүн замд T.Prius маркийн Г жолоочтой авто машин онхолдож жолооч 21 настай эрэгтэй Г нарын 4 хүн гэмтсэн. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
-
2015 оны 12 сарын 22
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 366 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 296 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-9, зорчигч-5. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 3, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 12 сарын 22
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад зорчиж явсан манай улсын иргэн Б нь гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Тэрээр Hyunday Galloper маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал нь албан хаагчдад сэжиг төрүүлсэн аж. Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын боомтын тасгийн дарга Б тухайн зорчигчийн баримт бичигт нарийвчилсан шалгалт, ярилцлага хийхэд МP-654 cal.4.5 мм маркийн Т1501798, Т15017992, Т15017805 сери дугаарын гурван ширхэг хийн буу авч явсныг албаны өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна. Зөрчил гаргасан тухайн иргэн болон тээврийн хэрэгсэлд ТЕГ, ГЕГ-аас үргэлжлүүлэн гүнзгийрүүлсэн үзлэг шалгалтыг явуулж байгаа аж.
-
2015 оны 12 сарын 22
Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Л гэдэг залуу учир битүүлгээр нас барсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан юм. Түүний амиа алдсан шалтгааныг ар гэрийнхэн нь болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан уул уурхайн компаниудтай холбоотой хэмээн сэжиглэж байгаа юм. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан амь насаа алдсан хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тушаал гаргажээ. Ингээд Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тэд энэ өдрүүдэд Өмнөговь, Хөвсгөл аймгуудад ажиллаж байгаа юм байна.
-
2015 оны 12 сарын 22
Яармагийн гүүрний засварын ажил дуусч, өчигдөр 18.00 цагаас хөдөлгөөнийг нээжээ. Тус гүүрнийг зам тээврийн ослын улмаас хаасан юм. Тодруулбаол, Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Яармагийн гүүрэн дээр “Эрдэмтранс” ХХК-ийн Hyundai Aerocity автобусны жолооч А нь Kia Bongo автомашинтай мөргөлдөж, 7 хүн гэмтсэн зам тээврийн ослоос болж уг түр гүүрний тулгуур даацанд гэмтэл учирсан. Гүүрийг засч хэвийн байдалд оруулахад шаардлагатай 77 сая төгрөгийг ослын буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болсон талаар бид өмнө мэдээлсэн. Одоогийн байдлаар ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.
-
2015 оны 12 сарын 22
Шүүх байгуулах тухай хуулиар, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг тус тус байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх; 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн билээ.
Мөн уг маргаантай агуулгын хувьд адил маргааныг хянаж эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байгаа болохыг мөн Үндсэн хуулийн цэц дүгнэж байв. Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд тогтоолоор хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн боловч түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьжээ.
Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд түүнийг хүлээн авч холбогдох тогтоолоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлээд байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас баталсан Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болсон байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 22
Өнөөдөр өглөө Замын цагдаагийн алба хаагчид нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн 92 37 УБН улсын дугаартай МАZ 215067 маркийн автобусыг зогсоон шалгахад, жолооч Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжэ