Орон сууцны 8 хувийн зээл зогсох нь гэх айдас иргэдийн дунд байсан. Учир нь Засгийн газраас энэ оны төсвийн тодотголд нийгэм рүү чиглэсэн олон төсөл хөтөлбөр, хөнгөлөлтийг зогсоохоор тусгасан байсан юм.
Саяхан эдийн засагчид чуулж орон сууцны ипотекийн зээлийг зогсоох нь зүйтэй гэдэг саналд нэгдэснээ илэрхийлж байсан билээ.
Үүнийг сонссон иргэд удахгүй орон сууцны зээлийг зогсоох нь гэж бодож байлаа. Тэгвэл тус зээлийг зогсоохгүй гэдгээ Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр албан ёсоор мэдэгджээ.
“Энэ Засгийн газар найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ. Одоогоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Сард төлөх төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Ямар хэлбэрээр найман хувийн зээлийг олгох вэ гэдэг нь удахгүй тодорхой болоод эхэлнэ”
Тэрээр “Энэ Засгийн газар найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ. Одоогоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Сард төлөх төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Ямар хэлбэрээр найман хувийн зээлийг олгох вэ гэдэг нь удахгүй тодорхой болоод эхэлнэ” гэж хэлжээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд найман хувийн хүүтэй ипотекийн зээлnau хэрэгжүүлснээр 80 мянга орчим өрх орон сууцтай болсон билээ. Гэвч МАН-ын нэр бүхий гишүүд ипотекийн зээлийг зогсоох ёстой гэсэн байр суурийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр нэг бус удаа илэрхийлж байсан ч салбар хариуцсан сайд нь ийнхүү мэдэгдэж олон нийтийг тайвшрууллаа.
Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгож байгаа ч хамрах хүрээг нь багасгаж зээлийг y, хумиж эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа. Эдийн засаг хүндрэлтэй үед банкууд зээлийн нөхцлөө өндөрсгөж тоог нь багасгах нь мэдээж. Харин Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж иргэдээ орон сууцтай болгох нь олныг хүлээлгэсэн асуудал болоод байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)