Солонгосчууд хүүхдийн боловсролд нэгэн шинэ бодлогыг нэвтрүүлэхээр туршиж эхэлсэн байна. Сөүл хотын Боловсролын газраас туршилтын журмаар хэрэгжүүлэхээр болсон бодлого нь 1, 2 дугаар ангийн хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөхүй байх ажээ.
Тус улсын Боловсролын газрын дарга "Сурагчид сургуульд сурч байхдаа олж авч чадаагүй мэдлэгийг сургуулиас гадуурх төрөл бүрийн төлбөртэй дамжаанд сууж, нэмэлт хичээлээр авч байгаа нь түгээмэл болжээ. Гэвч улсын сургуулийн бодлого бол сурагчдад, төлбөртэй дамжаанд суун олж байгаа тэр мэдлэгийг олгож байх ёстой газар юм. Тиймээс энэ байдлыг одооноос эхлэн засахын тулд дөнгөж сургуульд орж байгаа 1,2-р ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй байхаар шийдвэр юм. Учир нь тэд Солонгос үсэг цээжлэх, унших, бичих аргыг заалгаад 1-р ангид ордог. Тэднийг бага ангиас нь эхлэн гэрийн даалгавар хийхээс залхдаг болгох биш, харин бага наснаасаа эхлэн гэртээ бие даан хичээлээ давтаж сурах дадлага сургах нь чухал юм" хэмээжээ.