-
2015 оны 12 сарын 23
Монгол Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаан 2015 оны 1-дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар Прокурорын мэргэжлийн зэрэг тогтоох шаардлага, Прокурорын сургалтын хөтөлбөр, Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох аргачилсан заавар, Хэргийн тооллого хийх журмын төслийг болон 2015 оны тэргүүний прокурор шалгаруулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 “Зэрэг дэв олгохдоо албан тушаалын ангилал, ажилласан хугацаа, мэргэшлийн түвшинг харгалзана“ гэж заасны гадна мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ”Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн шалгаж, дүгнэх Улсын Ерөнхий прокурор толгойлсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана“ гэж заасан хуулийн эдгээр заалтын хүрээнд прокуроруудад мэргэжлийн зэрэг тогтоож, улмаар тухайн мэргэжлийн зэрэгт нийцсэн цалингийн нэмэгдэл байж болох асуудлын талаар Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат танилцууллаа. Энэхүү асуудлыг нарийвчлан судлаж, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллахаар зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
Прокурорын Сургалтын төвөөс боловсруулсан “Прокурорын сургалтын хөтөлбөр”-ийн төсөлд зааснаар прокуророор 4 жил хүртэл ажилласан, 4-өөс дээш жил ажиллаж байгаа гэсэн 2 шатлалтайгаар прокуроруудыг сургалтанд хамруулж, жилд нийтдээ 184 цаг, 23 кредит цагийн сургалт явуулсан байхаар тусгасан байна.
Түүнчлэн прокурорын сургалт нь нэгдсэн сургалт, салбар эрх зүйн сургалт, цахим бүртгэлийн сургалт, дадлагажуулах сургалт гэсэн хэлбэртэй байхын зэрэгцээ зөвлөлийн гишүүдээс гаргасан саналын дагуу ажлын байрны буюу зорилтот сургалт гэсэн хэлбэртэйгээр сургалтыг зохион байгуулж байхыг “Прокурорын сургалтын хөтөлбөр“-т тусгахаар тогтов. Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох аргачилсан заавар, Хэргийн тооллого хийх журам”-ын төслүүдийг тус тус хэлэлцэж баталлаа.
Зөвлөлийн хуралдаанаар 2015 онд эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гаргаж ажилласан прокуроруудыг шагнаж урамшуулахаар тогтов.
-
2015 оны 12 сарын 23
S Outlet’s дэлгүүрийн үйлчлүүлэгч эмэгтэй тус газрын хоёр нохойд уржигдар оройн 19.00 цагийн үед уруулсан хэрэг гарчээ. Энэ талаар хохирогч иргэн “Пээш энэ нохойг яаж сургаад яргачин болгочихдог байна аа. Урд нь хүн урсан гээд цагдаад тэмдэглүүлсэн ч ямар ч арга хэмжээ аваагүйгээс болж дахин хүн урсан байна. Нохой нь хүн урчихаад байхад хохино гээд эзэд нь сууж байх юм. Урсан ч гэж, биеийнх нь зарим хэсгийг өм хазаж идсэн байна. Бүр куртканых нь халаасанд байсан утсыг хүртэл соёо нь ороод хага хазчихсан. Энэ чинь хүний амь нас, эрүүл мэндийн талаарх асуудал шүү дээ. S Outlet’s дэлгүүр хаах цаг нь болоогүй, дөнгөж 19 цаг болж байхад банхар, боксер 2оо сул тавиж хүн бариулсан аймшигт явдал гарсан байна. Уруулж хазуулаад орилж чарлаад амь тэмцэж байхад хэн ч гарч ирж туслаагүй, түргэн ч дуудаж өгсөнгүй. 102 бүр хүний амин чинээ тоосонгүй 103 руугаа л ярь гэсэн. Маш ихээр цус алдсан болохоор аминд нь ч хүрэх магадлалтай байсан шүү дээ...
Энэ аймшигт нохдын эздэд хариуцлага тооцох хэрэгтэй биз дээ? Нохдоосоо ч дор сэтгэлгээтэй тэр хүмүүст хариуцлага тооцуулж, бусаддаа анхааруулга болгож болгоомжлуулах зорилгоор энэ постыг шэйр хийгээрэй найзуудаа.
S Outlet’s дэлгүүрийнхний хүн чанар хаа байна аа” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Үнэхээр ч тус дэлгүүрийн хашаанд уяатай ноход байдгийг үйлчлүүлэгчид нь мэдэх биз. Үйлчилгээний байгууллага үүдэндээ ноходтой байх, ноход нь үйлчлүүлэгчдийг айлгах, эрүүл мэндэд нь халдах эрсдэлийн талаар бид эргэн мэдээлэх болно.
-
2015 оны 12 сарын 23
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2015 онд хийсэн ажлаа өнөөдөр дүгнэн хэлэлцлээ. Авлигатай тэмцэх газар 2015 онд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, мэдээлэх, хянан шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргээ хангалттай түвшинд хэрэгжүүлж ажилласан талаар тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням мэдээллээ.
Тайлангийн хуралд Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр “Ирэх онд эрүүл мэндийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү явуулах шаардлагатай. Та бид улс орон, ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэхэд анхаарч ажиллая. Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдал байгаа ч албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр 2016 онд улам үр бүтээлтэй ажиллах болно” гэсэн бол Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир “Хяналт шалгалтын чиглэлээр манай ажилтнууд тун ачаалалтай ажилласан. Цаашид бид цахим гарын үсгийн системийг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын амьдралын хэв маягийг судлах, нуугдмал хөрөнгийг илрүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болно” гэлээ. Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн мэдлэг, боловсролоо улам бүр дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд уншиж, ажил албандаа бүтээлчээр ашиглахыг байгууллагын албан хаагчдад зөвлөв.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “2015 он амаргүй жил байлаа. Ирэх он биднийг улам ч их сорино. Албан хаагчид дор бүрнээ санаачилгатай, эрч хүчтэй, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай. Манай улсад авлигын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна. Гэхдээ энэ нь бид алдаа гаргасан юм уу, эсвэл ажиллахгүй байгаа гэсэн үг биш. Улс төрийн нөхцөл байдал, төрийн албаны томилгоо зэрэг асуудал нөлөөлж байгаа. Ирэх онд төсвийн хэмнэлттэй горимын дагуу ажил албаа илүү хэмнэлттэй, үр дүнтэй, мэдээллийн технологийг түлхүү ашиглаж гүйцэтгэхэд албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой” гэж хэлэв.
Хурлын төгсгөлд 2015 онд бусдыгаа манлайлан ажилласан Б.Бат-Олзвой, О.Амарзаяа, Г.Жамц, Э.Батбаяр, Г.Ганбаатар, Ч.Жаргалбаатар, Б.Бат-Отгон, Б.Тэрбиш нарын албан хаагчдыг Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар шагнаж урамшууллаа.
-
2015 оны 12 сарын 23
Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтаар “Мөнхийн түншлэл” ХХК-ний БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савлагдсан цэлцэгнүүр нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-н 10.3.1 дах заалтыг зөрчиж байгаа нь тогтоогдсон тул “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хүнсний сүлжээнээс татан авалт хийлэгхээр шийдвэрлэж, 444 хайрцаг бүтээгдэхүүнийг битүүмжлэн, худалдаалтыг зогсоож, тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторын шинжилгээнд хамрууллаа.
Иймд ард иргэдэд тус бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
-
2015 оны 12 сарын 23
Өнгөрсөн сарын эхээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан. Улмаар Г.Шийлэгдамба сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн юм. Харин Г.Шийлэгдамбын бие эрс муудаж, П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-нд Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулснаас хойш яг нэг сар өнгөрч байгаа. Түүний биеийн байдал муудаж ,зүрхний цусан хангамжын дутагдалд орсны улмаас сүүлийн долоо хоног хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.
Түүний биеийн байдал эрс муудсаар байсан тул яаралтай гурав дахь шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх нарийн мэргэжилийн эмч нарийн дүгнэлт гарчээ. Ийнхүү өчигдөр орой түүнийг Хорих 461-р ангийн эмнэлгээс Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн эмчилгээ хийж эхэлсэн гэсэн мэдээлэл ирлээ.
- See more at: http://www.unen.mn/content/57405.shtml?alias=#sthash.AXLcR0H4.dpuf
-
2015 оны 12 сарын 23
62 жолооч журамлуулжээ
-
2015 оны 12 сарын 23
Нийслэлийн 2015 оны “шилдэг хүүхэд”-үүд тодорлоо
-
2015 оны 12 сарын 23
Өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүх дээр ШӨХТГ-аас гаргасан өргөдлийг авч хэлэлцэх шүүх хурал болно. “Банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус учир шимтгэлээ иргэдэд буцаан олгох ёстой” гэж ШӨХТГ үзсэн байдаг.
Ингэснээр анхан шатны шүүхээс ”нэг хувийн шимтгэл авах нь хууль бус” гэсэн шийдвэр гаргаж байсан. Гэвч энэ асуудал Дээд шүүх дээр очсоны дараа энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байдаг. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Тиймээс ШӨХТГ-аас дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж үзэн давж заалдахаар болоод байгаа хэдэн сарын өмнө мэдэгдэж байсан. Тэрхүү давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүхэд болохоор товлогдсон байна.
-
2015 оны 12 сарын 23
Монгол Улсын хучин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх...” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ.
Орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын эдийн засгийн үндэс болсон орон нутгийн өмчийг үгүй болгож зөвхөн төрийн өмч болгох зорилго бүхий аймаг, нийслэл болон бусад орон нутгийн ИТХ нутгийн захиргааны байгууллагуудаас санал аваагүй хуулийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад байна.
Орон нутгийн бие даан хөгжих бодлогын амин сүнс нь хуулиар олгогдсон орон нутгийн өмч байдаг. Орон нутаг нь өөрийн өмч түүнийг захиран зарцуулах эрхэд тулгуурлан бие даан хөгжиж, эдийн засаг, төсвийн асуудлаа зохицуулж ирсэн билээ. Өмч гэдэгт газар байшингаас гадна нийтийн эзэмшлийн зам талбай, мод, хашаа, хайс, инженерийн дэд бүтэц гэх мэт байнга өргөжин тэлж байдаг эд хөрөнгө ч багтдаг ба өмчийн болон бусад эрх, биет бус зүйл ч багтдаг билээ.
Асар уудам өргөн нутагт тархан байрласан Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тогтолцоог нэг гарт төвлөрүүлэх нь туйлын буруу зүйл гэдгийг манай өнгөрсөн түүх харуулдаг бусуу. Тэгээд ч цаашид загвар болгохоор сонгон авч буй хот-улсын өмчийн менежмент нь манай улсад тохирохгүй гэж бид үзэж байна.
Та бүхнийг уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээсээ өмнө орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудаас санал авахыг дахин УРИАЛЖ байна.
-
2015 оны 12 сарын 23
Увсын 16 суманд өвөлжщпг хүндэрчээ
-
2015 оны 12 сарын 23
Хийн түлшийг татвараас чөлөөлнө
-
2015 оны 12 сарын 23
Монгол Улсын хэмжээнд 2015 онд нийт 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Энэ онд аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оныхоос 4.5 хувиар, бэртсэн, өвчилсөн, түлэгдсэн хүний тоо 56.7 хувиар тус тус буурчээ. Харин онцгой байдлын албаны албан хаагчдын аварсан хүний тоо 11.3 хувь, аварсан эд хөрөнгө 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-
2015 оны 12 сарын 23
Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 22-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 23-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4398, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 147, зөрчлийн 1142, Зам тээврийн ослын 383, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 75-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 23
ЦАХИМ ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН 5 ДУГААР ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-12-23 10:00:38
Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.
www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.
Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм. Газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 23
Сураггүй болсон таван иргэнийг эрэн хайж байна
Түгээх
2015-12-22 17:32:53 - Орон нутаг
govialtaiЗавхан аймгийн Улиастай сумын нутгаас Говь-Алтай аймгийн чиглэлд Т /39 настай, эрэгтэй/, иргэн Д /39 настай, эмэгтэй/ нялх хүүхдийн хамт, иргэн А /59 настай, эмэгтэй/, 20 орчим насны залуу, нэр нь тодорхой бус нийт 5 хүн 2015.12.20-ны өдрийн 18:00 цагт 32-45 ЗАН улсын дугаартай “УАЗ” маркийн автомашинаар гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг 2015.12.21-ний өдрийн 21:38 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.21-ний өдрийн 23:25 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
-
2015 оны 12 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/983 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Чулуут рашаан” ХХК-д 120 метр квадрат газрыг, “Батнам” ХХК-д 280 метр квадрат газрыг, “Сорогзон” ХХК-д 5235 метр квадрат газрыг эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмших эрх олгов.
Газар эзэмших эрх нь баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 23
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийүүштэй. Эл өдөр бурхныг тахих, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
-
2015 оны 12 сарын 23
2015 оны 12 дугаар сарын 22-ны 20 цагаас 12 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 22
Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны төв болон тэдгээрийн харьяа байгууллагын 2015 онд шинээр томилогдсон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 51 эрх бүхий албан тушаалтанд “ЭБАТ-тай ярилцах цаг” ээлжит сургалтыг зохион байгуулав.
Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн мэдүүлэх хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан шинээр томилогдсон ЭБАТ-уудад арга зүйн зөвлөгөө өгч, “ЭБАТ-ы эрх, үүрэг, хариуцлага”, “Албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон Ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдэгдэл, тайлбар гаргуулах тухай арга зүй”, “2016 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах асуудал”, “Албан тушаалтнаас ХАСХОМ гаргуулах тухай”, “ХАСХОМ-ийн мэдээллийн систем”-ийг ашиглах тухай”, ”Албан тушаалтны ХАСХОМ-ийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журмын талаар” зэрэг сэдвээр мэдээлэл, танилцуулга хийв.
-
2015 оны 12 сарын 22
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр бүхий албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа.
Шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн тул холбогдох албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт албан бичгийг хүргүүлэв.
Түүнчлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтан өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 1, 2 дугаар зэрэглэлийн бүсчлэлд хамаарах газруудад 0.07-5 га хүртэл талбай бүхий 3-14 тооны газар эзэмшиж, өмчилсөн, цаашилбал бусдад худалдан борлуулж байгаа нь албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон гэр бүлийн гишүүд, өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэж байх тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар тус газрын дарга Ш.Төмөрбаатарт албан бичиг хүргүүлж анхаарууллаа.