Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 12 жилийн дараа шинэчлэн, өнгөрсөн хавар батласан.
Энэ хууль нь одоо чуулганаар хэлэлцээд буй Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан юм. Уг хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр байсан ч Засгийн газраас уг хуулийг эргүүлэн татсан юм.
Тэгвэл Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн иргэний нийгмийн төлөөлөл жагсаал зохион байгуулахаар болжээ. Уг жагсаал маргааш буюу есдүгээр сарын 3-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох ба энэ үеэр лаа асааж гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэх юм байна.
Сэтгэгдэл (8)