Архангай аймгийн Булган сумын Зуунмод баг Хардаг хад гэдэг газар Баянхонгор аймаг ... суманд суух 45 настай, эрэгтэй Б гэгч самар түүж байгаад модноос унаж нас барсан байна. Хэргийг 09-р сарын 01-ний 17:05-д цагдаагийн байгууллага бүртгэн авч, шалгаж эхэллээ. Ийнхүү найм, есдүгээр сарын байдлаар иргэд түүхий самар зөвшөөрөлгүйгээр түүж яваад бэртэж гэмтэн, амиа алдах тохиолдол гарсаар байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас самрын болц гүйцэхээр хуулийн дагуу түүж, хэрэглэхийг санууллаа. Мөн зөвшөөрөгдсөн хугацаа буюу аравдугаар сарын 15-наас өмнө самар түүсэн иргэдийг хуулийн дагуу торгох арга хэмжээ авч байгаа гэдгийг анхааруулсан юм.
Тухайлбал, хууль зөрчсөн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар самар бэлтгэсэн тээвэрлэсэн бол иргэнийг олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав нугалсантай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно. Харин аж ахуйн нэгж байгууллагыг олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Сэтгэгдэл (4)