Өчигдөр буюу есдүгээр сарын 01-ний өдөр найман хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тэдний гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй явж байхдаа зам тээврийн осолд өртсөн байна.
Иймд ЗХАБТХ-ийн 13.2.7 –д заасан /13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар ЗЦГ-аас шалгалтын ажлыг эхлүүлжээ.