Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөлөөс Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров профессор цол хүртээжээ.
Тэрбээр ийнхүү боловсрол шинжлэх ухааны дээд цол хүртэж байгаа нь энэ.
Н.Жанцанноров 1971 оноос Багшийн сургуульд хөгжлийн онолын багшаар ажиллаж эхэлсэн. 2010 оноос хойш СУИС-ийн тэргүүлэх профессор, Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын багийн ахлагч, Эрдмийн зөвлөлийн даргаар тус тус сонгогдон ажиллаж байна.
Сэтгэгдэл (3)