Хөдөө орон нутагт тарваган тахал, малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлийг тойрсон автотээврийн шалган бүртгэх товчоодын дэргэд хяналтын цэг ажиллаж байна. Уг цэгүүдэд автомашин бүрт 500 төгрөгөөр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх болжээ.
Гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх тээврийн хэрэгслээр малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймээс дээрх цэгүүдийг ажиллуулж эхлүүлсэн байна.
Мөн гоц халдварт шүлхий өвчин бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байхыг анхааруулж байгаа юм.