-
2015 оны 12 сарын 24
“Мөрөөдлийн театрын” жүжигчин О.Дөлгөөн уран бүтээлдээ эргэн орсон билээ. Тэрээр хөөрхөн хүүгийн ээж болж урлагийн тайзаа түр хойшлуулаад байсан юм. Эргэн ирэхдээ тайз дэлгэцийн олон уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзсан бөгөөд сүүлд “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээж УДЭТ-т ажиллаж байгаа. Энэхүү дүрээрээ ч үзэгчдээс өндөр үнэлэгээ авч карьер нь тун ч сайн өссөн. Тэгвэл олны анхааралд орох болсон залуу жүжигчин О.Дөлгөөний нэрийг барьж луйвар хийсэн хэрэг гарчээ. Энэ тухай О.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдсан, сандарсан байдалтай нийтэлжээ. Тэрээр жүжигчин бүсгүйгийн нэрийг барьсан этгээд хуурамч цахим хуудас ашиглан бусдаас мөнгө авчээ. Үүнийг түүний цахим хуудасны найз нь хэлснээр мэдсэн гэнэ. Өнөөгийн манай нийгэм дэндүү арчаагүй, аймшигтай болжээ. Бусдын нэрийг барьж мөнгө залилан авах зориг зүрх хаанаас нь гардаг гэмээр. Ийм төрлийн гэмт хэргийг хуулиар заасан байдаг. Тэрээр хэн нэгний нэр төрд санаатай халдах зорилгоор зарын болон бусад төрлийн вэб сайтуудад худал мэдээлэл тарааж хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлагыг хуулийн дагуу хүлээдэг байна. Залилан, луйвар хийж байгаа хүмүүс өөрсдийгөө хэзээ ч баригдахгүй гэж боддог бололтой. Ямартай ч жүжигчин О.Дөлгөөн өөрийн цахим хуудсаараа ийн сэрэмжүүлсэн байна.
-
2015 оны 12 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан болно
Administrator 2015-12-23 16:47:00
Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа энэ 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно.
Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв. Энэ жилийн хувьд улсын баяр наадам болон заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 бөх уран мэхийг уралдуулж хүч чадлаа үзэхээр болоод байна.
-
2015 оны 12 сарын 24
Онцгой байдлын салбарт энэ онд аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.
Мөн энэ онд Австри Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл эхнээсээ нийлүүлэгдээд байна.
Дээрхи хөрөнгө оруулалтууд нь хийгдсэнээр Онцгой байдлын албаны чадавхи өмнөх жилийнхээс даруй 2,3 дахин өссөн нь томоохон үзүүлэлт болж байна.
Албан хаагчдын нийгмийн хамгааллын чиглэлээр:
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийгмийн хамгааллын хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацийн хооронд 2015-2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд Онцгой байдлын албаны 300 гаруй албан хаагч орон сууцаар хангагдах юм.
-
2015 оны 12 сарын 24
“2015 оны шилдэг өмгөөлөгч”-өөр тодруулсан байна.
-
2015 оны 12 сарын 24
Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв
-
2015 оны 12 сарын 24
Ангийн арга зүйн зөвлөл нь 2015 онд сахилгын зөрчилгүй, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан ялтнуудыг шагнаж урамшуулахаар шийдвэрлэж, ангийн даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн В/92 дугаар тушаалаар ”Тэргүүний хүмүүчигч”-ээр 3 ялтныг шалгаруулан гэрчилгээ, мөнгөн шагналаар, В/93 дугаар тушаалаар хөдөлмөрлөх үүргээ хангалттай биелүүлэн ажилласан 3 ялтныг ”өргөмжлөл”, гарын бэлгээр, В/94 дүгээр тушаалаар зарим ялтны сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгаж, нийгэмшүүлэх ажилд идэвхтэй хамрагдсан 11 ялтанд ”талархал” хадгалуулж, ялтны шинэ жилийн баярыг ”Ганц зам-итгэл” Төрийн бус байгууллагатай хамтран тэмдэглэн өнгөрүүллээ.
-
2015 оны 12 сарын 24
ХХАА-н сайд Р.Бурмаа өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг өнөөдөр шүүхэд өглөө. ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга энэ талаар ”Г.Батбаяр Р.Бурмааг төрсөн нутгаа зарсан худал мэдээллийг олон нийтэд түгээж байна” гэсэн тайлбарыг хийсэн байна.
Халх голын чөлөөт бүс байгуулахаар шийдвэр гарсан цагаас эхлээд янз бүрийн эсэргүүцэл өрнөж эхэлсэн. Тэр дундаа сүүлийн үед хэн дуртай нь энэ сэдвийг асуудал болгож, жагсч, тэмцэж байгаа. Мөн Р.Бурмаа сайдыг саяхан Халх гол суманд очиход иргэд нь хүлээж аваагүй билээ. Энэ жагсаалын цаана сумын удирдлагуудын газрын наймаа нуугдаж байгааг илрүүлсэн талаар тэрбээр телевизээр ярьж, хариуцлага тооцно гэдгээ ч хэлсэн. Тэгвэл ийн Г.Батбаяр өмгөөлөгчийг шүүхэд өгснөөр асуудлын үнэн мөнийг олох ажил эхэлж байгаа бололтой.
-
2015 оны 12 сарын 24
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг Налайх дүүрэгт осолдлоо. Уг осол оройны 21 цагийн үед гарсан байна. Налайх дүүргийн иргэдийн хэлж байгаагаар ”Осол болсны дараа их хэмжээний гал гарч байсан. Онгоцны их биеийн тал хэсэг нь галд өртсөн байж болох юм” гэлээ. Ослын ойр орчимд иргэдийг нэвтрүүлэхгүй, цагдаагийн хамгаалалтад авсан учраас нисдэг тэрэгний аль хэсэг шатсаныг мэдэх боломж хомс байлаа. Ямартай ч нисдэг тэрэг хажуу талаараа унасан нь харагдаж байв. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар нисдэг тэрэг хөөрөх зурвасаас 200 метрийн зайд 310 орчим метр өндрөөс унаж осолдсон байна.
Осолдсон нисдэг тэргэнд 11 хүн явж байсан бөгөөд 1 хүн амь насаа алдсан байж болзошгүй байна. Харин 10 хүн цэргийн төв госпиталд яаралтай хагалгаанд орж байна.
-
2015 оны 12 сарын 24
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ оны 10 дугаар сард Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллах явцад орон нутаг дахь зарим Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эрх бүхий байгууллагын болон удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг хэрэгжүүлэн давхар ажил эрхэлсэн зөрчил илэрснийг илрүүлж, энэ талаар холбогдох дээд шатны байгууллагад мэдэгдсэн юм.
Увс, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын нэр бүхий улсын байцаагч нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл заасны дагуу нэг сарын цалингийн хэмжээг 30 хувь бууруулах арга хэмжээ авсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 24
Хэнтий аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр” нь 2013 онд 258, 2014 онд 433, 2015 онд 358 иргэнийг сургалт, эмчилгээнд хамруулж, нийт 1049 иргэний архины асуудлыг шийдвэрлэсэн дүнтэйгээр ирэх оноо угтаж байгаа бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ажлын хэсгээс өнгөрсөн жилүүдийн ажлаа дүгнэх, архины хамаарлаас ангижирсан эрчүүддээ урам өгөх зорилгоор “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн газрын болон аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн бүх сум, тосгоны удирдлага, байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчид, Эрүүл идэвхтэй амьдралын клубын гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хүндэт зочдоор Хууль зүйн яамны Хууль сахиулах үйл ажиллагаа, цагдаа, мөрдөх албаны үйл ажиллагааны бодлогыг төлөвлөх, хуулийн хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны Төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Монголын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Галаарид, Монголын Сайтуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар нарын албаны хүмүүс оролцож, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр аймгийн хэмжээнд зохион байгуулсан ажилтай танилцаж баяр хүргэсэн юм.
Нэгдсэн уулзалтын зохион байгуулалтанд ажлын хэсгийн гишүүд, цагдаагийн алба хаагчдаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын Өсвөрийн цагдаагийн бүлгийн гишүүд, замын хөдөлгөөний зохицуулалтанд “School police”-ын эргүүлүүд хамтран ажиллаж, энэ үеэр цагдаагийн газраас зохион байгуулсан “Жаргалтай гэр бүл” гар зургийн уралдааны үзэсгэлэн гарган зочид төлөөлөгчдөд сонирхуулсан байна.
Шагнал гардуулах ёслолын үеэр Хууль зүйн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батхүү, “Хүндэт жуух бичиг”-ээр цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, аймгийн Засаг даргын захирамжаар олгосон “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр нэр бүхий 5 алба хаагч шагнагдлаа.
“Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд давхардсан тоогоор 3477 иргэнийг хамрууллаа гэж Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас мэдээллэ
-
2015 оны 12 сарын 24
СХД-12 “Tse” пабын гадна бусдад зодуулсан хүн байна“ гэсэн мэдээллийг 12-р сарын 24-нд авч шалгахад: СХД-12 хоронд оршин суух Б /эр.27н/-ыг СХД-13 хоронд оршин суух Ө /эр.25н/ нь согтуурсан үедээ зодож танхайрсаныг таслан зогсоож СХДЦХ-3 шалгаж байна
ЧД-2 “Урт цагааны урд автозам дээр зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 23-нд авч шалгахад: СБД-16 хоронд оршин суух Ц /эр.30н/-ыг зам түгжлээ гэж БГД-13 хоронд оршин суух Д /эр.33н/ нь нүүрэнд нь цохиж гэмтээснийг таслан зогсоож ЧДЦХ-1 шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 24
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр өчигдөр 15 цагт ШӨХТГ-аас гаргасан өргөдлийг авч хэлэлцэх шүүх хурал болох байсан ч хойшилжээ. Учир нь өмнөх шүүх хурал нь дуусахгүй байсаар байгаад ажлын цаг дууссан тул хойшлуулсан байна. Шинэ он гаргаад ирэх долоо хоногт төлөвлөхөөр болжээ.
Хэрэг маргааны тухайд гэвэл “Банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус учир шимтгэлээ иргэдэд буцаан олгох ёстой” гэж ШӨХТГ үзсэн байдаг. Ингэснээр анхан шатны шүүхээс ”Нэг хувийн шимтгэл авах нь хууль бус” гэсэн шийдвэр гаргаж байсан. Гэвч энэ асуудал Дээд шүүх дээр очсоны дараа энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн юм.
Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Тиймээс ШӨХТГ-аас дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж үзэн давж заалдахаар болсон юм.
-
2015 оны 12 сарын 24
Хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан мөн шалгагдсан иргэдийн дийлэнх нь залуус байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогсод залуужиж байна гэдгийг хуулийн албанаас анхааруулж байна.
Түүнчлэн сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. Бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байгаа. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины хэрэгт холбогдуулан гурван хүнийг саатуулсан бөгөөд тэдний нэг нь хар тамхи зардаг, захиалдаг байсан этгээд. Бүр цагдаагийн байгуулллагад шалгагдаж байхдаа хар тамхины хууль бус наймаагаа эрхэлдэг байжээ.
Зөвхөн цагдаагийн байгууллагад, энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 69 хэрэгт 160 хүнийг холбогдуулан шалгаж байна. Тэд 18-35 насныхан ажээ.
-
2015 оны 12 сарын 24
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” маргааш буюу Баасан гарагт Монголын Хүүхдийн ордонд болно. Тус арга хэмжээнд эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийт 1000 хүүхэд оролцох юм. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачууддаа зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулж, нийслэлийн Засаг дарга гарын бэлэг гардуулна.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна. “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/985 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчиллөө.
Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 24
Нийслэлийн тээврийн газар нь “Нийтийн тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд ажил үйлчилгээний гэрээ байгуулах, дүгнэх, цуцлах, үйл ажиллагаанд нь түвшин тогтоох;” гэж заасныг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг ААНБ-уудтай “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г байгуулан ажилладаг.
Тус гэрээний
3.2.7 дах заалтын “Өдөр бүр нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн баримт бичгийн бүрдлийг шалгах механик, диспетчер шалгаж үйлчилгээний даалгаврын хуудас олгож ажиллуулах бөгөөд үйлчилгээнд гаргахын өмнө жолооч, кондукторын эрүүл мэнд, үйлчилгээнд ажиллах чадвар/цусны даралт, согтуурсан болон мансуурсан эсэх/-ын үзлэг хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг өгч үйлчилгээнд гаргана.”, 3.2.11-д “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр тавигдах шаардлагуудыг аж ахуйн нэгж, жолооч бүр бүрэн хангаж осол, зөрчилгүй ажиллах ба шугам замд эвдэрсэн эсхүл замын хөдөлгөөнд саад учруулан зогссон нийтийн тээврийн хэрэгслийг цаг алдалгүй замаас чөлөөлөх ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэнэ.” гэх заалтыг зөрчсөн
Мөн гэрээний 3.2.19 дэх заалтын “Үүрэг гүйцэтгэгч тал нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах журам”-ыг мөрдөж ажиллах бөгөөд шугамын үйлчилгээг бусдад дур мэдэн шилжүүлэхгүй, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллуулахгүй байхаас гадна жолоочийн даатгалд даатгуулаагүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй болон тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байна.” гэснийг зөрчин 2015 оны намрын техникийн хяналтын ээлжит үзлэгээр 38 тээврийн хэрэгслийг хамруулахаас 18 тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр үзлэгт хамруулаагүй
Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар смарт карт” ХХК-иас гаргасан мэдээгээр өглөө эх авалтыг өдөр бүр 4-12 тээврийн хэрэгслээр тасалж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй иргэдийг хохироосон “Тэнүүн дэлгэр”ХХК
Мөн гэрээний
3.2.7 дах заалтын “Өдөр бүр нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн баримт бичгийн бүрдлийг шалгах механик, диспетчер шалгаж үйлчилгээний даалгаврын хуудас олгож ажиллуулах бөгөөд үйлчилгээнд гаргахын өмнө жолооч, кондукторын эрүүл мэнд, үйлчилгээнд ажиллах чадвар/цусны даралт, согтуурсан болон мансуурсан эсэх/-ын үзлэг хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг өгч үйлчилгээнд гаргана.”, 3.2.11-д “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр тавигдах шаардлагуудыг аж ахуйн нэгж, жолооч бүр бүрэн хангаж осол, зөрчилгүй ажиллах ба шугам замд эвдэрсэн эсхүл замын хөдөлгөөнд саад учруулан зогссон нийтийн тээврийн хэрэгслийг цаг алдалгүй замаас чөлөөлөх ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэнэ.” гэх заалтыг зөрчсөнөөр 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5-003 граж дугаартай 19-43 УНП тээврийн хэрэгслийн жолооч Д.Гансүх нь Баянбүрдийн тойрог орчим 64 настай иргэнийг мөргөн амь насыг хохироосон, мөн 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5-048 граж дугаартай 21-73 УНБ тээврийн хэрэгслийн жолооч Р.Бадарч нь Их нарангийн 1-р буудалд айлын хашааг мөргөн 8 хүнийг гэмтээж 1 иргэний амь насыг хохироосон, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5-037 граж дугаартай 26-48 УНЧ тээврийн хэрэгслийн жолооч Д.Найдан нь Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав төвийн орчим 36 настай иргэнийг мөргөн амь насыг хохироосон зам, тээврийн ноцтой хэрэг гаргасан байна. Мөн өнөөдрийн гаргасан мэдээгээр 2015 онд танай компанитай холбоотойгоор 24 зам, тээврийн осол гарснаас 18 хүнийг гэмтэж, 2 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 3 иргэнийг амь насыг хохироосон байна.
Гэрээний 3.2.13 дах заалтын “Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол, ашиглалтын зөрчил гаргасан жолооч, кондукторын асуудлыг ээлжийн бус цагаар нь АТХУБ-ийн дурдсан хугацаанд шийдвэрлүүлж байх ба гомдол, зөрчлийн тоог байнга бууруулан ажиллана.” гэснийг зөрчин 2015 онд танай компанийн гэрээгээр үйлчилж байгаа чиглэлүүдтэй холбоотой иргэдийн санал гомдол 140 ирсэн байна. Мөн шугам замд эвдэрч техникийн саатлын улмаас зогссон, замын хөдөлгөөнд саад учруулан хөдөлгөөний аюулгүй байдал хангаагүйгээр удаан зогссон 167 тохиолдол гарсан байна.
Мөн гэрээний 3.2.19 дэх заалтын “Үүрэг гүйцэтгэгч тал нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах журам”-ыг мөрдөж ажиллах бөгөөд шугамын үйлчилгээг бусдад дур мэдэн шилжүүлэхгүй, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллуулахгүй байхаас гадна жолоочийн даатгалд даатгуулаагүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй болон тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байна.” гэснийг зөрчин 2015 оны намрын техникийн ээлжит үзлэгээр 95 тээврийн хэрэгслийг хамруулахаас 7 тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр үзлэгт хамруулаагүй байна.
Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар смарт карт” ХХК-иас гаргасан мэдээгээр өглөө эх авалтыг 2-7 тээврийн хэрэгслээр тасалж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй иргэдийг хохироосон үндэслэлээр “Сутайн буянт”ХХК-иудад
Монгол улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нийтийн аюулгүй байдал хангах, тээврийн үйлчилгээнд сахилга чангатгах, харицулага өндөржүүлж ажиллах тухай” 03 тоот албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой ажил зохион байгуулан биелэлтийг ханган ажиллахыг анхааруулан дараах шаардлагыг хүргүүлжээ.
Иймд дээрхи албан даалгавруудын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж хийсэн ажил гарсан үр дүнгийн талаархи мэдээгээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж байна. Хэрэв энэ хугацаанд асуудлыг шийдэж тодорхой үр дүнд хүрэхгүй бол “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г цуцлах эсвэл танай компанийн нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн үйлчилгээг зогсоох нөхцөл байдал үүсч болзошгүйг анхааруулсан байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 24
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, санасан хэрэг түргэн бүтнэ, жуулчлал хийх, тус хэрэгт үйлийг бүтээх, хэл амыг дарах, арга эвийг олон түргэн бүтээх үйл, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.
-
2015 оны 12 сарын 24
2015 оны 12 дугаар сарын 23-ны 20 цагаас 12 дугаар сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 23
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 12-р сарын 21-ны өдөр 13 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 13 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 0 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна.Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 23
Дархан-Уул аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй этгээдүүдээс үйлдсэн гэмт хэргийг гаралтыг 2014 он, 2015 оны байдлаар харьцуулан судлахад 2014 онд 24 хэрэгт 33 насанд хүрээгүй хүүхэд холбогдсон байхад 2015 онд 37 хэрэгт 57 насанд хүрээгүй этгээд холбогдож гэмт хэргийн гаралт 64,9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Иймд тус прокурорын газраас Аймгийн Цагдаагийн газартай хамтран 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар “ял хойшлогдсон” хүүхдүүд болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч эцэг эхчүүдэд зориулж “НЭГ Л АЛДВАЛ” гэх сэдвээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Мөнхтуяа “Хэрхэн сайн эцэг, эх байх вэ?” сэдвээр, Хяналтын прокурор Г.Яндаг “МУ-ын Эрүүгийн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн хуулинд заасан хүүхдэд оногдуулах ял шийтгэлийн тухай, ял хойшлуулсан үед эцэг эх асран хамгаалагчийн үүрэг” сэдвээр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярчимэг “Хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөл ба хуулийн хариуцлага” сэдвээр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мягмармаа “Ял хойшлуулах хүсэлт гаргах журам, анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, Уг сургалтанд 54 хүүхэд, тэдгээрийн эцэг эхчүүд хамрагдаж, аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл өгч хамтран ажиллалаа.
Сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс “Миний мөрөөдөл” ЭССЭ бичүүлж, “Уучил” сэдвээр ярилцлага өрнүүлж хүүхэд эцэг эхчүүд амжилттай оролцлоо.