УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилсон. Тэгвэл Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн гэж хэн бэ.
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.
Боловсрол, мэргэжил:
-МУИС-ийн ЭЗС- Эдийн засагч /1989/
-АНУ-ын Колумбын Их Сургууль- Олон улсын эдийн засгийн харилцааны магистр /1999/
Ажлын туршлага:
-1989-1994 он: Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
-1994-1997 он: Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч
-1997-1998 он: Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал
-1999-2000 он: Дэлхийн банкны Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх
-2000-2001 он: Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх
-2002 он: Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
-2001-2009 он: Монголбанкны Бүртгэл, тооцоо мэдээлэл технологийн газрын захирал
-2009-2013 он: Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал
-2013 он: Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (3)