Францын сургуулиудад террорист халддага болох аюулын “онц өндөр” түвшин зарлах шийдвэрийг Елисейн ордонд болсон Сайд нарын зөвлөлийн хуралдаанаас гаргажээ. Гэхдээ халдлагаас урьдчилан сэргийлэх бүх хүч, хэрэгслээ дайчилж буйгаа тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. Францын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч, Хөдөө аж ахуйн сайд Стефан Ле Фолийн мэдээлснээр, “Лалын улс” бүлэглэлийн халддагын бай болох магадлал өндөр учир өнгөрсөн долоо хоногоос сургуулиудын аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч эхэлжээ. Энэ ажиллагаанд Үндэсний цагдаагийн газрын 3000 бэлтгэл хүчнийг дайчилсан байна. Тэрчлэн сургуулиудыг цагдаа, цэргийнхан хамтарсан хөдөлгөөнт эргүүлийнхэн хамгаалж байгаа гэнэ. Сургуулиудын багш, ажилтнуудыг онцгой байдлын үед ажиллах тусгай сургалтад хамруулсан байна.