Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг Өмнөд Африкийн зарим хэсэгт энэ сарын нэгний өдөр нарны цагаргин хиртэлт үзэгджээ.
Нарны цагариг хиртэлт гэдэг нь cap дэлхийгээс хол, нартай нэг шугаманд байрлах үед нарыг бүрэн халхалж чадахгүй гадуураа хүрээ татан харагддаг байгалийн ховор үзэгддийн нэг юм.
Өөрөөр хэлбэл, нарнаас дэлхий хүртэлх зай нь сарнаас дэлхий хүртэлх зайнаас ойролцоогоор 390 дахин хол бөгөөд нарны диаметр сарныхаас барагцаагаар 400 дахин том байдаг аж. Тйймээс cap дэлхийд ойртож, нартай нэг шугаманд тэнцэх үед бүтэн, холдох үед цагариг хэлбэрийн хиртэлт үүсдэг байна. Уг үзэгдэл хүний нүдэнд 2-3 минут л харагдах боловч нийт хоёр цаг гаруй үргэлжилдэг ажээ.