Газар тариалангийн бүс нутгаар мөндөр орж, хүчтэй салхи шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Энэ сард нутгийн баруун хагаст дунджаас сэрүүн, хур тунадас ахиу орохоор байгаа аж. Мөн есдүгээр сард хүчтэй салхи, мөндөр, түр зуурын бороотой. Сарын дунд үеэс хойш нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Мөн хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг сэрэмжлүүллээ.
Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан, үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхийг анхааруулав.