Дундговь аймаг дахь төрийн байгууллагуудын ажил энэ сарын нэгнээс эхлэн 08.00 цагт эхэлдэг боллоо.
Төрийн албан хаагчдын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, цагийг үр дүнтэй ашиглах зорилгоор тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид ийм өөрчлөлт хийжээ.
Ингэснээр төрийн албан хаагчид 12.00-13.00 цагт үдийн цайндаа ороод, 17.00 цагт ажил тарах юм. Цэцэрлэгүүд ч цагийн энэ журмыг мөрдөж буй тул хүүхдээ цэцэрлэгт хүргэх, авахад хүндрэл гарахгүй аж.