Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
2016 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дугээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 6-наас нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.