Бразил улс Дилма Руссефийг Ерөнхийлөгчийн эрх мэдлээс түдгэлзүүлж, хэрэгт холбогдуулан шалгах болсныг эсэргүүцэн шүүмжилсэн Венесуэль, Болив, Эквадороос элчин сайдаа татжээ.
Энэ шийдвэрийг Бразилийн Гадаад хэргийн сайд Жозе Серра гаргасан байна. Бразилийн Ерөнхийлөгч Руссефийг эрх мэдлээс нь түдгэлзүүлж, гэмт хэрэгт буруутгахаар бэлтгэж байгааг Латин Америкийн зарим орон шүүмжилсэн юм. Бразилийн эрх баригчид улс орныхоо Еренхийлөгчид хэрэгт тулгасны дараа Болив тус улсаас элчин сайдаа эргүүлэн татсан билээ.
Энэ зуур Бразилийн Сенатын шийдвэрээр Мишель Темерийг Ерөнхийлөгчөөр томилсон байна. Тэрээр 2018 он хүртэл буюу Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэл улс орныг удирдах юм.