-
2015 оны 12 сарын 28
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Ажлын байранд тавигдах шаардлага:
1.1 Ерөнхий шаардлага: Үзүүлэлт Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Мэргэжил Нийгмийн ажилтан
Эрх зүйч
Мэргэшил Харгалзахгүй
Туршлага Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх.
Ур чадвар Судалгааны арга зүй эзэмшсэн байх
Харилцааны өндөр ур чадвартай
Компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгсэлийг бүрэн эзэмшиж чаддаг байх.
Багаар хамтарч ажиллах чадвартай байх.
Баримт бичиг, боловсруулах,
Манлайлан удирдах, зохион байгуулах ур чадвартай байх.
Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д 2016 оны 01 дүгээр дугаар сарын 15-ны өдрийн 09.00-12.00, 13.30-16.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ, диплоын хуулбар
Ажил байдлын тодорхойлолт
Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11772#sthash.FcJx94Hn.dpuf
-
2015 оны 12 сарын 28
БЗД-28 “ГССҮТ-д түлэгдэж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ“ гэсэн мэдээллийг 12-р сарын 26-нд авч шалгахад: 12-р сарын 25-ны 17:00 цагт БЗД-28 хороонд оршин суух Х /эм.11с/ гэгч нь ус буцалгагчтай халуун усанд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгийн САТ-т хэвтэн эмчлүүлж байгааг БЗДЦХ-3 шалгаж байна.
СХД-10. “ГССҮТөвд түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 25-нд авч, шалгахад: Зүүнбаян-Уулын ..... тоотод суух Б /эр.2н/ нь 12-р сарын 25-ны 11:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолонд бөгсөн биеэрээ унаж түлэгдэн эмчлүүлж байгаа хэргийг СХДЦХ-2 шалгаж байна.
ХУД-16 “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 26-нд авч шалгахад: Уг хороонд оршин суух Н /эм.1н5с/ нь 12-р сарын 26-ны 18:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолыг гишгэж унан зүүн чих, зүүн гар, хөл, цээж нуруу түлэгдэж гэмтэн эмчлүүлж байгаа хэргийг ХУДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 28
Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
10.00 цагт: Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах арга хэмжээ Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.
10.00 цагт: Нийслэлийн 2015 оны Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно.
11.00 цагт: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ХЗҮХ-гийн захирал асан Х.Номингэрэл, шүүгч Б.Батцэрэн, Ц.Цогт, өмгөөлөгч З.Сүхбаатар, Э.Болорчулуун, Н.Баасанжав, Д.Энхзул, доктор Б.Амарсанаа, Д.Сүнжид, хуульч А.Оюунчимэг, Б.Отгон, А.Анударь, Гадаад харилцааны яамны Эрхзүйн хэлтсийн дарга Н.Анхбаяр нарыг Монголын Хуульчдын холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнах ёслолын ажиллагаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
11.00 цагт: Эрчим хүчний салбарын ажилтнуудад төрийн дээд одон медаль гардуулах, салбарын шилдэгүүдийг тодруулах ёслол болно.
12:00 13:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд НИТХ-ын дарга Д.Баттулга шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын А танхимд болно.
-
2015 оны 12 сарын 28
өнөөдөр 10,00 цагт ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА
Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 10,00 цагт Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.
Ёслолын арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон хөрөнгө оруулалтын газар тус үйлдвэрийн удирдлагууд оролцоно.
“Монцемент үйлдвэр” төслийн хүрээнд хийгдэх Төсөл хэрэгжиж эхэлснээр, хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлж, 375 монгол иргэдийг ажлын байраар хангахаар тооцоолжээ.
-
2015 оны 12 сарын 28
http://ulaanbaatar.mn/content/show/14986
-
2015 оны 12 сарын 28
Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр дуусах байсан ч, ирэх Лхагва гариг буюу энэ сарын 30 ныг хүртэл хойшилжээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой.
-
2015 оны 12 сарын 28
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share
|
Маргааш бүх нийтээрээ амарна
22 минутын өмнө
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш тохионо. Энэхүү баяраар бүх нийтээрээ амрах шийдвэрийг гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож, Монгол Улс даяараа амарч байсан түүхтэй. Энэ жил тэрхүү түүхт баярын 104 жилийн тохиож буй тул маргааш бүх нийтээрээ амарна.
Баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
-
2015 оны 12 сарын 28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай
-
2015 оны 12 сарын 28
хэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 27
УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулан хэрэгжих хугацааг нь 2016 оны хоёрдугаар сарын 20-н хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар/ТЕГ/-аас дараах зөвлөмжийг гаргаад байна.
01. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Хувь хүний орлогын албан татварын шинээр гаргасан тайланг/ЭЗИТБТ-06/ зөвхөн Хувь хүн тайлагнана.
02. Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын шинээр гаргасан тайлангийн/ЭЗИТБТ-11,12/ татвар төлөгчийн тоо багананд орлого, хөрөнгийн дүн шивэхгүй зөвхөн тухайн шинээр мэдүүлсэн орлого хэдэн татвар төлөгчтэй холбоотой болохыг мэдээлсэн татвар төлөгчийн тоог оруулах.
03. Хувь хүн, хуулийн этгээд нь ЭЗИТБДТ Хуулийн дагуу тайланд мэдүүлэх хөрөнгө, орлогын дүнг төгрөгөөр шивж оруулах
04. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 12.3.-т: “Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ.” гэж заасны дагуу Санхүүгийн тайлан баталгаажуулснаар татварын шинээр гаргасан тайлан хүчин төгөлдөр болох.
05. Зөвхөн тухайн хувь хүн, хуулийн этгээдийн мэдүүлж буй хөрөнгө орлогод хамаарах татварын төрлөөр тайланг илгээх.
06. Шинээр гаргасан татварын тайланг буруу мэдүүлсэн тохиолдолд тухайн тайланг хүчингүй тайланд тооцохыг анхаарууллаа.
-
2015 оны 12 сарын 27
Өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, маргааш буюу энэ сарын 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 27, 29-нд Алтайн уулсаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Хэрлэн, Халхголын сав газраар голын шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын сав газар, Дарьгангын талаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 27
Арванхоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 сантиметр нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Цаг уур орчин шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
-
2015 оны 12 сарын 27
Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйл ажиллагаа маргаашнаас Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах болсон байна. Тодруулбал Зам тээврийн сайд болон нийслэлийн Засаг дарга 2012 онд гэрээ байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.Улмаар Авто тээрийн үндэсний төв болон Авто худалдааны цогцолборын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу энэ сарын 28-наас тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйлчилгээ Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах юм
-
2015 оны 12 сарын 27
Гэмт хэрэг үйлддэг этгээд бүр өөрсдийн үйлдэлдээ тохирсон царай зүс, бие бялдар, оюуны чадамжтай байх ба энэ зурган дээрх этгээд бол олон улсад Sextortion нэршилтэй гэмт хэргийг үйлдэгч Филлипин улсын иргэн. Түүний өөрийн гараар бичсэн ”#Одоо чамд үхэх л үлдсэн, яг одоо амиа хорло” гэсэн үгнээс болж Англид 17 настай хүү өөрийгөө егүүтгэсэн юм, баригдсныхаа дараа үгүй би тэгээгүй гэж мэлзэж байгаа царай нь...
Интернэтээр танихгүй хүнтэй бүү харьц, бүү итгэ, үүнийг эцэг, эх бүр үр хүүхэддээ ойлгуулж захиж байхыг бид хүснэ.
-
2015 оны 12 сарын 27
гадаад бүсгүйтэй онлайн чатаар танилцаж 2 минутын дотор Skype хаягаа солилцсон, тэр түүгээр #хөгжилдөхийг хүсч эхний 4 минутад би өөрийгөө дэлгэцийн өмнө нүцгэлсэн, дараа нь түүний холбоо тасарсан. Би их тэнэг байж. 5 минутын дараа надад сүрдүүлгийн чанартай мессежүүд ирж миний нүцгэлж байгаа бичлэгийг надад үзүүлсэн, Youtube хуудсанд байршуулан фэйсбүүк дэх найз нөхөд, гэр бүлийнхэнд минь үзүүлнэ хэмээн дарамталж эхэлсэн. Тэд мөнгө л хүсч байна, үгүй бол тэд миний амьдралыг үгүй хийнэ гэсэн...би одоо яах вэ?
1. Гэмт этгээдийн ашиглаж байгаа Skype хаягийг блок хийж, хүчирхийлэл болон спам хэсэгт мэдэгдэх.
2. Ямар ч мөнгө илгээж болохгүй.
3. Тэд дахин таньтай өөр хаягуудаар холбогдохыг оролдох болно, тэдгээр хаягуудтай 1-т заасны дагуу ажиллах.
4. Өөрийн сошиал сувгуудын тохиргоонд анхаарч, танихгүй нэгэнд илүү хаалттай горимд шилжүүлэх.
5. Хэрэв ямар нэг байдлаар бичлэг тань видео сайтуудад тавигдсан бол тухайн сайтуудад мэдэгдэж устгуулах.
Уг гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд бидэнд мэдэгдэх, зөвлөгөө авах, асуудлыг шалгуулах, яаралтай тохиолдолд 102 болон 51-265727 дугаарын утсанд хандахыг бид зөвлөж байна.
-
2015 оны 12 сарын 27
Хэнтий аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр” нь 2013 онд 258, 2014 онд 433, 2015 онд 358 иргэнийг сургалт, эмчилгээнд хамруулж, нийт 1049 иргэний архины асуудлыг шийдвэрлэсэн дүнтэйгээр ирэх оноо угтаж байгаа бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ажлын хэсгээс өнгөрсөн жилүүдийн ажлаа дүгнэх, архины хамаарлаас ангижирсан эрчүүддээ урам өгөх зорилгоор “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн газрын болон аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн бүх сум, тосгоны удирдлага, байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчид, Эрүүл идэвхтэй амьдралын клубын гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хүндэт зочдоор Хууль зүйн яамны Хууль сахиулах үйл ажиллагаа, цагдаа, мөрдөх албаны үйл ажиллагааны бодлогыг төлөвлөх, хуулийн хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны Төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Монголын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Галаарид, Монголын Сайтуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар нарын албаны хүмүүс оролцож, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр аймгийн хэмжээнд зохион байгуулсан ажилтай танилцаж баяр хүргэсэн юм.
Нэгдсэн уулзалтын зохион байгуулалтанд ажлын хэсгийн гишүүд, цагдаагийн алба хаагчдаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын Өсвөрийн цагдаагийн бүлгийн гишүүд, замын хөдөлгөөний зохицуулалтанд “School police”-ын эргүүлүүд хамтран ажиллаж, энэ үеэр цагдаагийн газраас зохион байгуулсан “Жаргалтай гэр бүл” гар зургийн уралдааны үзэсгэлэн гарган зочид төлөөлөгчдөд сонирхуулсан байна.
Шагнал гардуулах ёслолын үеэр Хууль зүйн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батхүү, “Хүндэт жуух бичиг”-ээр цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, аймгийн Засаг даргын захирамжаар олгосон “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр нэр бүхий 5 алба хаагч шагнагдлаа.
“Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд давхардсан тоогоор 3477 иргэнийг хамрууллаа гэж Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас мэдээллэ
-
2015 оны 12 сарын 27
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төв комиссын хурлын 1946 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Хилчин” нийгэмлэг нэртэй байгуулагдсан нь одоогийн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спортын хорооны үндэс суурь болжээ.
Түүхт 70 жилийн ойгоо угтах гэж байгаа тус спорт хорооноос Монгол улсын гавьяат тамирчин 30, гавьяат дасгалжуулагч 5, үндэсний бөхийн 85 улсын цолтон төрөн гарсан юм.
2015 онд Дэлхийн цагдаагийн 16 дугаар тоглолтоос 8 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль, цагдаагийн дэслэгч М.Уранцэцэг Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан ”Рио-2016” олимпийн оноо олгох тэмцээний 48 кг-ийн жинд алтан медаль, Парисын ”Их дуулга” тэмцээнд алтан медаль, Гранд при БНХАУ-ын Чиндао Гранд при тэмцээнээс мөнгөн медаль, цагдаагийн ахлагч Б.Түвшинбат Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээнээс алтан медаль, Индонезийн Палембанг хотод зохион байгуулагдсан “Ерөнхийлөгчийн цом-2015” олон улсын тэмцээний хүрэл медаль, сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах боксын XXVIII дахь удаагийн тэмцээний хүрэл медаль, дугуйн азийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн элит ангилалд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын цагдаа, ОУХМ Т.Энхжаргал хүрэл медаль, БНХАУ-д зохион байгуулагдсан “Уunnan Grandfondo” цомын аварга шалгаруулах 2 дахь удаагийн элит ангилалын төрөлд тэмцээний турш тэргүүлэгчийн шар цамцыг хадгалж 174, 120, 115, 100, 24 км-уудад тус тус алтан медаль, жүдо бөхийн дэлхийн цомын Гран при Кorea 63кг-ын жинд Хамгаалалтын нэгдүгээр газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Цэрэннадмид хүрэл медаль тус тус хүртээд байна.
Цаашид тус хороо нь Цагдаагийн байгууллагын алба хаагчдын дунд нийтийн биеийн тамир, албаны болон мэргэжлийн, мөн их спортыг хөгжүүлэх, Монгол Улс болон цагдаагийн байгууллагын нэрийг тив, дэлхий, олимпийн наадамд өндөрт өргөх тамирчдыг бэлтгэн гаргах, Цагдаагийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, биеийн хүч хэрэглэх, тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй харьцах ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлэн байдлыг хангах, алба хаагчдын дунд эрүүл аж төрөх зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх зорилттой ажиллаж байна.
-
2015 оны 12 сарын 27
Сэтгэгдэл 0 38289 10139
Мягмар гарагт бүх нийтээр амарна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын түүхт 104 жилийн ой энэ сарын 29-нд тохиох бөгөөд бүх нийтээр амарна.
2011 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр бүх нийтээр амардаг болгосон билээ. Баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
-
2015 оны 12 сарын 27
Арванхоёрдугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагааны дараа буюу 00:30 цагаас нийтийн тээврийн автобусны 18 чиглэлд 18 автобус иргэдэд үйлчлэх юм байна. Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үйлчлэхээр зохион байгуулжээ.
-
2015 оны 12 сарын 27
2015 онд зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамлыг гадаадад гаргах талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2015 онд зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүү, хуш модны самрын идээг “Байгалийн ургамлын тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай”, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд заасан шаардлагад нийцүүлэн гадаад улсад гаргах асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 5 аж ахуйн нэгж, 1 иргэн 150 тонн хуш модны самрын идээ, 8 аж ахуйн нэгж 101,5 тонн дэрэвгэр жиргэрүү гадаадад гаргах хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн байна.