Олон улсын циркчдийн тэмцээнд манай улсын циркийн жүжигчид уран нугаралтын төрлөөр мөнгөн цом хүртлээ.
ОХУ-ын Москва хотод энэ сарын 2-5-ны өдрүүдэд болсон тус тэмцээнээс Урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын төрийн шагналт Ц.Сэлэнгэ багштай таван уран нугараач “Аватар” үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртжээ.
Тус наадмыг энэ жил 15 дахь удаагаа ОХУ-ын алдарт жүжигчин Юрий Никулины 95 насны ойн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд БНАСАУ, БНХАУ, ОХУ зэрэг 20 гаруй орны циркчид олон төрлөөр өрсөлджээ.