Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 337 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн зэргээр гэмтсэн байна. Хүүхэд өртсөн зам тээврийн осол 3 бүртгэгдэж үүнээс сургуулийн насны 3 хүүхэд байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 3 байв.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Тухайлбал, СХД-ийн нутаг Үйлдвэрчний гудамж, Хангай захын баруун замд “Эрдэмтранс” “ХХК-ны “H.Aero City” маркийн автобусны жолооч Б нь зорчигч 53 настай эмэгтэй Э-г унагаж гэмтээсэн. Мөн түүнчлэн СБД-ийн нутаг 32-ын автобусны буудлын зүүн замд “T.Prius” маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Zil-130” маркийн авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй М гэмтжээ.