Өчигдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа жирийн дэглэмтэй Хорих 419-р ангид хоригдож байсан хоригдол хадлангийн өвс бэлтгэх ажилд дайчлагдаад байх үеэрээ оргосон байна. Одоогоор оргосон хүмүүжигчийг хараахан олоогүй байгаа ба холбогдох хуулийн байгууллагууд эрэн сурвалжилж эхэлжээ. Жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй хүмүүжигч нарыг намрын цагаар ургац хураалт болон хадлангийн өвс бэлтгэх ажилд дайчилдаг бөгөөд энэ үед хорих ангиас харгалзагч нар хяналт тавьж ажилладаг. Тус хорих ангийн хувьд өмнө нь ялтан оргосон тохиолдол гарч байгаагүй боловч 2011 онд хорихын удирдлагуудыг эсэргүүцсэн нэг хүмүүжигч өлсгөлөн зарлаж байсан билээ.