Япон улсын “Харикава сан” төрийн бус байгууллагын санаачилга, дэмжлэгээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 130 дугаар бага сургууль шинэ номын сантай болжээ. 50 гаруй сая төгрөгөөр уг номын санг байгуулсан бөгөөд өчигдөр сургуулийнханд хүлээлгэн өгөв. “Харикава сан” байгууллагынхан мөн япон сурагчдаас монгол хүүхдүүдэд явуулсан цаасан шувуу болон хичээлийн хэрэгсэл гардуулсан юм.
Дээрх сангаас цаашид 130 дугаар бага сургуулийг Япон улсын бага сургуультай хамтран ажиллах, багш, сурагч солилцох хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.