Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баян, Баянжаргалан суманд гарчээ. Хотын хаяанд халдварт өвчин ирсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд шүлхийгээс урьдчилан сэргийлэх захирамж гаргажээ. Уг захирамжийн хүрээнд чиг үүргийн байгууллагуудын хүн хүчний асуудал, хяналтын постуудад ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, өдрийн хоол, унааны зардал болон отрын малчдын малыг вакцинжуулах ажлыг яаралтай дуусгах, мөн шаардлагатай газарт нэмэлт хяналтын цэг байгуулах, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах үүрэг өгчээ. Дашрамд дурдахад, гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин тээгдэн халдварлах боломжтой гэнэ.
Сэтгэгдэл (1)