-
2017 оны 5 сарын 02
Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүллээ
-
2017 оны 5 сарын 02
Л.Бямбажаргал: Дорлигжавын яриад байгаа Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улсыг дэмжих нь зөв
Ардчилсан хөдөлгөөний ахмад партизан, физикч, улс төр судлаач Л.Бямбажаргалтай ярилцлаа.
-Сүүлийн 27 жил бүх л буруу зүйлийг тогтолцоо руу чихлээ. Өнөөгийн тогтолцооны аль хэсэгт гажуудал гарчихсан юм вэ?
-Төрийн тогтолцоог анхааралтай ажиглаж байдаг хувь хүний хувьд хэлэхэд 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан сонголт гарцаагүй зөв. Эргэлзэх хэрэггүй. Улс төрийн нам нь зөв. Хууль тогтоох байгуулага УИХ нь зөв. 1990 онд эрх мэдлийн хувиарлалт хийхдээ хэтэрхий хашир хийснээс болоод алдаа гаргасан. Тухайлбал УИХ-ыг ийм эрх мэдэлтэй, фракци бүлэглэлийн төлөөлөл болчихно гэдгийг төсөөлөөгүй. Нэг хүнээс айх хуучин цагийн айдас их байсан учраас аль нэг интитуцид давуу байдал өгөөгүй. Сонгуулиар болгоноор нам гэж хуваагдаж өрсөлдөж олон нийтээс санал авчихаад маргааш нь МАНАН болчихдог байдлыг төсөөлөөгүй. Олимпийн наадамд хоёрдугаар байрт орсон тамирчинд алтан медаль олгодоггүй шүү дээ. Энэ мэт намаар дамжсан компанийн төлөөлөл улс орныг удирдаж, асуудал шийддэг тогтолцооны гажуудлыг засах тохиргоо “Үндсэн хууль”-д байгаа юм.
-Энэ бүхний эх үүсвэр гэж буруутгагдаад байгаа “Үндсэн хуулийг” батлах ажлын хэсэгт та байсан шүү дээ?
-Социалдемкрат намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар ажлын хэсэгт орсон л доо.Ардын Их хурлын нэгдүгээр тойргоос С.Баяр, 430 дугаар тойргоос Эрдэнэтийн Тогооч гэж мэт улс цуглаж байлаа. Өнөөдөр УИХ-ыг хоёр танхимтай болгоно гэхэд халуун сэтгэлтэй, мөнгө төгрөг, эрх мэдлийн шунал үгүй эдгээр хүмүүс шиг улс цуглах уу. Сумаас хүн авчирлаа гэхэд аль нэг намын угшилтай, ноолуурын ченж л ирнэ. МАН-ын “Үндсэн хуулийг” өөрчлөх төслийг харсан. Сумандаа таван жил ажилласан, төрийн албанд ажиллаагүй гэхээр компанийн захирал, дэлгүүрийн эзэн л ирнэ.1990 оны Ардын Их хурлын төлөөлөгч шиг хүмүүс зүрх сэтгэлээрээ ирэх үү, олдох уу гэдэг асуудал байгаа юм. Сүүлийн үеийн үйл явцыг хараад эрх баригчид ард түмний санал асуулга нэрээр бамбай хийн ямар асуудал баталгаажуулах хардлага төрүүлэх боллоо. Уг нь манай намаас Э.Бат-Үүл хоёр танхимтай УИХ, Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс больё гэж яриад байгаа юм. Эдгээр санаачилгууд юунаас үүдэн гарав гэхээр парламентийн эрх мэдэл хэт их болсон. Нам төвтэй засаглал бий болсонтой үүдэлтэй. Цаг үе шийдэл, өөрийн баатруудыг төрүүлж байдаг шүү дээ. Манай нөхдийн санал санаачилга дээр дөрөөлөөд эрх баригч улс төрийн хүчин “Үндсэн хууль”-ийг дордуулсан өөрчлөлт орох вий гэсэн болгоомжлол бас байна.
-Эрх баригчид Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нарын яриад байгаа засаглалын аль нэгийг сонгох гээд “Зөвлөлдөх ардчилал” гэж яриад байна уу даа?
-Уг нь бол намууд мөрийн хөтөлбөрөө библи шиг мөрдөж ажиллах ёстой. Сонгуулийн маргааш мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажиллаад явчихна шүү дээ. Тэгэхээр хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ. Миний харж байгаагаар Д.Дорлигжавын яриад байгаа шиг Ерөнхийлөгч засаглал зөв юм. Эрх мэдлээ ч ав, хариуцлагаа ч хүлээ гэсэн санаа л даа. Үндсэн хуулийн санал асуулгад ард түмнээс тодорхой асуух хэрэгтэй. Бүх нийтээс сонгогдсон Ерөнхийлөгч нь засгаа бүрдүүлээд явах хэрэгтэй.
-Нэг хүн дээр их эрх мэдэл төвлөрч, дарангуйлал төрнө гэсэн болгоомжлол байгаа юм?
-Дарангуйлагч төрөх хөрс суурь байхгүй. Тийм эрх мэдэлтэнд дарлуулаад байх ард түмэн биш болсон. Эрх чөлөөний мэдрэмж өндөртэй ард түмэн эзэнтэй байх, Шийдэмгий байхыг л шаардаж байгаа юм. Дарангуйлаад эхлэх гэвэл дөрвөн жилийн дараа тэр нөхрийг аваад хаячихна. Аймаг, сумын Засаг даргатай нь аваад хаячихна. Босоо тогтолцоотой учраас Ерөнхийлөгч сумын засаг даргаа хүртэл сонгоод явчихна шүү дээ. Хамгийн гол нь хариуцлага хүлээх эзэн нь тодорхой болно гэдгийг санах хэрэгтэй.
-“Үндсэн хуулиа” өөрчлөөгүй цагт Путин, Трампыг авчраад улс орон хөгжихгүй гэх юм билээ?
-Хүнээс хамаарахгүй системийг чухалчилдаг хүн би. Хуулийн хүрээнд ажилладаг хүнийг сонгоно. Ерөнхийлөгчийн засаглалтай хөгжсөн орон ч бий, сүйрч байгаа улс бий. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд Ерөнхийлөгчийн засаглалаас өөр сонголт алга.
-Хүчтэй Ерөнхийлөгч гарч ирээд оффшорчдыг, авилгачдыг шоронд хийгээд өгөөсэй нийгмийн хандлага яваад байна. Энэ хандлагын тухай..?
-Эрх баригчид санал асуулгаа тодорхой явуулах хэрэгтэй байлаа. Парламентаас Ерөнхийлөгчөө сонгоно гэцгээж байна лээ. Тийм зүйл байж болохгүй шүү дээ. УИХ дахиад нэг боолтой болно гэсэн үг. Намын бага хурлаас сонгогддог Ерөнхий сайд дээр эрх мэдэл төвлөрүүлэх юм бол хуучин систем рүүгээ явж байгаа юм. Засаглалын хэлбэр нь Улс төрийн товчоо болчихно.
-
2017 оны 5 сарын 02
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаараа ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах Монгол Улсын хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулсантай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
-
2017 оны 5 сарын 02
Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүллээ
-
2017 оны 5 сарын 02
Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүллээ
-
2017 оны 5 сарын 02
Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг таслахгүй үргэлжлүүлэх хариуцлагатай цаг үеийн өмнө Ардчилсан нам тулж ирээд байна.
-
2017 оны 5 сарын 02
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15.00 цагт товлогдож, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.
-
2017 оны 5 сарын 02
Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болсон анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров нарт гардуулж өгөв.
-
2017 оны 5 сарын 02
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ намууд ирэх сарын 2-6-нд тодруулах учиртай. АН-ынхан нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс дээр бүх гишүүнээсээ санал хураах бол МАН Бага хурлаасаа шийдвэр гаргах аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар тавдугаар сарын 6-ны 00.00 цагаас өмнө намууд нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах үүрэгтэй юм. Улмаар тавдугаар сарын 11-ны дотор нэр дэвшиг- чийнхээ холбогдох материалыг СЕХ-нд өгнө.
-
2017 оны 5 сарын 02
Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ нийт гишүүдийн дунд дотоод санал асуулгыг явуулахаар болсон билээ.
-
2017 оны 5 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.
-
2017 оны 5 сарын 02
Ерөнхийлөгчийн сонгуулийн далд сурталчилгаа хэдийнэ эхэлж, нэр дэвшихээр горилогчидийн өрсөлдөөн ширүүсчээ. Ийнхүү сонгуулийн чимээ ойртсон үед нэр дэвшигчдийн далд өрсөлдөөн ширүүсч, зарим нь сонгуульд өрсөлдөх эрхтэй, эрхгүйгээ хүртэл ярьж эхэллээ. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр хэвлэлд ярилцлага өгч, сонгуульд нэр дэвшинэ гэдгээ дуулгасан. Тэрбээр энэ талаараа “Ерөнхийлөгчийн сонгуульд би хэрвээ оролцох юм бол жинхэнэ өрсөлдөөн бий болно, илүү шударга болно. Ард түмэн үүнийг хүсч, ярьж байна. Юуны өмнө хэлэхэд одоогийн Үндсэн хуульд зөвхөн УИХ-д суудалтай намуудаас нэр дэвших эрхтэй гэж заасан нь шударга байж чадахгүй нь ойлгомжтой. Хуулиараа МАН, АН, МАХН гэсэн гурван намаас л нэр дэвшигчид өрсөлдөх нь.
-
2017 оны 5 сарын 02
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
-
2017 оны 5 сарын 01
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ливан улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх Ливан улсын Ерөнхийлөгч Генерал Мишель Аунд 2017 оны 4 сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Мишель Аун үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэр Элчин сайд Ч.Баярмөнх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол-Ливаны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Мишель Аун Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Ливан улсын Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гээд Элчин сайдад ажлын амжилт хүсч, баяр хүргэв.
Итгэмжлэх жуух бичиг барихтай холбогдуулан Элчин сайд Ч.Баярмөнхийг мөн, Ливан улсын Гадаад хэргийн сайд Жебран Басил болон Ерөнхий нарийн бичгийн дарга Чарбел Вехбе нар хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
-
2017 оны 5 сарын 01
Энэ долоо хоногт улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сонгоно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн.
-
2017 оны 5 сарын 01
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тавдугаар сарын 1 буюу Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн мэндчилгээ дэвшүүлээд “Энэ өдөр хөдөлмөрчин түмний эрх ашгийг хамгаалдаг үйлдвэрчний байгууллагууд төр, засгийн удирдлагуудтай уулзаж, байр сууриа илэрхийлдэг уламжлалын дагуу Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв.
-
2017 оны 5 сарын 01
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлаар нэгдсэн сургалт-семинарыг өнөөдөр хийлээ.
Сургалт-семинарыг нээж Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, сонгууль зохион байгуулахад анхаарах асуудлыг онцоллоо. Тухайлбал, тэрбээр, сонгуулийг зохион байгуулахдаа хууль, журмаа сайтар судлан, хуулиа дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарч, сонгогчдыг сонгуульд оролцож саналаа өгөх нөхцөл бололцоог нь бүрдүүлж ажиллах, хуваарилсан төсвийг хууль, журмын дагуу зориулалтаар нь захиран зарцуулж, сонгуулийн зардлын тайлан, холбогдох баримтыг хуулийн хугацаанд гаргаж ирүүлэх, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч, намыг эсэргүүцсэн, эсвэл дэмжсэн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх, сонгуулийн хороод санал авах ажиллагааг элдэв зөрчил, хүндрэлгүй зохион байгуулах, сонгуулийн дүн мэдээг нэн даруй дамжуулах, сонгууль зохион байгуулсан тухай тайланг үнэн зөв, түргэн шуурхай гаргаж, хуульд заасан хугацаанд ирүүлэх зэргийг анхаарч ажиллахыг хүслээ.
Сургалт-семинарын үеэр, илтгэгчид байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт ямар байх, хуралдааны дэг, гишүүний ёс зүйн дүрмийг хэрхэн баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт хүргүүлэх, сонгогчийн шилжилт, гомдол шийдвэрлэх асуудлыг хэрхэн журамласан талаар мэдээлэл хийлээ.
Мөн сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих, аудит хийлгэх, санхүүгийн тайланг хүлээлгэн өгөх, сонгуулийн сурталчилгаа зэрэг асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсанд сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа.
Түүнээс гадна сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэх, санал авах ажиллагааг зохион байгуулах, ажиглах, сонгуулийн дүн мэдээ нэгтгэх, техникийн тооллого хийх, сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.
Дараа нь сургалт-семинарт оролцогсод сонгууль зохион байгуулахтай холбоотой, сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж болзошгүй зарим асуудлаар асуулт тавьж хариулт авав.
Сургалт-семинарын үеэр Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан гарын авлагын талаар танилцуулга хийлээ.Түүнд сонгуулийн ач холбогдол, сонгуульд мэдлэг, мэдээлэлтэй оролцохын ач холбогдол, сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь иргэн бүрийг тэгш хамруулах зэрэг асуудлыг тусгасан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2078 хэсэг байгуулагдаад байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 01
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөө Өдрийн сонингоор дамжуулан албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр
-
2017 оны 5 сарын 01
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, С.Эрдэнэболд нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 01
Г.Уянга МАНАН бүлэглэлийн эздийн эсрэг суулт зарлаж эхэллээ