-
2017 оны 5 сарын 05
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2017.05.05) нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад 56.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
-
2017 оны 5 сарын 05
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх хүмүүсийн нэр тодорлоо
-
2017 оны 5 сарын 05
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
-
2017 оны 5 сарын 05
Монгол Улсын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
Д.Сүхбаатарын талбайд болсон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэлэв.
Тэрээр “Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирүсийн өвчлөлийг эмчлэх эм, үүний дотор “Харвони” эм бий болсноор өвчлөлийг бууруулах, эдгээх өргөн боломж нээгдсэн.Хэдийгээр эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа ч технологийн үр шимийг хүртэх, эмчлэгдэх боломжийг иргэддээ нээж өгч улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн хосолсон санхүүжилтээр С вирүсийг илрүүлэх, эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газар халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна” гэв.
Цаашид элэгний өвчлөлийг эрт илрүүлэхэд иргэд, сайн дурын идэвхтэн, нийгмийн ажилтнуудыг татаж оролцуулан, бүх шатандаа хяналт тавьж үр дүнтэй ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Мөн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо чухал байгааг тэмдэглэв.
Засгийн газар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.
Тухайлбал энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна. Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.
Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирүсийн халдвартай байх магадлалтай юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 05
МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх гэнэ
-
2017 оны 5 сарын 05
Харин өнгөрсөн долоо хоногт эцсийн байдлаар өнөөдрийн чуулганы хуралдаанаар танилцуулахаар та шийдвэр чиглэл өгсөн. Таны ийнхүү шийдвэр, чиглэл өгсөний дагуу Сүхбаатар аймгийн иргэд 20 гаруй приус машинтай 100 гаруй иргэд ирчихсэн чуулганаар хэлэлцэх явцыг сонсоод, мэдээллийг Сүхбаатар аймгийн иргэддээ өгөхөөр ирчихсэн байгаа.
-
2017 оны 5 сарын 05
МАХН-аас Л.Эрдэнэчулуун, С.Нарангэрэл, Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нарын нэг нь тодорно
-
2017 оны 5 сарын 05
Бурууг бусдад тохох нь МАН-ын төрөлх араншин гэлтэй. “2016 онд МАН Ч.Сайханбилэгийн Засгийн газарт байхдаа Сангийн сайдаасаа бүхий л төрлийн мэдээллийг авдаг байсан байж, Засаг авсныхаа дараа эдийн засаг ийм хүнд байсныг мэдсэнгүй” хэмээн гоншигнож байгаа нь МАН-ын жинхэнэ дүр төрх хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхны нэгэн ярицлагандаа онцолсон билээ. МАН-ыхан энэ дүр төрхөө өчигдөр ч гэсэн харуулаад авлаа.
-
2017 оны 5 сарын 05
Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр МАН-д албан тушаалын бужигнаан дахин өрнөж, эхэлжээ. Тус намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх болсноор ийнхүү албан тушаалын бужигнаан эхэлсэн байна. Тодруулбал тус намын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага хуралдаа оруулж ирсэн бөгөөд нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулсан юм. Бага хурлын 259 гишүүний 85.7 хувь нь УИХ-ын дарга М.Энхболдод санал өгсөн учир тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон билээ.
-
2017 оны 5 сарын 05
Голсон юм голд орно гэгч л МАХН-д болоод байх шиг. Нөгөөтэйгүүр ноён нь хүүгээ идэх үү, хүү нь ноёныгоо дийлэх үү гэх шатрын өрөг ч энэ намд болоод байгаа сурагтай. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед улс төрийн намууд нэр дэвшигчидээ сүр дуулиантайгаар сонгож байна.
-
2017 оны 5 сарын 05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
”Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
“Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар” мэдээлэл хийнэ.
-
2017 оны 5 сарын 05
Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын
-
2017 оны 5 сарын 04
Энэ оны төсвийг тодотгохтой хамт УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 11 дэх заалтад хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулахаар заасан нь хөтөлбөрийг хойшлуулахад хүргэсэн юм. Энэ нь “Рио Тинто” зэрэг томоохон хөрөнгө оруулагчдад таалагдаагүй учраас ОУВС-д шахалт үзүүлж, дээрх заалтыг өөрчлөх шаардлага тавьж байгаа юм. Тэгвэл дөнгөж сая чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудалтай холбоотойгоор тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Завсарлага авах болсон талаараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сангийн сайдын оруулж ирсэн, Төсвийн байнгын хороонд өгсөн албан тоот, УИХ-ын, чуулганы дэгийн тухай хуулийг зөрчиж оруулж ирсэн. Дэгийн тухай хуулийн 36.1 бол зохион байгуулалтын шинжтэй асуудал биш. Энэ тогтоолоор заахдаа үүргийг Ж.Эрдэнэбат сайдад өгсөн. Харин Сангийн сайдад өгөөгүй. Сангийн сайд албан бичгээр монголын эдийн засаг, санхүүгийн асуудалтай энэ чухал 11 дүгээр заалтыг УИХ-д оруулж ирэх эрх байхгүй. Тиймээс өнөөдөр Сангийн сайдыг бид нар хууль зөрчиж хариуцлаггүй үйлдэл хийлээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, энэ тогтоолын 11 дүгээр заалт бол гадаадын хөрөнгө оруулалттай энэ том төслүүдийг гаргаж байгаа баяжмалын мөнгийг Монголдоо оруулж ирж, валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт байсан. Энэ нь зохион байгуулалтын асуудал биш. Энэ Монголын эдийн засаг, санхүүгийн цаашдын хувь заяатай холбоотой асуудал. Энгийн үгээр хэлэх юм бол бид түүхий эдээ гадныханд үнэ төлбөргүй өгчихөөд, буцаагаад гаднаас зээл ав гэсэн тулгалтыг Монголын улс зөвшөөрөх гэдэг саналыг оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Энэ бол маш ноцтой асуудал. Хоёр ч заалт зөрчигдөж байна. Гуравдугаарт, хэрвээ энэ заалтыг хасах юм бол монголын эдийн засаг, импортын хэрэглээ, валютын тогтворгүй байдал бүр хүндрэх болно. Гадагшаа гаргаж байгаа баяжмалынхаа мөнгийг авч чадахгүй улс орон валютын хомсдолд үргэлж орно. Тиймээс бид зайлшгүй анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас юу тулгаад байна гэхээр “Та нар түүхий эдээ л зар. Бусад нь болохгүй ээ” гэсэн гадны хараат байдал руу бид шууд яваад орох гэж байгаа юм. Тиймээс Сангийн сайдыг дэндүү хайнга юм хийлээ гэж харж байна. Энэ зохион байгуулалттай асуудал биш. ОУВС-ын гурван жилд хэрэгжих хөтөлбөрийн зээл авах асуудал биш. Харин цаашдаа Монгол улсад түүхий эдээ гадагшаа үнэ төлбөргүй өгөөд, дандаа зээлээр амьдрах уу гэдгийг хариулт юм. Тиймээс их хурлын гишүүд үүнийг зөв ойлгоорой. Энэ асуудалтай холбогдуулаад энэ заалтыг эргэж хараад, хуулийн дагуу болгох ёстой гэдэг үндэслэлээр энэ асуудлаар тав хоногийн завсарлага авна” гэлээ. Харин Чуулганы хуралдааны даргалагч УИХ”ын дэд дарга Ц.Нямдорж уг асуудлаар 30 минутын завсарлага өгөв.
Чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна.
-
2017 оны 5 сарын 04
Д.Эрдэнэбат: Сангийн сайд дэндүү гоомой юм хийж байна
-
2017 оны 5 сарын 04
Сүхбаатарчууд шударга ёсыг хайж, нийслэлийг зорьж явна. Тус аймгийн АН-ын гишүүд болон төрийн албанаас хууль бусаар халагдсан 80 гаруй иргэний төлөөллөөс бүрдсэн суулт 3 дугаар сарын 30-ны өдрөөс
-
2017 оны 5 сарын 04
УИХ-д МАХН-ыг О.Баасанхүү гишүүн төлөөлдөг тул МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй.
-
2017 оны 5 сарын 04
Эрдэнэт үйлдвэр “Топ 100 татвар төлөгчийг тэргүүллээ” гэсэн мэдээг өглөө оройгүй сонин, телевиз, сайтуудаар нэг тараалаа. Хоёрхон сарын өмнө л “хувийн хэвшлийнхэн орсноор үйлдвэр дампуурахад хүрсэн” гэдэг худал мэдээллээр тархи угааж байснаа ийнхүү илчлэв. Үнэхээр л Эрдэнэт үйлдвэр мөхлийн ирмэг дээр байсан юм бол, хувийн хэвшлийнхэн ороод хамаг техникийг эвдэлж, баялгийг сороод авчихсан юм бол, төрд зуун хувь авангуутаа, Х.Бадамсүрэнг захирлаар томилонгуут Монголын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлэх боломж бий гэж үү.
Жил бүр хамгийн өндөр татвар төлдөг “Оюутолгой”-г хүртэл даваад гарч иртэл шилдэг шинэ менежмент нэвтрүүлсэн билүү. Х.Бадамсүрэн захирлын тансаглал, орлогч захирлууд, зөвлөхүүдийн нэмэгдэл, цалин хангамжийн асуудлаа л арай гэж баталж амжих хугацаа. Гэтэл хууль шүүхийн өмнүүр орж төр зуун хувь авсан шийдвэрийн тайлбараа “Эрдэнэтийг хувийн хэвшлийнхэн аваад хамаг баялгийг нь цөлмөж байна” гэж хийсэн. Харамсалтай нь энэ инээдмийн жүжгийн тайлал нь ийм богонохон хугацааны дараа “Топ 100-г тэргүүлсэн” мэдээллээр ил боллоо. Элэг хөших нь дээ, эрх баригчид минь...
Ш.Даваа
-
2017 оны 5 сарын 04
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад 2017 оны тавдугаар сарын 7-10-ны өдрүүдэд албан ёсоор айлчилна. БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийнэ.
-
2017 оны 5 сарын 04
Улс төрийн хоёр гол хүчин болох АН, МАН-ууд өнөөдөр нэр дэвшигчдээ албан ёсоор танилцууллаа.
-
2017 оны 5 сарын 04
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон холбогдох албан тушаалтнууд оролцов.