-
2017 оны 5 сарын 03
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03) хуралдаан 09 цаг 44 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
-
2017 оны 5 сарын 03
МАН-ын Бага хурал эхэллээ. МАН-ын дарга М.Энхболд Бага хурлыг нээж, хурал даргалагч нарыг гишүүдээр сонгуулсан байна
-
2017 оны 5 сарын 03
Н.Энхбаярыг ялгүйд тооцуулах тухай хүсэлтэд татгалзсан хариу өгчээ
-
2017 оны 5 сарын 03
Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуулга өнөөдөр 10:00 цагаас 20:00 цагийн хооронд явагдана
-
2017 оны 5 сарын 03
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ 10 гаруй хүн илэрхийлээд байсан ч албан ёсоор зургаан хүн бүртгүүлсэн. Бүртгүүлээгүй хүмүүсийн дотор Хотын дарга асан Э.Бат-Үүл, Баабар нар байгаа юм. Дөнгөж сая Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 03
МАХН энэ сарын 5-нд Бага чуулганаа хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.
-
2017 оны 5 сарын 03
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС
АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДДЭЭ УРИАЛГА ХҮРГЭЖ БАЙНА
Ардчилсан намын шинэчлэлийн үйл явц нийгмийн хүсэн хүлээж байсан чиглэлд өрнөж, намын дотоод сонгуулиар шат шатны удирдах байгууллагуудад залуу гишүүд олноор сонгогдон орж ирлээ.
Намын бодлого тодорхойлох гол байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 38.1 хувь, намын анхан шатны нэгжийн дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нарын 60-70 хувь нь залуусаас бүрдэх болсон нь намын бодлогод салхи оруулан цаг үетэйгээ хөл нийлүүлэх, шинэчлэлийг цаашид улам гүнзгийрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Улс төрд шинэ жишиг нэвтрүүлж буй Ардчилсан нам энэхүү ололтоо бататган ахиулж, Төрийн тэргүүнд нэр дэвшигчээ нийт гишүүдээсээ сонгох хариуцлагатай цаг хугацааны өмнө ирээд байна.
Ардчилсан залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид тус намаас нэр дэвших эрхэм хүндтэй үүргийг хүлээх улс төрчийг дотоод сунгаагаар тодруулахдаа:
Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хууль, хууль тогтоомж, ёс зүйг дээдлэн сахидаг, ардчилсан, эрх чөлөөт Монгол орноо төлөөлж чадахуйц, бизнес-улс төрийн бүлэглэлүүдээс ангид, залуучууд бидэнд мэдлэг боловсролоороо үлгэр дууриал болж ажиллах улс төрчийг сонгохыг уриалж байна.
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
2017.05.02
-
2017 оны 5 сарын 03
-ТӨРИЙН ӨМЧИЙН НИЙТ КОМПАНИЙН 70 ХУВЬ НЬ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙХАД ТӨР ХУВИЙН ӨМЧИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВСААР БАЙНА-
Уншигч танд нэгэн тоон мэдээлэл хүргэе. Монгол Улсад 2012 оны байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани тоологджээ. Эдгээрээс 2012 онд 50 компани алдагдалтай ажиллаж, өр зээлээ төлж чадаагүй бөгөөд 14 компанийн дөрвөн жилийн бугшсан өр 190.1 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг тухайн үеийн Төрийн өмчийн хороо зарлаж байлаа.
Товчхондоо, нэлээд хэдэн цэцэрлэг барьчих мөнгө хэний халаасанд орсон нь мэдэгдэхгүй алга болсон гэсэн үг. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж явсаар 2016 онд нийт компанийн 70 хувь нь ашиггүй ажилласан гэдгийг тухайн үеийн Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.
Компанийн алдагдал 2017 онд нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг гарч алдагдалтай ажиллаж байгаа аймаг, орон нутгийн төрийн өмчит компаниудад шалгалт оруулахад 18 ХХК, гурван хувьцаат компани, нэг нөхөрлөл, 138 үйлдвэрийн газрын нийт алдагдал 111.9 тэрбумд хүрснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байсан юм.
Мөн Төрийн өмчит 87 компаниас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд байдаг 81 компани алдагдалтай ажиллаж байгаа нь тодорхой болсон. Тэднийг хариуцлагаа дээшлүүлж, төрийн мөнгөөр тавилга, машин, орон байрны дэмжлэг, завсар үйлчилгээ хийхгүй байх чиглэл өгч, улмаар зургаан компаниас бусад нь 2017 онд алдагдлаа арилгаж ашигтай ажиллахыг үүрэг болгосон гэдгээ ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор эдүгээгээс гурван сарын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Эдгээр тоон баримтыг дурдах болсны учир гэвэл төр өөрийн өмчийн компанийнхаа алдагдлыг тооцож үүрэг хариуцлага өгөхөөс биш хэрэгжилт, хяналт, хариуцлага огтхон ч байдаггүй гэдгийг уншигч танд ойлгуулахыг хүссэн юм. Төрийн өмчит болон өмчийн оролцоотой эдгээр компаниудын алдагдал жилээс жилд 10-20 тэрбумаар нэмэгдэж, хувь нь ч өссөөр байгааг дээрх тоон баримтаас харж болохоор байгаа юм.
Тиймдээ ч ашиггүй “хог-ноосоо салахын тулд төр Монгол шуудан, Оргил рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчит компаниудыг хувьчлахаар шийдвэр гаргасан ч өнөө хэр тодорхой үр дүн гарсангүй. Хувьчлах жагсаалтад орсон компаниуд нь хүртэл 19 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Өнгөрөгч оны төсөвт хувьчлалаас 120 тэрбум төгрөг оруулахаар төсөвлөсөн ч биелээгүй юм. Дааж давшгүй өр төлбөр, хурган дарга нарын шахааны бизнесийн бай болсон компаниудыг худалдан авч эрсдэл гаргах хүн олдохгүй нь тодорхой.
Гэтэл хувийн хэвшлийн компаниудад төрийн хяналт шалгалт дэндүү чанга байдаг нь худлаа биш. Жил болгон аудит оруулах нь холгүй хянаж шалгаж бүх төрлийн татвар нэмж тэднээс татаас авч байгаа учраас Монгол Улс арай л дампуурлаа зарлачихгүй оршин тогтнож байгаа. Өнөө жилийн төсөвт мөн адил төрийн өмчийн компаниуд биш хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг татвараар дарамталж, орлого олохоор тусгажээ. Өмчилж авсан компаниа дампууруулдаг. өр зээл нь дааж давшгүй хэмжээнд хүрчихсэн атлаа төр алдаагаа ухаарсангүй. Дахиад л төрийн өмчит компанийн тоог нэмэгдүүлж, бүр 100 хувь өмчилж, өөртөө лай хураасан хэвээр.
Эндээс дүгнэхэд алдагдалтай биш харин ч ашигтай ажилладаг нь мэдэгдэж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь хурган дарга нар нь хэдэн тэрбумаар мөнгө идэж, байраа засаж, машин унасан хэвээр байхад төсвийн үрэлгэн зардлыг танаж байна хэмээн Ерөнхий сайдаасаа эхлээд л шоу хийх аж. Төсвийн үргүй зардлыг тэглэлээ, тансаглал бүх шатанд зогслоо, амаргүй цаг үед ард түмэнтэйгээ хамт хямралаас гарах гэж зүтгэж байна хэмээн шоудсаар байгаа.
Тэгэхээр төрийн өмчийн компаниуд нь үргүй зардлын хэмнэлтэд огтхон ч хамрагдаагүй бололтой. Хамгийн сүүлд ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан нэг эрхэм олон арван тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгуулж эхэлжээ. Төрийн өмчийн мэдэлд 100 хувь шилжсэн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой сүүлийн үеийн дуулиан төрийн өмчийн компанийн тансаглал гэж чухам юу байдгийг яруу тодоор харуулж өгөв.
Үйлдвэрийн дарга нь хэн байхаас үл хамаарсан 300 сая төгрөгөөр цоо шинэ машин унаж, 180 сая төгрөгөөр тавилгаа шинэчилдэг хуультай гэдгийг бид мэдэж авлаа. Төр хэмнэлтэд шилжих эсэх нь эдгээр компаниудад огтхон ч хамаагүй бөгөөд компанийн дотоод хуулиа дагахаа Х.Бадамсүрэн дарга мэдэгдчихсэн. Дэлхийн хэмжээний компанийн захирал 24.5 сая төгрөгийн цалин авахгүй яадаг юм хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нэгэнтээ хэвлэлийнхэнд бухимдсан удаатай.
Хэдэн зуун сая төгрөгийн төрийн өмчийг нэг дарга гарын үсэг зураад л нөгөөд шилжүүлж болдгийг “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин даргын машиныг Ц.Ням-Осор даргад “бэлэглэхэд” бид харлаа, үзлээ. Төр ингэж л тансаглаж байна. Энэ зөвхөн ганцхан жишээ. Ил болсон наад захын тансаглал төдийхөн. Цаашлаад, “Эрдэнэт” үйлдвэрт шахсан албаны хэрэгцээний бэлгэвч, “Эрдэнэс Тавантолгой” компанид нийлүүлсэн хэрэглэх боломжгүй камазны дугуй, Багануур компанийн нүүрсний дуулиан зэрэг тэрбум, тэрбумын шахааны талаар энд бичвэл цаг ч хомс, цаас ч хайран байх биз.
Бодит байдал ийм л байгаа. Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар хэмнэлт хийж, үргүй зардлыг танасан, тансаглал шат шатанд байхгүй болсон хэмээн ярьж яваа нь ам, ажлын зөрүүг яруу тодоор харуулж байгаа юм. Төр хэмнэлт хийсэн үү гэвэл хийсэн. Гэхдээ төрийн өмчит компани, өөрсдийн шахааны бизнестээ хэмнэлт хийгээгүй. Хэмнэлтээ тэд ард түмний татварыг нэмж хийсэн юм.
Монголынхоо ирээдүй болсон үр хүүхдээс 20 мянган төгрөг харамлаж хэмнэлээ. Монголчуудын амин зуулга болсон приус машины татварыг нэмж хэмнэлт явуулав. Тэтгэвэрт гарах насыг нь хойшлуулж, ядарсан ард түмнээрээ “даажигнаж” хэмнэлт хийснийг бүгд мэдэж байгаа. Төрийн компанийнхаа толгойг илэх атлаа хувийн хэвшлээ дарамталж үрэлгэн зардлаа хэмнэсэн төдий. Төрийн өмчит, хувийн хэвшлийн компанийн ялгаа хэн даргаар очихоос бус хэрхэн ашигтай ажиллуулах вэ, хэний шахааг авах вэ гэдгээрээ л ялгаатай.
...Харин хувийн хэвшил хамгийн ашигтай, тэгээд хамгийн хямдханыг л олж чаддаг учраас алдагдалгүй, бас ашигтай ажиллаж чаддаг нь бичигдээгүй хууль. Тэнд шахаа байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу, тэгээд ил тод байдаг. Харин манай төрд бүх зүйл хаалттай, бас хууль бус болдог. 94 төрийн өмчит компани ашиггүй ажиллаж буйн шалтгаан төр өөрөө юм...
Төр ашигтайг нь бус албан тушаалтны шахааг өндөр үнээр авдаг. Харин хувийн хэвшил хамгийн ашигтай, тэгээд хамгийн хямдханыг л олж чаддаг учраас алдагдалгүй, бас ашигтай ажиллаж чаддаг нь бичигдээгүй хууль. Тэнд шахаа байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу, тэгээд ил тод байдаг. Харин манай төрд бүх зүйл хаалттай, бас хууль бус болдог. 94 төрийн өмчит компани ашиггүй ажиллаж буйн шалтгаан төр өөрөө юм. Ард түмэн цахилгаан хэрэглэж, нүүрсний хэрэгцээ буураагүй цагт төрийн өмчийн дулааны, цахилгаан станцууд ашиггүй ажиллана гэдэг юу л бол. “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн нөөц дуусаагүй байхад ашиггүй ажиллах тухай ойлголт байхгүй.
Гагцхүү дарга нарынхаа тансаглал, идэх уухыг л хянаж чадахгүйгээс 111 тэрбумаар алдагдал хүлээж байгаа юм. Хэрвээ 81 төрийн өмчит компанид төр төмөр нүүрээ харуулж, хяналт тавьдаг бол ард түмний халаасыг тэмтрэхэд хүрэх байсан уу. Хурган дарга нарынхаа тансаглалд хяналт тавьдаг Ерөнхий сайд, Засгийн газартай бол Олон улсын валютын сангаас доллар “гуйлгачилж” суух байсан болов уу. Үр хүүхдээсээ мөнгө харамлаж, амьдралаасаа илүүчилж хураасан хадгаламжаас нь мөнгө татах хүртлээ доройтохгүй байсан юм, төр.
Тиймээс эхлээд төрийн өмчит компаниудынхаа тансаглалаа цэгцлээч гэж хүсье, Ерөнхий сайд аа. “Эрдэнэт” шиг хэчнээн үйлдвэр хэдхэн хүний гараар орж, дарга цэргийн байр, машины мөнгийг бэлтгэх хэрэг вэ. Хурган даргын байр, машин, халамж, тэтгэмжид зарцуулж буй мөнгөөр ядахдаа үр хүүхдэдээ өгч байсан 20 мянган төгрөгөө үргэлжлүүлж болох л байлаа.Тансаглал буураагүй.Тэр тусмаа үрэлгэн зардал огтоос ч буураагүй.
Зардлаа танаж, төсвийн үргүй зардлаа тэглэж чадаагүй учраас Валютын сан хүртэл биднээс “нүүр” буруулж байна. Дэд сайдуудаа цомхотгож, төрийн өмчөөр тоглож буй хурган дарга нартаа хариуцлага тооцож чадаагүй атлаа төсвийн хэмнэлт хийлээ гэсэн үлгэр ярихаа больчихвол яасан юм бэ. Ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрүүдээ эхлээд хувьчил. Тансаглахыг нь зогсоо. Тэгж чадвал үнэхээр ард түмнийхээ төлөө, эдийн засгаа эрүүлжүүлэх гэж чардайж явна гэж итгэе.
-
2017 оны 5 сарын 03
МАН-ын VIII Бага хурал өнөөдөр болно. Бага хурал нь 310 гишүүнтэй бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм.
-
2017 оны 5 сарын 03
УИХ-д суудалтай улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших талаарх хар зураг Ерөнхийдөө тодроод эхэллээ. АН-ын хувьд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа явагдаж байна.
-
2017 оны 5 сарын 03
Нэр дэвшигчийг тодруулах асуулга эхэлнэ
-
2017 оны 5 сарын 03
МАН Удирдах зөвлөлөө хуралдуулжээ. Уг хурлаар тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших улстөрчийг тодруулсан байна.
-
2017 оны 5 сарын 03
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
-
2017 оны 5 сарын 02
“Талын зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг хэлэлцэн дэмжив.
2013 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш дотоод, гадаад бодлогын стратегийн чиглэлээ болгож, дэлхийн улс орнуудыг энэ санаачилгад нэгдэхийг уриалж хамтран ажиллаж байна.
Энэ нь Зүүн Азийн 11 улс, Баруун Азийн 18, Өмнөд Азийн найм, Төв Азийн тав, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн долоо, Төв болон Зүүн Европын 16 нийт 65 улс болон бүс нутгийг хамарсан стратегийн томоохон санаачилга юм.
Энэ санаачилга нь бодлогын зохицуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар холбогдох, худалдаа, санхүү, иргэдийн харилцаа холбоо зэрэг тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой.
Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.
-
2017 оны 5 сарын 02
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай Засгийн газрын тогтоолын төслийг шинэчлэн баталлаа.
-
2017 оны 5 сарын 02
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.05.02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
-
2017 оны 5 сарын 02
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.05.02/ 10 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын 11-т заасан /Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дахь заалтад заасны дагуу, арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга, хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх/ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийсэн мэдээлэлдээ, өнөөгийн байдлаар арьс шир боловсруулах 34 үйлдвэр Улаанбаатар хотын ХУД-ийн 2-р хороо, БГД-ийн дүүрэг, Дархан хот гэсэн 3 газар байршилд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гүн боловсруулалт хийдэг 24 үйлдвэр, хагас боловсруулдаг 10 үйлдвэр тус тус үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын хэмжээ богийн арьсанд шилжүүлсэнээр 20,0 сая ширхэг хагас боловсруулах, 6,0 сая ширхэг арьс ширийг гүн боловсруулах хүчин чадал тус тус суурилагдсан байна.
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутгийн заагт Эмээлт орчимд 50 га газарт Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих Техник эдийн засгийн үндэслэл судалгаа, зураг төсөл, төсвийг 2012 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захиалгаар гүйцэтгүүлсэн. Цогцолборын Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийн талаарх танилцуулгыг 2012 оны 10 сард Ерөнхий сайдад танилцуулахад арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах байршлыг дахин судалж тогтоох үүрэг өгсөн. Үүний дагуу дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Налайх, Багануур, Багахангай, Эрдэнэт, Дархан хотуудын ойролцоо газарт Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих асуудлыг судалж, мөн түүнчилэн арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх, арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих асуудлаар өндөр хөгжилтэй орнуудын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, харьцуулсан судалгаа хийсэн. Дээрхи асуудлыг Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулахаар 249 дүгээр тоот тогтоол баталсан.
Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд холбогдох санхүүжилтийн асуудлыг хэлэлцүүлж, 305 дугаар тогтоолоор батлуулан, “Дархан-Уул аймагт байгуулах Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын мастер төлөвлөгөө, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлыг сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлсэн.
Засгийн газрын 2013 оны 249 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх явцад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон Дархан-Уул аймгийн иргэд Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулах асуудлыг дэмжихгүй байсан тул уг асуудлыг Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, 10 дугаар тэмдэглэл гарсан. Энэхүү тэмдэглэлийн дагуу Орхон аймаг, Улаанбаатар хотын Багануур, Налайх дүүрэг, Чойр, Сайншанд зэрэг дэд бүтэц харьцангуй хөгжсөн аймгуудын саналыг судалж, сонгон шалгаруулалт явуулсан. Үүний дүнд арьс ширний үйлдвэрийн цогцолборыг байгуулахад Улаанбаатар хотын Багануур дүүрэг нь газрын байршил, төлөв байдал, дэд бүтцийн хувьд тохиромжтой гэж сонгогдсон тул Засгийн газарт хэлэлцүүлэхээр бэлтгэсэн.
Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанаар 2013 оны 249 дүгээр тогтоолын 1-р зүйлд “Арьс ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулсугай” гэж заасныг хүчингүй болгосон ба Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт “Арьс ширний үйлдвэрийн парк”-ийг байгуулах Нийслэлийн саналыг дэмжсэнгүй гэж тогтоосон байна.
Түүнчлэн, анх төлөвлөж байсан газрын хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/139 тоот шийдвэрээр 160 га болгож нэмэгдүүлэн, “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн төслийн нэгж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр болсон.
Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг судлан Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан ба шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэл чиг үүргийнхээ хүрээнд Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн дэд бүтцийг бүтээн байгуулсан нөхцөлд арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлж, улс орны нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжлийн шинэ шатанд гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодлогоор дэмжин ажиллах болно гэлээ.
Дараа нь Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийв. Тэрээр, УИХ-ын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дахь заалтад заасны дагуу, арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга, хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах гэсэн үүрэг өгөгдсөн байгаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт болоод бусад үйл ажиллагаа хийгдээгүй улмаас арьс, ширний үйлдвэрүүд хэвээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хүрээнд УИХ-ын 2013 оны 23-р тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, УИХ-ын 2015 онд батлагдсан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, мөн оны УИХ-ын 62 дугаар тогтоолоор Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого тус тус батлагдсан байгаа. Хууль эрх зүйн орчны хүрээнд тодорхой хэмжээнд бэлтгэл ажил хийгдэж, эрх зүй орчин бүрдсэн гэж салбарын хүрээнд үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан газрын асуудал шийдвэрлэгдэж, мөн бусад ажлууд хийгдсэн байгаа. Энэхүү төслийн хүрээнд гадна, дотны хөрөнгө оруулагчдыг татах олон уулзалт зохион байгуулагдаж байна. Тухайлбал, IFC буюу Олон улсын санхүүгийн корпорацитай хийсэн уулзалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд ТЭЗҮ-г олон улсын түвшинд боловсруулах, мөн бэлтгэл ажлыг хангах талаар Нийслэлийн ЗДТГ, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж байгаа. УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангахад хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье. Үүнд, үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, дэд бүтцийн бүтээл байгуулалт болон зураг төслийн санхүүжилт тулгамдсан асуудал болоод байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өргөдөл гаргасан иргэдийг төлөөлж иргэн Д.Хишигээ үг хэлэв. Тэрээр, 2007 оноос энэ асуудал яригдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр тодорхой үр дүнд хүрч байгаад иргэд талархалтай байгааг дуулгав. Түүнчлэн иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Өргөдлийн байнгын хороонд хандаж өргөдөл ирүүлсэн, энд ямар нэгэн улс төржилт явагдаагүй болохыг тодотгов.
Хуралдааны дэгийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авлаа. УИХ-ын гишүүн М.Билэгт, Улсын Их Хурлаас 2012 онд 74 дүгээр тогтоол гаргасан, дөрвөн жил өнгөрөхөд өнөөдөр ямар ажил хийгдсэн ба хэрэгжилт нь ямар шатанд явагдаж байгааг тодруулав, учир нь тэнд амьдардаг иргэдийн амьдрах нөхцөл өнөөдөр маш хүнд байгаа гэлээ. Түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан хоёр орчим тэрбум төгрөгийн зарцуулалт, мөн цахимаар хэдэн иргэнд газар олгосон талаар тодруулав.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хариулахдаа, 2.6 тэрбум төгрөгийг аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ, цахилгаан, техник технологийн зураг төслийн ажил зэрэг 12 ажилд хөрөнгө оруулалт хийж зарцуулсан. Хөрөнгө оруулалтын ажилд хоёр төрлийн санхүүжилт шаардлагатай байдаг гэлээ. Газар олголтын хувьд Аргалант, Эмээлтийн суурьшлийн бүс бүхэлдээ батлагдсан. Үүнд, паркт 50 га, иргэдэд 100 орчим га олгогдсон гэв. Цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар маш их шүүмжлэл дагуулж байгаа, Нийслэлээс өнөөдөр ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хүрээнд Эмээлтэд олгогдсон газрыг дахин харна. Багануур дүүрэгт үйлдвэр технологийн парк баригдахаар төлөвлөгдсөний дагуу бэлтгэл ажил хийгдэж байгаа. Логижистик төвийг Налайх дүүрэгт байршуулахаар ажиллаж байна гэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нэмэлт тайлбар хийхдээ, яамны зүгээс хийж буй ажилд олон хүндрэл, бэрхшээл учирч байна. Тухайлбал, Эмээлт рүү нүүлгэхэд цаг хугацаа, хөрөнгө оруулалт их шаардагдана. Газрын асуудлыг шийдвэрлээгүйгээс 4 жил өнгөрсөн, иймд бид өнөөдөр дорвитой шийдэлд хүрэх нэн шаардлагатай байна гэлээ.
Арьс ширний үйлдвэрүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлэхдээ, Эмээлтийг сонгосон нь судалгааны олон шийдлээс улбаатай учир өөр газар шилжүүлэхгүй байхад анхаарна уу. Бид өөрсдөө зардлаа гаргаад нүүхэд бэлэн, харин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Ийнхүү УИХ-ын гишүүд тодруулга авч, санал хэлсний дараа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл 80.0 хувийн саналаар батлагдлаа.
Дараа нь УИХ-ын 2012 оны “Малчид үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дугаар заалтын биелэлтийг хангуулах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, санал дүгнэлт боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Билэгтийг сонгов.
Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Сүхбат, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нар ажиллахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 02
МАН-ын бага хурал маргааш болно. Хуралдаанаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулан батламжлах юм.
-
2017 оны 5 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаж байна.
-
2017 оны 5 сарын 02
Нийл Сакер: Ирэх 2-3 долоо хоногт багтаагаад ОУВС-ийн хөтөлбөрийг батална