МАН-ын Бага хурлыг намын дарга М.Энхболд Бага хурлыг нээж, хурал даргалагч нарыг гишүүдээр сонгуулсан байна. Энэ удаагийн Бага хурлыг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа нар удирдан явуулахаар болжээ. Бага хурал нь 310 гишүүнтэй бөгөөд тэдний 208 нь буюу 66.8 хувь нь хуралдаа иржээ. Энэ удаагийн бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, мөрийн хөтөлбөрийг нь хэлэлцэх юм. Тус намын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаад УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хуралд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм.
Тэгвэл яг одоо санал хураалтад эхэлж байна. Санал хураалтад МАН-ын Бага хуралд оролцож буй гишүүд оролцож байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёрт санал хурааж байна. Хамгийн их санал авсан эрхэм 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх эрхтэй болох юм.
Сэтгэгдэл (1)