МАН Удирдах зөвлөлөө хуралдуулжээ. Уг хурлаар тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших улстөрчийг тодруулсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УЗ-ийн хурал урьдчилсан судалгаанд хамгийн өндөр рейтингтэй УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх талаар ярилцжээ. Улмаар УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэгийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Дээрх хоёр улстөрчийн хэн нь нэр дэвшихийг өнөөдөр хуралдаж эхлэх Бага хурлаас шийдвэрлэх аж.
Сэтгэгдэл (14)