Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр явагдсан. Тус намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжив, УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Үйлдвэр худалдааны яамны сайд асан Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн билээ.
Тэгвэл нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулга өнөөдөр 10.00-20.00 цаг хүртэл орон даяар явагдах юм. Гишүүдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ирэх бямба гарагт болох АН-ын VIII их хурлаар батламжлах юм.
Б.Энхжин
Сэтгэгдэл (3)