-
2017 оны 4 сарын 28
УИХ-ын чуулган дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай
-
2017 оны 4 сарын 28
“Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшилд “байсан” 51 хувийг гадны банкинд барьцаалж зээл авсан тухай асуудал огт байхгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан Хууль зүй байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн нар худлаа ярьж байсан нь батлагдлаа.
“Жастын” гэх тодотголтой Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж 140 сая ам.долларын зээл авсан тухай мэдээлэл 2013 онд ил болсон. Харин энэ асуудлыг Лондонгийн арбитрын шүүхээр эдгээр өдрүүдэд хэлэлцэж байгаа нь нэгэнт тодорхой болоод байна. Харин төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа эрхмүүд хэнийг өмгөөлөх гэж, хэнээс юу нуух гэж олон нийтэд жишим ч үгүй удаа дараа худал хэлснийг би таашгүй.
Ямартай ч, нэхэмжлэгч тал болох “Стандарт” банкны хохирлыг Монголын засгийн газар барагдуулах санхүүгийн чадамжгүй гэж үзэж байгаа учраас барьцаанд байгаа хөрөнгийг хураах магадлал өндөр байгаа юм байна. Ингэсэн тохиолдол сүүлийн 30 гаруй жил “Монгол-Оросын хамтарсан үйлдвэр” гэх статустайгаар ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр “Монгол-Өмнөд Африкийн хамтарсан үйлдвэр” болно гэсэн үг.
Эрх баригчид яаравчлан хувийн хэвшлийн эзэмшилд байсан 49 хувийг булаан авсны учир энд тайлагдаж байна. Төрийн эзэмшилд байсан 51 хувиа гадны банкны барьцаанд тавьж туучихаад ард түмэн мэдэхээс өмнө 49 хувийг төрийн эзэмшил рүү шилжүүлсэн байх нь. Тэд ард түмнээс яг юуг нуугаад байна? Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?
“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлээс дээрэмдэж авангуутаа 2000 хүнийг намын томилгоогоор зүтгүүлэх гэж байсан бол одоо арбитрын шүүхэд ялагдсаны дараа Африкаас 2000 ажилчин бөөнөөр ирэх сураг байна. Яагаад гэвэл тэд 51%-ийн хууль өсны өмчлөгчид болох цаг ойрхон болжээ. Монголчууд дотроо хэмлэлдсээр гадны зууш болдог нь дахин амьдрал дээр батлагдаж байна.
-
2017 оны 4 сарын 28
Хүүхдийн мөнгийг хасаад хэмнэсэн мөнгө нь ердөө 50 тэрбум төгрөг
Дөчин нэгэн настай А Баянзүрх дүүргийн IX хороо буюу Шархадны эцэст гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Тэднийх хөдөөнөөс нүүж их хотын хаяа бараадсанаас хойш 11 жил улирчээ. Таван жилийн өмнө нөхөр нь ослоор нас барснаас хойш тэрбээр гурван хүүхдээ тэжээх гэж гадаа гарч эр, гэрт орж эм болж яваа. Сургуульд цэвэрлэгч хийж 250 мянган төгрөгийн цалин авна. Энэ мөнгө мэдээж амьдралд нь хүрэлцэхгүй. Тиймээс хүнд хэцүү үед гурван хүүхдэд нь улсаас өгдөг 60 мянган төгрөг том нэмэр болдог аж.
Харин 30 настай Г хоёрдугаар ангийн охиныхоо хамт амьдардаг. Нөхөр нь салж одсоноос хойш хүүхдээ өсгөх хүнд үүрэг түүнд ногджээ. Ажил хийж олсон мөнгөөрөө байрны лизингээ төлж, хоол хүнсээ цуглуулж, ойр зуурын хувцас хунар худалдаж аваад, хоёр идэж, хоосон хонолгүй аж төрж буй. Тэрбээр сүүлийн хоёр жилийн турш хүүхдийнхээ 20 мянган төгрөгийг банкинд хадгалжээ. Их сургуульд ороход нь сургалтын төлбөрт санаа зовохгүй гэсэндээ тэр. Хүүхдийн мөнгө зарим гэр бүлд ямар чухал нөлөө үзүүлдгийг илэрхийлэхийн тулд эдгээр жишээг дурдахаас аргагүй байлаа.
Хүүхдэд мөнгө өгөх замаар хүн амынхаа өсөлтийг дэмжих бодлого зөвхөн Монголд байдаг зохицуулалт биш л дээ. Дэлхийн олон улс үүнийг хэрэглэж, хөгжлийн сууриа тавьсан гэдэг. Ялангуяа Европын өндөр хөгжилтэй орнууд хүүхдийн мөнгийг хэрхэн хуваарилдаг тусгай хууль, дүрэмтэй. Тэр нь ямар ч үед хэрэгжиж л байдаг.
Манай орны тухайд Ардчилсан нам 2004 оны сонгуульд өрсөлдөхдөө хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө гэж амласан нь тухайн үедээ л содон зүйл байлаа. Чухам энэ амлалт УИХ-д ганцхан суудалтай байсан тус намыг эрх барих хэмжээнд хүргэсэн гээд хэлчихэд буруудахгүй. Энэ үеэс хойш аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсан ч, хүүхдийн мөнгийг боомилж зүрхлээгүй. Хэрэв хүүхдийн мөнгөнд гараа дүрвэл олны эсэргүүцэлтэй тулгарч, намын нэр хүндээ алдаж, амлалтаасаа ухарна гэдгийг сайтар ойлгосон хэрэг.
Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд өгөх тухай санал гаргасан ч дэмжлэг хүлээгээгүй. Сөрөг хүчин байсан МАН тухайн үед хүүхдүүдийг ялгаварлан гадуурхлаа хэмээн шүүмжилж Ерөнхий сайдыг барьж идэх шахаж байсан. Ард түмэн ч тэдэнд талархалтай хандсан гэж жигтэйхэн.
Улмаар МАН сонгуульд өрсөлдөхдөө бүх хүүхдэд эрх тэгш олгоно гэж амласныг хэн ч мартаагүй. “Бид хүүхдүүдийг, олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг, таны гэр бүлийг бүх талаар дэмжин хамгаалах болно” гэсэн гоё сайхан үгтэй мөрийн хөтөлбөр айл өрх бүрт тараагдсан гэдэгт итгэлтэй байна. Гэвч…
Ганцхан жилийн өмнө ард түмэндээ жигтэйхэн хайртай, тэдний төлөө юу ч хийхэд бэлэн байсан нөхөд эрх мэдэлтэй болонгуутаа ярьж, хэлж, тэмцэж байснаа мартана гэж хэн санах билээ. Худал амлахдаа үсчүүлсэн шүлс ч өдгөө хатаагүй л байна. Гэтэл долоон төрлийн татвар нэмж, зарим хэрэгцээгүй нийгмийн халамжийг багасгахаар төсөвт тодотгол хийсэн нь бүгдийн дургүйцлийг төрүүлсэн. Одоо ч олон нийт бухимдсан хэвээр. Тэд энэхүү шийдвэрээ ОУВС гэсэн үгээр зөвтгөөд өнгөрөх санаатай. Анх засгийн эрхэнд гармагц нийт хүүхдүүдийн 60 хувьд нь мөнгө олгоно. Үлдсэн 40 хувийнх нь мөнгийг 2019 онд бөөнд нь өгнө гэж хошгируулж байв. Гэтэл байр суурь нь дахиад л өөрчлөгдөж, “Мөнгө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгохгүй. Бас одоо авч буй 60 хувийг 40 хувь болгоно” хэмээн ард түмэн рүүгээ нулимлаа. Хэмнэсэн мөнгөө хоолны талон хэлбэрээр орлого багатай иргэдэд олгох юм гэсэн. Арай ОУВС ийм шаардлага тавиагүй л байлтай. Үнэхээр “Хүүхдийн мөнгөө хасаад оронд нь хоолны талон өг” гэж тулгасан бол их л хачин шаардлага тавьдаг сан бололтой.
ОУВС хүүхдийн мөнгийг заавал хасахыг тулгасан гэж бодохгүй байна
Хэрэв өгч чадахгүй байсан бол яах гэж амласан юм гэж эрх баригчдаас асуумаар байна. Угаас улсын эдийн засаг хүндхэн байгаа гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан шүү дээ. Анх сонгуульд өрсөлдөхдөө л төсөв санхүү хүнд, хүүхдийн мөнгө олгох боломжгүй гэж хэлээд гарч ирсэн бол ард түмэн арай өөрөөр хүлээж авах байв.
Хүүхдийн мөнгө хасаад хэмнэх мөнгө нь хэд гэдгийг та мэдэх үү. Ердөө 50 тэрбум төгрөг. УИХ-д 65 суудалтай, өөрсдийгөө “хамгийн том, ууган хүчин” гэж нэрлэдэг нам энэ зэргийн мөнгийг зохицуулж, хүүхдүүдээ ялгаварлалгүй өгөхөд хүчин мөхөстсөн гэж үү. Ядаж амлалтдаа хүрдэггүй юм гэхэд муу нэр зүүхгүйн тулд өөр эх үүсвэрээс хасаж танаад ч болов өгч болмоор. Гэвч Сангийн сайд нь ОУВС гэсэн ганц мэддэг үгээ тоть мэт давтаж, бүлгийн гишүүд нь морь унасан толгойгүй хүн мэт түүнийг нь дэмжив. Хувийн өмчийг ичих ч үгүй дээрэмдэж чадсан нөхдийн хувьд хүүхдийн мөнгөнөөс хулгайлах нь юу ч биш бололтой.
Айл өрхийн хэмжээнд авч үзвэл аав, ээж нь олсон хэдэн төгрөгөөрөө өөрсдийгөө зугаацуулж тансаглаад, хүүхдэдээ талх авч өгөх мөнгөө хасаж байгаатай зүйрлүүлж болмоор. Уг нь ямар ч эцэг, эх нэн түрүүнд хүүхдэдээ санаа тавьдаг. Гэвч зөвхөн өөрсдийгөө бодож, хүүхдийг хоёрдугаарт тавьжээ. Үнэхээр эдийн засаг хэцүүдээд, улс тэр чигээрээ бүсээ чангалахаас аргагүйд хүрсэн бол ойлгож болохсон. Гэтэл үгүй юм аа. Нэг үйлдвэрийн дарга ажилд орсон даруйдаа 300 саяар өөртөө машин авч, 200 саяар байрандаа тавилга захиалсан баримт бэлээхэн байхад үүнийг нь буруушааж хориглосон албан тушаалтан нэг ч алга. Зөвхөн ганц дарга хагас тэрбумаар ийн тансаглаж байхад улсын үйлдвэрийн бусад дарга нарын зардал нийлээд хэд болохыг таашгүй. Дарга нарын тансаг хэрэглээг харахад манай улс жигтэйхэн баян мэт. Харин хүүхдүүдээ алагчлан үзэж, 50 тэрбум төгрөг харамлаад байгааг нь бодохоор Африкийн зарим орон шиг үгээгүй ядуу болсон мэт.
Манай улс 170 гаруй төрлийн халамж үзүүлж, үүнд нь дөрвөн хүн тутмын нэг нь хамрагддаг гэсэн тооцоо бий. Хэрэггүй халамжаа багасгах ёстой гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Гэхдээ хасч болохгүй халамж гэж бас бий. Үүний нэг бол хүүхдийн мөнгө. Цөөхөн монголчууд олуулаа болохыг дэмжих эдийн засгийн нэг чухал хөшүүрэг магадгүй энэ байх. Баячуудын хувьд хүүхдийн мөнгө онц шаардлагатай биш байж мэднэ.
Хэрэв тийм бол энэ мөнгөнөөсөө татгалзаж болно шүү дээ. Эсвэл амьдрах гэж ядаж яваа А-гийнх шиг айлд буцалтгүй тусламж хэлбэрээр өгчихвөл их л зөв жишиг болно. Харин энэ мөнгийг амьдрал ахуйдаа нэмэрлэдэг, хүүхдийнхээ ирээдүйн сургалтын төлбөрт зориулж хадгалдаг айл ямар олон болохыг бодоод үзээрэй. Таны санаснаас их байх вий. ОУВС хүүхдийн мөнгийг заавал хасахыг тулгаж, дарамталсан гэж бодохгүй байна. Харин хэрэггүй зардлаа танах зөвлөмжийг нь мушгин гуйвуулж, хүүхдэд очих багахан мөнгийг дээрэмдэхээр ханцуй шамласан нь харамсалтай. Уг нь хүмүүс тэднийг иргэдээ дээрэмдэж, шулаатах гэж сонгоогүй л юмсан.
Ер нь аль ч засаг мөрийн хөтөлбөрөө бүрэн гүйцэд хэрэгжүүлж чаддаггүйг бид мэднэ. Тэгээд сонгууль дөхөхөөр “Арай амжсангүй. Дахиад дөрвөн жилийн хугацаа өгчих” гээд уйлан алдана. Гэхдээ ямар ч байсан хэрэгжүүлэхийн төлөө их, бага хэмжээгээр зүтгэсэн байдаг.
Харин одоогийн хэд шиг эрх авсан даруйдаа амласан мөрийн хөтөлбөрөөсөө 100 хувь эсрэг явж байгаа засгийг би лав мэдэхгүй юм. Дэлхийн улс төрийн түүхэнд байхгүй содон шийдвэр гэж үүнийг л хэлэх биз ээ. Улс төрийн мэдрэмжгүй, иргэдийнхээ амьдралын чанарыг дордуулсан энэ шийдвэрүүд чинь эргээд та бүхнийг гудамжинд гаргах вий.
-
2017 оны 4 сарын 28
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ.
-
2017 оны 4 сарын 28
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь байгаагүйгээр олон хүн нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа.
-
2017 оны 4 сарын 28
Чуулганаар зөрчлийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
-
2017 оны 4 сарын 27
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх тавдугаар сарын 3-нд Бага хурлаа хийхээр товложээ. Энэ удаагийн Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм байна.
-
2017 оны 4 сарын 27
Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт амжилт гарган, бусдыгаа манлайлан яваа 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж, нийт ажлын байрны 90 хувийг хангаж буй шилдэг компанийнхан удирдлагуудад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шагнал гардуулж, компанийн баг, хамт олонд баяр хүргэж үг хэллээ.
Тэрээр,
- Бизнесийн салбарынхан дотоод нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж, ажлын байрны 90 хувийг хангаж байна. 2016 оны ТОП аж ахуйн нэгжээр шалгарсан 100 компани гэхэд л татварын орлогын талаас илүү хувийг бүрдүүлж байна. Энэ гуравхан статистикаас харахад Монгол Улсын эдийн засгийн ч, монголчуудын амьдралын ч ачааны хүндийг үүрч байгаа нь манай бизнесийнхэн, энд цугларсан Та бүхэн юм. Засгийн газрын тэргүүний хувиар ард түмнийхээ өмнөөс гүн хүндэтгэлтэйгээр талархлаа илэрхийлж байна. Төр засаг, улстөрчдийн алдаатай бодлогын уршгаар эдийн засгийн хямралыг хамгийн түрүүнд мэдэрдэг, түүнд хамгийн гүн гүнзгий өртдөг нь хувийн хэвшлийнхэн юм. Өнгөрсөн хугацааны тэдгээр алдааны өмнөөс мөн “Уучлал” гуйхын ялдамд алдааг давтахгүйн төлөө манай Засгийн газар хичээж ажиллаж байгаа, цаашид илүү зүтгэж ажиллах болно гэдгээ илэрхийлье.
Бизнес эрхлэхэд амаргүй. Тэр тусмаа тогтолцоо нь бүрэн бүрдээгүй, төрийн хүнд суртал байгаа өнөөгийн нөхцөлд 20 гаруйхан жилийн түүхтэй Монголын бизнесийн салбар өдий зэрэгтэй яваа нь бизнесмэнүүд та бүхний асар их сэтгэл, хөдөлмөрийн үр дүн.
Өнөөдөр бид энэ танхимд шилдгийг шалгаруулж, шилдэгт шагнал гардуулахаар цугларсан ч цаашид яаж илүү амжилтад хүрэх, үүний тулд төр, хувийн хэвшлийн хэн нь юу хийж, ямар үүрэг хүлээх ёстой, яаж хамтарч ажиллах талаар зарим санаа хэлье.
Монголын бизнес бусадтай эн зэрэгцэн хөгжихөд хамгийн их саад болж байгаа гурвын зэрэг шалтгааныг яаралтай засаж залруулах ёстой. Минийхээр, бизнесийн орчныг илүү сайжруулах, төрийн хэт оролцоог хумих, олон түмний сэтгэлгээг өөрчилж чадвал Монголын бизнесийн салбар өнгөрсөн 20 гаруй жилийн түүхээсээ ч ихийг бүтээж, улсынхаа эдийн засагт өнөөдрийнхөөс хувь нэмрээ хэдэн арав дахин илүү оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Бизнесийн орчныг сайжруулах нь манай Засгийн газрын стратегийн зорилт байх болно. Бизнесийн орчныг сайжруулснаар хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Бизнесийн орчин сайжирснаар иргэдийн амьдрал дээшилнэ, эдийн засаг өснө. Жижиг, дунд үйлдвэрлэл ч, дэлхийд өрсөлдөх үндэсний компани ч бизнесийн сайн орчноос л төрнө. Томорсон, эсвэл түрүүлж бизнесээ эхэлсэн нь биш, бүх нийтээрээ амжилтад хүрдэг таатай орчин бүрдүүлэх, тийм орчин бүхий компанийн засаглал, менежментийг Монголдоо нутагшуулах, түгээн дэлгэрүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал юм.
Бизнес дэх төрийн оролцоог хумих эхний алхам бол төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгах, элдэв хяналт шалгалтын дарамтыг багасгах юм. Төр, хувийн хэвшил хоёр нэг нь татвар төлөгч, нөгөө нь татвар хураагч гэх зөвхөн “өгөх-авах”-ын харилцаатай байвал ганцаараа ч, хамтаараа ч хол явахгүй, амжилтад хүрэхгүй. Төр-хувийн хэвшил хоёрт харилцан дэмжсэн, бие биеэ нөхсөн түншлэл хэрэгтэй. Иймд манай Засгийн газар их хэмжээний татвар төлөхийг бус, аль болох олон ажлын байр бий болгох, тухайн жилдээ ажлын байраа хадгалж үлдсэн, нийгмийн эмзэг болон зорилтот бүлгийн төлөөллийг ажлын байраар хангасан бүхий л бизнес, бизнесийн төслүүдийг илүү дэмжих болно.
Бизнесийн хөгжилд саад болж байгаа өөр нэгэн хүчин зүйл бол бидний сэтгэлгээний хоцрогдол юм.
Мөн баялгийн шударга бус хуваарилалт, эрх мэдэлд ойр хэсгийн давуу байдал зэрэг нь бизнесийг, ялангуяа том төслүүдийн мөн чанарыг ойлгоход садаа болж байж магадгүй. Гэхдээ л хэт эх орончийн дүртэй хийрхэл, хэн нэг нь илүү баяжих нь гэсэн атаархал, мөнгөтэй нэгнээ үгүйсгэх сэтгэлгээг хөөргөх нь манай улсын хөгжилд ч, бизнесийн хөгжилд ч ямар нэгэн хэмжээгээр саад чөдөр тушаа болж байна. Бид бизнесмэнүүдээ “зөвхөн өөртөө мөнгө хийж байгаа эзэн” гэж хэзээ харахаа болино, тэр цагт энэ сэтгэлгээ өөрчлөгдөнө. Бид нийгмээрээ бизнесмэнүүдээ баялаг бүтээгчид, ажлын байр бий болгогчид гэж харах ёстой, тэгж харах үнэлэх цаг нь болсон гэж бодож байна.
Нутгийн зөвлөл, эвсэл холбоодоос өгдөг шагнал урамшуулалдаа хамгийн олон хүнийг ажлаар хангаж байгаа, хамгийн их татвар төлсөн, эсвэл тухайн жилдээ хамгийн олон ажлын байр шинээр бий болгосон бизнесмэнүүдийг тодруулж, нэрлэж алдаршуулбал бидний сэтгэлгээ хурдан өөрчлөгдөнө. Та бүхэн ч бас ажилчдадаа хүндэтгэлтэй хандах ёстой. Та бүхэн улсдаа баялаг бүтээж байгаа бол, танай компанийн, таны бизнесийг амжилтад хүргэхэд ажлын голыг нугалж байгаа нь танай ажилчид юм. Бүтээж байгаа баялгаасаа хэд дахин үнэ цэнэтэй нийгмийн баялаг бол танай ажиллах хүч, таны баг хамт олон юм. Сүүлийн үед төрд ч, хувийн хэвшилд ч нэг буруу жишиг тогтож нэлээд газар авах янзтай болсон байна. Энэ нь ажиллах хүчийг туршилт нэрийн дор огт цалингүй буюу бага цалингаар олон сараар ажиллуулж, жаахан бүдүүлгээр хэлбэл мөнгөний машин болгож хөдөлмөрийг нь шулах явдал газар авчээ. Би төрийн байгууллагуудад үүрэг өгч байгаа, ингэж туршилтаар ажиллаж байгаа хүмүүсээ хууль номынх нь дагуу жинхэлж үндсэн ажилтан болгон үндсэн цалинг нь олгох ажлыг шуурхай зохион байгуул гэсэн.
Бизнесийн салбарт ийм буруу хандлага битгий байгаасай гэж хүсч байна. Хэрвээ байвал “туршигдаж байгаа” тэр хүний, түүний гэр бүл, найз нөхдийн хүрээнд бидний өөрчлөхийг хүсээд байгаа өнөөх сэтгэлгээний өөрчлөлт хурдтай явж, урагшилж чадахгүй.
Хувийн хэвшлийн салбар маань 20 гаруй жилийн зам туулж, хөл дээрээ баттай зогсч чадсан ч, суралцах алдаа оноо багагүй байна. Алдаа онооноосоо харилцан суралцах зүйл ч их бий.
Төр, хувийн хэвшил хоёр тусдаа явах учиргүй. Бидний явах зам нэг. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж ажиллах, нэр төртэй амьдрахаас өөр сонголт бидэнд байхгүй. Бид хамтарч, харилцан биесээ нөхөн зүтгэж чадвал Монголын маань эдийн засаг тун удахгүй эх орны минь цэлмэг хөх тэнгэрийн нар шиг гэрэлтэх болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийхээ болон танай баг хамт олны ашиг орлого арвин байхын ерөөлийг дэвшүүлье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 27
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаар эрх баригчид ОУВС-д хандаад байсан. Улмаар тус сангаас Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулахаар шийдвэрлэсэн билээ.
-
2017 оны 4 сарын 27
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ сарын 25-ны өдөр Хууль зүйн байнгын хороо ирцгүйгээр хуралдаж байгаа талаар шууд бичлэгийг цахимаараа дамжуулж хийсэн билээ. Бичлэгийн үеэр иргэн таныг хэдэн жил хорих вэ
-
2017 оны 4 сарын 27
Х.Нямбаатар: Хулгай хийж, үүнийгээ амьжиргааныхаа арга хэлбэрээ болгоод байгаа хүмүүст хариуцлага тооцно
-
2017 оны 4 сарын 27
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Ц.Гарамжав
-
2017 оны 4 сарын 27
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр С.Чинзориг
-
2017 оны 4 сарын 27
С.Бямбацогт: Цөөхөн тохиолдлуудад л 100 сая төгрөгөөр торгох зүйл, заалттай байгаа
-
2017 оны 4 сарын 27
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Гишүүд торгуулийн хэмжээг хэт өндөр байгааг шүүмжилсээр байна.
-
2017 оны 4 сарын 27
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Л.Болд
-
2017 оны 4 сарын 27
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн хийж байна. Гишүүд асуулт асууж, хариултаа өгсөөр байна.
-
2017 оны 4 сарын 27
Д.Сарангэрэл: Сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй хар толбыг өнөөгийн парламент гаргалаа
-
2017 оны 4 сарын 27
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэг
-
2017 оны 4 сарын 27
УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.