-
2017 оны 5 сарын 01
Монгол Ардын Намын Шинэчлэлийн хороо ТББ оноосон нэрээ Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хороо ТББ болгон өөрчилж, Анхдугаар Их хурлаа 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулав.
-
2017 оны 5 сарын 01
усдыг гүтгэвэл хүлээх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулах болсон. Гэхдээ гүтгэсэн гэдгийг хэн тогтоох нь тодорхойгүй. Үнэнийг баримтаар дэлгэхэд гүтгэсэн болгож тайлбарлаад байгаа дарга нарт нь ямар хариуцлагыг, юуны тухай хуулиар хүлээлгэх вэ, хууль батлагчид аа.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиралын 300 саяар авсан машин, 24 саяар засвар хийсэн байр, тохижуулахад зориулж худалдан авсан 180 саяын тансаг тавилгын гэрээзэрэгХ.Бадамсүрэнгийн гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй баримтыг дэлгэсэн. Гэтэл эрхэм захирал хэвлэлийнхнийг цуглуулж, камерын өөдөөс харж байгаад “худлаа” гэж хээв нэг ярихыг ард түмэн харлаа.
Та, 300 саяын машин өөрөөс нь өмнө шийдэгдсэн асуудал гэсэн. Тэгвэл худалдан авах гэрээнд таны гарын үсэг дурайдаг. Өмнө шийдэгдсэн асуудлын араас нь гэрээ үйлдэх журам төрийн өмчит аж ахуйн нэгжид мөрдөгдөг хэрэг үү.
Байр тохижуулсан асуудал байхгүй гэсэн. “Өмнөх дарга нарт байр худалдаж авч өгдөг байсан болохоос надад тансагласан зүйл байхгүй ээ” гэж та мэдэгдсэн. Гэтэл “Рийч энержи” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгож 24 сая 687 мянган төгрөгөөр байрны засвар хийх гэрээ, 180 сая 576 мянган төгрөгөөр тавилга худалдан авах гэрээнд мөн л та гарын үсгээ зурж мөнгө шилжүүлэх эрхийг нээж өгсөн байдаг.
ТӨБЗГ-ын дарга танд 10 мянган долларын цалин олгохыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Төрийг төлөөлж Эрдэнэт үйлдвэрийг хариуцдаг газрын даргын үгийг та мөн л үгүйсгэсэн. “Гар дээрээ 3 сая төгрөг авдаг” гэж та хэлсэн.
Тэр ч бүү хэл үйлдвэрийн ерөнхий нягтлангаас баримт гаргуулж харж болно гэж батлав. ”Шахааны Эрдэнэт биш шил толь шиг үйл ажиллагаа нь ариун тунгалаг харагдаж байдаг Эрдэнэт болгоно” гэж уянгалаг хачир нэмсэн.
Гэтэл төрд очсоноос хойш Эрдэнэт үйлдвэр шилэн дансаа хөтөлсөнгүй. “Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно” гэдэг хуулийн заалт таныг захирлаар ажиллах хугацаанд хэрэгжих үү. Өрөө дүүрэн сэтгүүлч цуглуулж, улайх ч үгүй хэлэх худал үг биш, үйлдлээрээ л үзүүлчих эхний шударга алхам чинь энэ хуулийн хэрэгжилтийг хангах шүү дээ.
Сэтгүүлчид бид баримт түшиглэж үнэнийг мэдээлсэн нь,хэвлэлийнхний улаан нүүрийг харж байгаад хэлсэнтаны дээрх үгээр худал болж, бид гүтгэгчид болчихов уу. Тэгвэл би 10 саяар торгуулахад бэлэн. Харин та огцроход бэлэн үү, Х.Бадамсүрэн дарга аа.
Харин таны гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр ХХК” нэртэй 6116231632*2074192 серийн дугаартай тамга дарсан баримт үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, таны үг худал болохыг тогтоох цагт та ямар хариуцлага хүлээх вэ? Сэтгүүлчдийг гүтгэсэн даргад хариуцлага хүлээлгэсэн жишээг өөрөөрөө эхлүүлж чадах уу?
Эх сурвалж:Өдрийн сонин
-
2017 оны 5 сарын 01
Өнөөдөр төлөвлөгөөний дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн дараах ажлын хэсгүүдийн хуралдаан болно.
-
2017 оны 4 сарын 30
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 05 ДУГААР САРЫН 01-НЭЭС 05-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
-
2017 оны 4 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 24 ажиглагч ажиглах нь. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт
-
2017 оны 4 сарын 29
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар нар өнөөдөр (2017.04.29) 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа хэлэхдээ, 1992 онд баталсан, эдүгээ үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх асуудлаар анхдугаар зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтад Зөвлөлдөх зөвлөл анхнаас нь оролцож байгаа. Тухайлбал, УИХ-аас тогтоосон зургаан сэдвийн хүрээнд нийт санал асуулгад оролцогчдод хүргэх мэдээлэл бэлтгүүлэх, түүнийг хянах асуудлыг хариуцаж ажилласан.
Өнөөдөр хоёр дахь шатанд нийт санал асуулгад оролцсон 1570 хүний тэн хагас орчим нь буюу 735 хүн оролцож байна. Эдгээр хүмүүс тус бүр 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдаж, УИХ-ын тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд өөр хоорондоо ярилцан, санал бодлоо солилцож, шинжээчдэд тавих асуултаа гаргаж, тодруулж байна. Энэ үйл ажиллагааг Зөвлөлдөх зөвлөлийн найман гишүүн анхааралтай ажиглаж байгаа. Бид ямар шалгуураар ажиглалт явуулах вэ гэсэн тодорхой шалгуур гаргасан. Тухайлбал, нөлөөнд автагдаж байна уу, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна уу, зохион байгуулалт, идэвх хэр зэрэг байна гэх зэрэг арван шалгуурын хүрээнд ажиглалт хийж байгаа.
Эхний сэдвийн хүрээнд буюу “Төрийн эрх мэдлийн хоорондын тэнцэл-хяналтыг хангах” гэсэн асуудлаар оролцогчид мэдээлэл авсныхаа дараа бүлэгт хуваагдаж хэлэлцүүлэг өрнүүлээд, үргэлжлэн явагдсан нэгдсэн хуралдаанаар үзэл бодлоо илэрхийлэн асуусан асуултад нь шинжээчид хариулт өгсөн. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бид энэ бүхнийг ажиглаад шинжээчид байр сууриа илэрхийлэхдээ эерэг болон сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой юм байна гэдгийг зохион байгуулагч, удирдаж байгаа УИХ-ын гишүүдэд анхааруулсан.
Одоо 2, 4 дүгээрр сэдвүүдийг хэлэлцэх гэж байна. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” асуудлыг хөндөж ярилцана. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, оролцогчдод мэдээлэл хийсэн гэлээ.
Дараа нь сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. “Санал асуулгад оролцож байгаа төлөөллийг хэрхэн сонгосон бэ, нөлөөнд автахгүй байх талаасаа боломж бүрдсэн гэж үзэж байна уу, ил тод нээлттэй байна уу, оролцогчид хоорондоо харилцан ярилцаж, ойлголцож чадаж байна уу, хоёр өдрийн дотор асуудлаа хэлэлцэж амжих уу, нэгдсэн тайлан мэдээ хэзээ гарах вэ” зэрэг асуултад Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа, Г.Чулуунбаатар нар хариулт өгөв.
Тэд “Иргэдийн оролцоог хангахын хувьд өргөн боломж олгосон юм байна гэж харлаа. Энд нийгмийн бүх давхаргын төлөөлөл иржээ. Харагдахуйц хөгжлийн бэрхшээлтэй, дөнгөж хүүхэд төрүүлээд удаагүй бүсгүйчүүд, бичиг үсэг сайн мэдэхгүй иргэд, оюутнууд, малчид байна. Тиймээс оролцоог сайн хангаж чадсан гэж хэлэхээр байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хүмүүст нэг бүлэгт орсон бусад хүмүүс нь хэлж өгч, тусалж байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хэрнээ улсынхаа Үндсэн хуулийг боловсронгуй болгоход чин сэтгэлээсээ оролцож, идэвхтэй байгаа нь ажиглагдлаа. Хүмүүсийг нэг аймгаас, нэг дороос ирснээр биш нь 735 хүнийг дотор нь хүн амын жигд төлөөллийг харгалзсан санамсаргүй түүврийн аргаар дахин хуваарилж, биенээ мэдэхгүй, өндөр настай, хамгийн залуу, дээд боловсролтой, малчин зэрэг хүмүүсийг нэг бүлэгт оруулжээ. УИХ-ын Тамгын газар зохион байгуулалтыг нарийн хийж байна. Бүх ажил хөтөлбөрт заасан цаг, хугацааны дарааллаар явагдаж буй учир хоёр өдрийн дотор төлөвлөсөн бүх ажил бүрэн дуусах бололцоотой нь харагдлаа. Нэгдсэн тайланг санал асуулгын үр дүнд тулгуурлан боловсруулаад, УИХ-аас тогтоосон хугацаа буюу тавдугаар сарын 06 гэхэд зөвлөмж гарган УИХ-д өргөн барина.
Зөвлөмжийг үндэслээд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаад явах учиртай. Бидний үүрэг зөвлөмж гаргаж өгснөөр дуусгавар болно. Энэ бүхний үр дүнг Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулна гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл түүвэр аргаар хийсэн судалгааны үр дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үр дүн гарах боломжтой” хэмээн хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 29
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны өнөөдрийн (2017.04.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” сэдвээр хэсгүүдээс бэлтгэсэн асуулт, хариултаар үргэлжиллээ.
Уг хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат нар даргалсан бөгөөд хэлэлцүүлгийн асуулт нэг минут, хариулт хоёр минутаар байхаар тогтов. Мөн хуралдаанд хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ч.Энхбаатар, хууль зүйн ухааны доктор (PhD) профессор О.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нар зөвлөлдөх уулзалтын экспертээр ажиллаж, хэсгүүдээс бэлтгэсэн асуултад хариуллаа.
Тухайлбал, 16, 34, 19, 20, 35 18 дугаар хэсгүүдийн зүгээс Ерөнхий сайдад Засгийн газрын танхимаа бүрдүүлэх, гишүүдийг томилох, чөлөөлөх эрх өгснөөр эерэг болон сөрөг талууд, хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар илүүтэй сонирхож байлаа. УИХ-ын гишүүн асан Б.Батчимэг хариултдаа, сонгодог парламентын жишгээр Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бие даан бүрдүүлбэл хариуцлага нь сайжирдаг. Учир бүх хариуцлага өөрийн толгой дээр байгаа учраас Засгийн газрын гишүүнээр мэргэжлийн хүнийг томилно. Сайн танхимыг бүрдүүлж байж Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Өнөөдөр УИХ-аас Засгийн газрын гишүүнийг томилдог болохоор хариуцлага үүрэх эзэнгүй болоод байгаа юм” гэв.
Харин хууль зүйн ухааны доктор (PhD) профессор Б.Мөнхсайхан, Ерөнхий сайд болон Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавина. Үүнээс гадна Засгийн газраас гаргаж байгаа тогтоол, шийдвэр, журам нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгаа эсэхэд нь Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүх, Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавьж ажиллана” гэсэн нэмэлт тайлбар өгөв.
Мөн 47,15,13, 37, 28, 36, 39 дүгээр хэсгүүдээс Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байх хязгаар тогтоовол, давхар дээлтэй гишүүд хариуцлагатай ажиллаж чадах уу, энэ хязгаарыг тогтоох үндэслэл болон ач холбогдол, сөрөг талуудыг нь тодруулж байлаа.
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж хариултдаа, УИХ-аас Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллах нь сайн үзэгдэл биш. Учир нь УИХ-ын гишүүний ажлын ачаалал өндөр, дээр нь салбарын сайдын ажил ч хүнд. Ийм өндөр ачаалалтай, хоёр хүний хийх ажлыг нэг хүн хийнэ өрөөсгөл” гэж байсан бол хууль зүйн ухааны доктор (PhD) профессор О.Мөнхсайхан “Парламентын засаглалтай орнуудад Засгийн газрын гишүүнийг давхар хийх явдал байдаг. Гэхдээ энэ нь 100 –аас дээш хүнтэй парламентад зөвшөөрөгдсөн асуудал. Зарим асуудалд Засгийн газар, УИХ нь эсрэг, тэсрэг байр суурь дээрээ хатуу зогсдогоос болж ажил урагшлахгүй байх явдал бий. Тиймээс бодлогын уялдааг хангах, асуудлыг шийдвэрлэх үүднээс давхар дээлтэй байх шийдлийг гаргасан байдаг” гэв.
Түүнчлэн 46, 2 дугаар хэсгийн зүгээс “Монгол Улын Үндсэн хуульд яамдын тоог болон, нэрийг нь зааж оруулах боломж бий эсэх, Үндсэн хуульдаа яамдын тоог нарийн зааж, тогтоосон улс орон байдаг эсэхэд тайлбар өгөхийг хүслээ.
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, яамдынхаа тоог Үндсэн хуульдаа нэр заагаад, тоог нь хязгаарлаж тавьсан улс орнуудын тухай дуулаагүй. Гэхдээ Монгол Улсын нөхцөл байдалд ийм шийдэл ач холбогдолтой ч байж мэднэ гэж байлаа. Харин шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ч.Энхбаатар, БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд яам, агентлагуудын тоог зааж өгсөн байдаг. Үүний сөрөг тал гэвэл яамдын тоо, нэр өөрчлөгдөх бүрт Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж ирсэн байдаг. Гэхдээ өнөөдөр Үндсэн хуульд ийм өөрчлөлтийг хийвэл сонгуулийн дараа яамдыг нэгтгэх, татан буулгах асуудал гарахгүй, улмаар бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албыг бужигнуулж, төрийн албан хаагчдыг олноор нь халж, солих үзэгдлийг хаахад ач холбогдолтой гэж байв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр танилцуулга хийснээр нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Одоо анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцогчид дээрх хоёр сэдвийн хэлэлцүүлгийг бүлгийн хэмжээнд үргэлжлүүлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 29
Төрийн ордонд өнөөдөр (2017.04.29) эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгын хоёр дахь үе шат үргэлжилж байна.
Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” талаархи сэдвийн хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлж, оролцогчид тус бүртээ 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдан хэлэлцлээ.
Эхний сэдвийн хүрээнд:
- Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгох;
- Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;
- Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах саналуудыг хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлэг 11.30 цагт өндөрлөв.
Одоо энэхүү сэдвийг нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж эхэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 28
Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ой, “Монгол генералуудын өдөр” өнөөдөр тохиож байна. Түүхт энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат генерал цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр эх орныхоо төлөө зүтгэсэн хичээл зүтгэл, хийж бүтээсэн бүхнийх нь төлөө генералууд, тэдний гэр бүлд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж гарын бэлгээ гардууллаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч генералуудад олгодог байсан урамшууллыг ирэх жилээс сэргээнэ гэж хэллээ.
Өдгөөгөөс 73 жилийн тэртээ буюу 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд дэслэгч генерал, хошууч генерал цол олгосноор анхны алтан мөрдэстнүүд төрөн гарсан юм.
Үүнээс хойш зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 180 хүн генерал цол хүртээд байна. Энэ жилийн “Монгол генералын өдөр”-ийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулсан бол ирэх жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 28
УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар оффшорын асуудлаар мэдээлэл сонслоо. Гишүүд энэхүү мэдээллийн дараа сонирхсон асуултдаа хариулт авлаа. Энэ үеэр УИХ дахь
-
2017 оны 4 сарын 28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын
-
2017 оны 4 сарын 28
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр
-
2017 оны 4 сарын 28
С.Бямбацогт: Жирийн иргэд бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд данс нээлгэхийг хориглоогүй
-
2017 оны 4 сарын 28
http://www.parliament.mn/pages/livetv
-
2017 оны 4 сарын 28
Ардчилсан Намын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Эрдэнэболд томилогджээ.
-
2017 оны 4 сарын 28
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн
-
2017 оны 4 сарын 28
ИЛ ЗАХИДАЛ
1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хөдөлгөөн далан жил тогтсон үзэл суртал, далан жил ноёрхсон системийг цэрэг, армийн хүчгүйгээр түлхэн унагана гэдэг ой тойнд багтамгүй зүйл байлаа. Гэсэн хэдий ч нийгмээ өөрчилье, улс орон буруу замаар яваад байна гэсэн залуусын хүсэл тэмүүлэл, эр зориг, уриа дуудлага Монгол орныг бүхэлд нь өөрчилж чадсан билээ.
Бидний нөхөд, та бид чадсан. Улс орноо ангал руу, мөхөл рүү, “соц” нийгмийн сүйрэл, иргэний самуунаас аварч чадсан. Тийм мэдрэмжтэй, сонор соргог ард түмэн гэдгээ дэлхийд харуулж чадсан билээ. Эрхэм журмын нөхөд өө, найзууд аа, Алтан хараацайнууд аа бидэнд дахиад хүнд сорилт, шийдвэрлэх цаг үе ирлээ. Миний бие улс орныг 1990 оных шиг мухардалд орсон гэж харж байна. Асар том хөдөлгүүрийн өчүүхэн хэсэгт саатал гарахад үйлдвэр зогсдог шүү дээ.
Засаглал нь ойлгомжгүй, эрх мэдлийн хуваарилалт тодорхой биш, хариуцлага хүлээдэггүй, бие биенээ барьцаалсан байдалтайгаар улс орноо зөв удирдаж чадахгүй байна. Улс орныг нам төвтэй, бүлэглэл фракци удирдаж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Мэдээлэлд ойрхон байсан бүлэглэл, фракцийн ивээлд багтсан нэг хэсэг тасартлаа баяжлаа, ажилгүй, орлогогүй, намын гишүүн бус, олуулаа нь туйлдан ядуурлаа. Төр засагтаа итгэл алдсан, нийгмээ хараан зүхсэн бүхэл бүтэн давхарга бий болов. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол нийгмийг хамарсан хямрал ойрхон байна.
Хамгийн гол аюул нь ард түмэн төрдөө итгэл үгүй болов. Ирээдүй минь сайхан болно, улс орон хөгжинө гэсэн найдлага улам багасав. 1989, 1990 онд бидэнд итгэл байсан юм шүү. Бидэнд дутуу бодсон, алдаа гаргасан зүйл бий. Улс орныг хэн удирдахаа, хариуцлага тооцох тогтолцоогоо сул орхисон.
Миний бие ардчилсан намын гишүүд, дэмжигч та нарынхаа хамтаар улс орноо нэгэн зүгт хандуулах, нэгтгэх цаг болсон гэж үзэж байна. Иргэдээсээ сонгогдсон Ерөнхийлөгчтэй, засаглалын босоо тогтолцоотой болно. Фракцийн талцал, тэмцлийг үгүй хийж намын эрх мэдлийг хязгаарлана. Улс орныг тал тал тийш чангаадаг олон толгойнууд үгүй бол босоо удирдлагаа дэмжих, хянах бүтэц болон хэлбэржинэ. Энэ бол хямралаас гарах эхлэл юм.
Миний энэ санаачилгыг олон нийт ойлгож дэмжиж байгаад талархаж байна. Гэтэл сөрөг хүчний зүгээс дээрх хүсэл сонирхлыг “дагуулан тонгорч” намын олонхи болох Ерөнхий сайдын багцанд эрх мэдлийг төвлөрүүлэх, давхар дээлээ хуульчлах замаар намаа эрх мэдлийг өргөтгөх гэж байна. “Зөвлөлдөх ардчилал” гэсэн нэрийн дор 1500 хүн Монгол Улсын засаглалын хэлбэрийг өөрчилж болохгүй. Намын засаглал нэмэгдэх хэрээр баян хоосны ялгаа, ялзрал, завхрал давамгайлах учраас хэрхэвч зөвшөөрч болохгүй.
Тэгэхээр эрхэм журмын нөхөд минь бидэнд улс орноо аврах, өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага “Цагаан морин жил”-ийнх шиг гарч ирлээ. Бидэнд төлөвлөгөө бий, хүрэх замын зураглал тодорхой байна. Тийм учраас дахин нэг шинэчлэл хийе. Хуулийн хүрээнд, чиг үүрэг нь тодорхой, хариуцлагаа хүлээх чадвар бүхий Ерөнхийлөгчийн засаглалтай, ардчиллаа төгөлдөржүүлэх шаардлага тулгарлаа. Би эрс шинэчлэлийн төлөө нэгдэн хамтран ажиллахыг уриалж байна.
АН-ын гишүүн /Д.Дорлигжав/
-
2017 оны 4 сарын 28
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт энэ эрын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
-
2017 оны 4 сарын 28
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн
-
2017 оны 4 сарын 28
УИХ-ын чуулган дөнгөж сая эхэлсэн. Хуралдаанаар Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын