УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтнууд оффшор данс эзэмшсэн, оффшорт хууль бус мөнгө хадгалсан бол эргүүлэн татахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан асуулгын хариуг сонсож, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын асуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ: Оффшорын асуудал Монгол Улсын хэмжээнд яригдаад байна. 17 тэрбум ам.доллар гэдэг тоо хаанаас гараад ирэв?
Ажлын хэсэг: Оффшор бүсэд байгаа мэдээллийг олж авахад хүндрэлтэй. 17 тэрбум ам.доллар байгаа эсэхийг батлах боломжгүй. Оффшор бүсээс мэдээлэл авах боломж байдаггүй.
УИХ-ын гишүүн Л. Болорчулуун: Оффшорчид ард иргэдийн бүтэн идэх хоолыг тал болгож, талыг хоосон болгож байгаа. Манай улсын оффшорчид гээд байгаа хүмүүс бол дандаа цагаан захтнууд байгаа байх. Бизнес эрхлэгчид бол ховор байгаа. Хууль зүйн яам сул ажиллаж байна. Олон нийтийн байгууллага их идэвхтэй ажиллаж байгаа юм болов уу гэж харагддаг. ОН-ийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Манай улс авлигын индексээрээ хэддүгээрт байна. Авилга, хээл хахуультай холбоотой асуудал ямар явцтай байна вэ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: 28 улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулсан 28 улстай холбогдон мэдээлэл авах ажиллагааг цаашид явуулна. Хууль батлагдсан ч албан ёсоор Төрийн мэдээлэл сэтгүүлд гарч албажаагүй. Засгийн газар оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалт гаргана. Хууль мөрдөгдөж эхлээгүй байна. Авлига албан тушаалын хэргүүд АТГ харьяалагддаг. Гэхдээ бид хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд ТББ-тай хамтарч ажиллахад анхаарч ажиллана. НҮБ-ын авлигын эсрэг нэгдсэн улсуудтай хамтран ажиллаж, мэдээллүүдийг солилцох ажлыг хийж, хэрэгжүүлнэ. Сард 400 орчим сая ам.долларын орох, гарах гүйлгээ хийгддэг. Эдгээр мөнгийг ямар журмаар гарч, орж байгааг шалгах сургалтад албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад явуулж байна. Эрхзүйн харилцаа туслалцаа гэрээ байгуулах ажлуудыг хийнэ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнөөдрийн салбарын сайдын мэдээлэлд алдарт С.Баярцогтоос өөр хүний нэр харагдахгүй байна. Монгол Улс Швейцар гэх мэт улсууд шиг татварын хөнгөлөлттэй хүү багатай гадны мөнгийг татах бодлого байж болдоггүй юм уу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Оффшор бүсэд мөнгө хадгалах, компани байгуулахад хориглосон хуулийн заалт байхгүй. Сая баталсан хуулиар төрийн албан хаагч, түүний хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Бусад жирийн иргэд бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд данс нээлгэхийг хориглоогүй.
Сэтгэгдэл (11)